Родион Малиновский

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Родион Малиновский
1898 оны 11 сарын 231967 оны 3 сарын 31
Marshal of the USSR 1973 CPA 4285.jpg
Бүтэн нэр Родион Яковлевич Малиновский
Төрсөн газар Одесс, Хаант Орос Улс(одоогийн Украйн)
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Эх орон Flag of Russia.svg Russian Empire (1914-1919)
Flag of the Soviet Union.svg ЗХУ (1919-1967)
Ажиллагаа/салбар Улаан Арми
Албан үүргийн он жилүүд 1914-1967
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын Иргэний дайн
Агуу Эх орны дайн

Родион Яковлевич Малиновский (1898 оны арваннэгдүгээр сарын 23 - 1967 оны гуравдугаар сарын 31) нь Дэлхийн II дайнд Зөвлөлтийн цэргийн нэгтгэлийг удирдаж, 1950 болон 1960 оны сүүлээр Батлан Хамгаалах Яамны сайдаар ажиллаж байсан цэргийн гарамгай жанжин юм. Нацист Германыг ялахад Сталинградын болон Будапештын тулалдаанууд ихээхэн чухал байсан бөгөөд уг тулалдаануудад түүний оруулсан хувь нэмэр асар их билээ.

Бага нас[засварлах]

Дэлхийн I дайны өмнөхөн[засварлах]

Малиновский Одесс хотод төрсөн бөгөөд туркийн «Караим» үндэстний уг гарвалийн хүн байжээ. Балчир ахуйд нь эцэг нь нас барж, эхийнхээ хамтаар хүнд хэцүү амьдралыг туулжээ. 1911 онд тосгоны сургуулийг төгссөний дараахан нь Дэлхийн нэгдүгээр дайны гал дүрэлзэн 15 настай хүү фронтод сайн дураараа элсэн пулемётчин болжээ. 1915 оны аравдугаар сард Германы бэхлэлтийг сэтлэхэд гавъяа байгуулсан Малиновский «Гэгээн Жоржийн IV зэргийн одон»-гоор шагнуулжээ. 1916 онд Баруун фронтын бүрэлдэхүүнд Европт очин түрүүч цолтой болтлоо байлджээ. 1917 онд Орост Октябрийн хувьсгал ид мандаж байх үед Францад тулалдаж байсан бөгөөд засгийн газрын «Дайны загалмай(фр. Croix de guerre)» шагналаар шагнагдаж, офицер болсон байв.

1919 онд эх орондоо харьсан бөгөөд Улаан Армийн эгнээнд орж Оросын Иргэний дайнд Цагаантны Армийн эсрэг тулалдав. 1926 онд Зөвлөлтийн Холбоот Улсын Коммунист намд элссэн нь цэргийн цол авах угтал байлаа.

1927 онд Малиновский М. В. Фрунзийн нэрэмжит Цэргийн сургуулийн тэргүүний сонсогч болов. 1930 онд сургуулиа төгсөн долоон жилийн туршид Семён Тимошенко, Иосиф Сталин нарын удирдаж байсан 3 дугаар морьт корпусын штабын даргаар томилогдон алба хашив.

1936 онд Малиновский сайн дураараа Испанийн хувьсгалчдын эгнээнд нэгдэн генерал Франциско Франкогийн удирдлан дор Италийн фашист болон Нацист Германы цэргийн бүлэглэлийг дарах «Испанийн Иргэний дайн»-д тулалдаж, онцгой гавъяа байгуулсан тул Лениний болон Улаан тугийн одонгоор шагнагдсан байна. Эх орондоо эргэн ирээд Фрунзийн нэрэмжит цэргийн академид багшлах болов.

1941 оны хавар Батлан Хамгаалах Ардын комиссар Тимошенко Зөвлөлтийн хил рүү цөмрөн орж ирсэн Германы цэргийн «Барбаросс» операцийн эсрэг Улаан Армийн цэргийн хүн хүчийг зузаатгах үүднээс Малиновский тэргүүтэй академийн бие бүрэлдэхүүнийг элсүүлэн татсан бөгөөд хошууч генерал цол олгон Одессийн цэргийн тойргийн 9 дүгээр армид шинээр байгуулагдсан буудлагын 48 дугаар корпусын командлагчаар томилжээ. Дайн эхлэхээс долоо хоногийн өмнө Малиновскийн корпус Румыны хилийг хамгаалан байлдаж бүслэлтийг сэтлэж чаджээ.

Дэлхийн II дайн[засварлах]

Анхны үүрэг[засварлах]

1941 оны зургаадугаар сард Зөвлөлт рүү Герман довтолж Улаан Армийн цэргийн хүч үлэмж хохирол амссан бөгөөд генерал Малиновский нэгтгэл ч хүнд байдалд байсан юм. Түүний корпусын салбарууд болох буудлагын гурван дивиз Германы Бельц хотын ойролцоо Прут голын дагуу байлджээ. Хүч тэнцвэргүй ширүүн тулалдаанд корпусын командлал тушаалаар урагш ухарч хагас бүслэгдэн байдлаар олон удаа тулалдсаар Германчуудад Миколаевд корпусаа бүслүүлсэн ч Малиновскийн удирлаган дор цагирагийг сэтлэн Днепропетровск тийш ухарч бүслэлтээс гарсан юм.

Наймдугаар сард 6 дугаар армийн штабын даргаар, удалгүй командлагчаар томилогдов. Түүний удирдсан фронтын хэсэг Германы дайралтыг шаргуу хамгаалан тулалдсаных нь төлөө Малиновскийд дэслэгч генерал цол олгосон байна. Дараа нь түүний арми Донбассыг хамгаалан амжилттай байлдав. 1941 оны арванхоёрдугаар сард Малиновский хээрийн цэргийн гурван арми болон морьт цэргийн хоёр корпус бүхий Өмнөд фронтын командлагчаар томилогдов. Тэд дайсны хориглолтыг сэтлэн ихээхэн хохирол үзүүлэн амжилттай тулалдсан юм.

Харьковын тулалдаан[засварлах]

Сталинград болон Украйны фронт[засварлах]

Японы дайн[засварлах]

Дайны дараах жилүүд[засварлах]

Алс Дорнод[засварлах]

Хрушёвийн хамт[засварлах]

Амьдралын сүүлийн жилүүд[засварлах]

Шагналууд[засварлах]

  • Хоёр удаа Зөвлөлт Холбоот Улсын Баатар
  • Ялалтын одон
  • Тав - Лениний одон
  • Гурав - Улаан тугийн одон
  • Хоёр - Суворовын I зэргийн одон
  • Кутузовын I зэргийн одон
  • Богдан Хмельницкийн I зэргийн одон
  • Югославын ардын баатар

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]