Рольф Даннеберг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рольф Даннеберг
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Germany.svg Баруун Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Рольф Даннеберг
Төрсөн огноо 1953 оны 3 сарын 1 (1953-03-01) (61 настай)
Төрсөн газар Хамбург
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1984 Зээрэнцэг шидэлт
Хүрэл Сөүл 1988 Зээрэнцэг шидэлт

Рольф Даннеберг (герм. Rolf Danneberg, 1953 оны 3 сарын 1-нд Хамбургт төрсөн) нь Германы хөнгөн атлетикч бөгөөд Баруун Германыг төлөөлөн 2 удаа олимпод оролцож, зээрэнцэг шидэлтийн төрлөөр 1984 оны зуны олимпод 66.60 метрийн амжилт үзүүлэн алтан медаль хүртсэн тамирчин юм. Тэрээр мөн Сөүлд болсон 1988 оны зуны олимпоос хүрэл медаль зүүжээ.

Хувийн дээд амжилт 67.60 метрээ 1987 оны 5 сард Берлин хотноо тогтоосон. Баруун Германы 3 удаагийн аварга (1980, 1988, 1989).