Росс Баркли

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Росс Баркли
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Росс Баркли
Мэндэлсэн 1993 оны 12 сарын 5
Англи, Ливерпүүл
Иргэншил Английн далбаа Англи
Өндөр 189 см
Жин 79 кг
Байрлал төвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Эвертон
Дугаар 20
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
2005—2010 Английн далбаа Эвертон
Багийн замнал*
2011—одоо Английн далбаа Эвертон 73 (8)
2012  Английн далбаа Шеффилд Уэнсдей 13 (4)
2013  Английн далбаа Лидс Юнайтед 4 (0)
Шигшээ**
2008—2009 Английн далбаа Англи (16-) 7 (2)
2009—2010 Английн далбаа Англи (17-) 7 (2)
2010—2012 Английн далбаа Англи (19-) 12 (0)
2013 Английн далбаа Англи (20-) 3 (0)
2011—одоо Английн далбаа Англи (21-) 5 (1)
2013—одоо Английн далбаа Англи 12 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 2-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2015 оны 3 сарын 31-нд шинэчлэв.

Росс Баркли (Англи: Ross Barkley; 1993 оны арванхоёрдугаар сарын 5, Ливерпүүл) — Английн хөлбөмбөгчин, «Эвертон» болон Английн шигшээн хагас хамгаалагч.

«Эвертоны» академид 11 настайдаа элссэн Баркли 2010 оны есдүгээр сарын 28-нд «Ньюкасл Юнайтедийн» эсрэг үндсэн бүрэлдэхүүнд анх дуудагдаж хараахан гараалаагүй байдаг. 2011 оны наймдугаар сарын 20-нд Премьер лигийн дебют тоглолтоо «Куинз Парк Рейнжерсийн» (0:1) эсрэг хийхдээ мэргэжилтэнүүдээс сайшаал хүртсэн юм.[1] 2012 оны есдүгээр сарын 14-нд «Шеффилд Уэнсдейд» сарын хугацаатай зээлэгдэж, лигийн 13 тоглолтонд 4 гоолдоод амжсан ажээ.[2] Улмаар Россыг 2013 оны нэгдүгээр сарын 11-нд «Лидс Юнайтедэд» мөн л сарын хугацаатай зээлэв.[3] Ингээд 2013/2014 онд «Эвертоны» өмнөөс Премьер лигийн 34 тоглолтонд 6 гоолдсоноор багтаа бүрэн идээшсэн хэмээн багийн удирдлагууд нь 2014 оны долдугаар сарын 29-нд дөрвөн жилийн гэрээ байгуулах саналыг тавьж зөвшөөрүүлсэн билээ.[4]

Премьер лигт 2013/2014 онд гялалзсан түүнийг Английн үндсэн шигшээ бүрэлдэхүүндээ дуудан ДАШТ-2014 тэмцээнд оролцуулсан юм.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Lewis, Andy (2011-08-20). "Barkley handed debut" (in англи). Официальный сайт ФК «Эвертон». Archived from the original on 2012-10-11. Retrieved 2011-08-21.
  2. "«Эвертон» отдал Баркли в аренду «Шеффилд Уэнсдей»" (in орос). Sports.ru. 2012-09-14. Archived from the original on 2012-09-22. Retrieved 2012-09-14.
  3. Gamble, Matthew (2013-01-11). "Barkley Loaned To Leeds" (in англи). Официальный сайт ФК «Эвертон». Archived from the original on 2013-01-15. Retrieved 2013-01-11.
  4. "Barkley Signs New Deal". Everton F.C. 29 July 2014. Archived from the original on 24 Есдүгээр сар 2015. Retrieved 29 July 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Английн хөлбөмбөгчиний өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.