Роллинг Стоунз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Роллинг Стоунз (англ. The Rolling Stones, 1962 онд байгуулагдсан) бол Их Британийн ритм ба блюз, рок'н ролл урсгалаар тоглодог домогт хамтлаг юм. Лондон хотод байгуулагдсан энэ хамтлаг 1962 онд байгууллагдсан бөгөөд үндсэн бүрэлдэхүүн нь Брайн Жонс, Иан Стуарт, Мик Жаггэр болон Кейт Ричардс нар юм.

Роллинг Соунз хамтлаг Их Британид 22 цомог (АНУ-д 24), 8 тоглолтын цомог (АНУ-д 9) болон олон тооны түүвэр цомгууд гаргасан. 1964-2008 онуудын хооронд 32 Их Британи болон АНУ-д хит болсон дуу, 43 шилдэг цомогтой ба цомгууд нь дэлхий даяар 200 сая хувь борлогдсон байна.

2004 онд тэд Роллинг Стоун сэтгүүлээс явуулсан "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Уран Бүтээлч"-н 4 дүгээрт бичигдсэн.

Хамтлагийн гишүүд[засварлах]

1962 он
  • Мик Жаггэр - гоцлол дуучин, бишгүүрчин, төгөлдөр хуурч, бөмбөрчин, гитарчин
  • Брайн Жонс - гитар, арын хоолой, бишгүүр, бөмбөр
  • Кейт Ричардс - гитар, арын хоолой
  • Иан Стуарт - төгөлдөр хуур, бөмбөр

мөн

  • Дик Тейлор - басс гитар
  • Рики Фенсон - басс гитар
  • Билл Вайман - басс гитар
  • Тони Чапман - бөмбөр
  • Карло Литл - бөмбөр
  • Мик Авори – бөмбөр
1963 оны 1-4 сар
  • Мик Жаггэр - гоцлол дуучин, бишгүүр, төгөлдөр хуур, бөмбөр, гитар
  • Брайн Жонс - гитар, арын хоолой, бишгүүр, бөмбөр
  • Кейт Ричардс - гитар, арын хоолой
  • Иан Стуарт - төгөлдөр хуур, бөмбөр
  • Чарли Ваттс - бөмбөр
  • Билл Вайман - басс гитар, арын хоолой
1963оны 5 сар - 1969 оны 5 сар
  • Мик Жаггэр - гоцлол дуучин, бишгүүр, төгөлдөр хуур, бөмбөр, гитар
  • Брайн Жонс - гитар, арын хоолой, бишгүүр, бөмбөр, сажуур хэнгэрэг, басс гитар, ситар, төгөлдөр хуур, гуулин хөгжим, үлээвэр хөгжим, казүү
  • Кейт Ричардс - гитар, арын хоолой, басс гитар, төгөлдөр хуур, бөмбөр
  • Чарли Ваттс - бөмбөр
  • Билл Вайман - басс гитар, арын хоолой, төгөлдөр хуур, бөмбөр
1969 оны 5 сар - 1974 оны 12 сар
  • Мик Жаггэр - гоцлол дуучин, бишгүүр, төгөлдөр хуур, бөмбөр, гитар
  • Кейт Ричардс - гитарчин, дуучин, басс гитарчин, төгөлдөр хуурч
  • Мик Тейлор - гитарчин, басс, бөмбөрчин, арын хоолой
  • Чарли Ваттс - бөмбөрчин
  • Билл Вайман - басс гитар, synthesizer
1975 оны 5 сар - 1993 он
  • Мик Жаггэр - гоцлол дуучин, бишгүүрч, төгөлдөр хуур, бөмбөр, гитар
  • Кейт Ричардс - гитарчин, дуучин, басс гитарчин, төгөлдөр хуур
  • Чарли Ваттс - бөмбөр
  • Рони Вүүд - гитар, арын хоолой, басс гитар, бөмбөр
  • Билл Вайман - басс гитар, synthesizer
1993 он - одоо үе
  • Мик Жаггэр - гоцлол дуучин, бишгүүрч, төгөлдөр хуур, бөмбөр, гитар
  • Кейт Ричардс - гитарчин, дуучин, басс гитарчин, төгөлдөр хуур
  • Чарли Ваттс - бөмбөр
  • Рони Вүүд - гитар, арын хоолой, басс гитар, бөмбөр

мөн

  • Даррил Жонс - басс гитар
  • Чак Лийв - төгөлдөр хуур

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Роллинг Стоунз» зургийн цомог