Рой Мата

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Удирдагч Рой Матагийн эдлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Eretoka-2008-11-02.jpg
Эретока арал
Улс Flag of Vanuatu.svg Вануату
Төрөл Соёлын
Шалгуур iii, v, vi
Дугаар 1280
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2008  (32-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Рой Мата (англ. Roy Mata) нь Вануатугаас гаралтай хүчирхэг удирдагч бөгөөд XIII зууны үед Меланезийг хяналтандаа байлгаж байжээ. Ретока арлынхны ам дамжсан үлгэр домогт үндэслэн хайгуул хийсэн Францын археологич Жозе Гарранжер 1967 онд 25 дагалдагсдынх нь хамт оршуулсан Рой Матагийн булшыг илрүүлсэн бөгөөд ЮНЕСКО-ын дэлхийн өвд 2008 онд бүртгэгджээ. Домогт өгүүлснээр Рой Мата уудам нутагт тархан суурьшсан олон овог аймгуудын нэгтгэн, энх тайвныг мандуулжээ. Гэвч түүний дүү нь хор өгөн хөнөөсөн гэдэг. Өнөөдөр Вануатуд Рой Матагийн нэрийг өөр зүйлд хэрэглэхийг хориглосон байдаг. Дэлхийн өвд Рой Мататай холбогдох дурсгалууд бүхий Эфате, Лелепа, Арток арлууд бүртгэгдсэн байдаг ажээ.