Руни бичиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Анх 1692 онд Н. Витзен гэдэг хүн Верхотуре хавиас, 1696 онд С. Ремезов Талас голын эх орчмоос үл мэдэгдэх бичигтэй чулуунууд олсноо мэдээлжээ. Ф. И. Страленберг 1730 онд Уйбат болон Енисей мөрний хөндийд орших ийм бичигтэй хөшөөнүүдийн тухай мэдээлсэн. Оросын 1-р Петр хааны заавраар 1722 онд Д. Е. Мессершмидт удирдсан Сибирийн экспедицийн тэмдэглэлд дээрх бичигтэй хөшөө, хад, чулууны талаар дурджээ.1818 онд оросын жуулчин Григорий Спасский "Сибирский вестник" сэтгүүлд тодорхой мэдээ нийтлүүлснээр учир нь мэдэгдэхгүй бичигтэй хөшөөний тухай олны анхаарлыг татжээ.

Үл мэдэгдэх бичигтэй бараг адил бичиг Скандинавын хойгт байсан бөгөөд тэндэхийн хэлний нэг аялгуугаар энэ бичиг "РУНИ" (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэх болов. Манай эриний II - XIII зууны үед Скандинавын газарт амьдрагч ард түмэн мэргэ, төлөг, тахилга, шүтлэгийн зүйл, хаягийн тэмдэг болгон "руни" бичгийн үсгийг хэрэглэж байсан түүхтэй. Төв Ази, Сибирь нутгаас төсөөтэй бичиг олдсон нь Финлянд, Дани зэрэг орны анхаарлыг татаж үүний учрыг тайлахыг сонирхох болжээ. Энэ бичгийн нэг үгийг ч уншиж чадахгүй байсан эхний үед янз бүрийн таамаглал дэвшүүлцгээв. Жишээ нь: Т. Байер энэ бичгийг хуучин кельт гаралтай ард түмний бичиг гэсэн бол П. С. Паллас хуучин гот бичгийн нэг төрөл гэж таамаглав. Зарим европ (Скандинав) хүн өвөг дээдсийнхээ нутаг бол Сибирь, төв Ази байсан юм биш биз гэж бодоход хүрсэн. Энэ бүх нууцыг тайлсан хариу өгсөн анхны хүн бол Копенгагены их сургуулийн харьцуулан судлах хэл зүйн тэнхимийн профессор Томсен Вильгельм Людвиг (1842-1927) юм. В. Томсен хэдэн арван мянган үсгийн дүрсийг ажиглаж, төсөөтэй дүрсийг эмхэтгэн нэгтгээд энэ бичиг 38 дүрс (үсэг)-ээс бүтжээ гэсэн нь нотлогдов. Хөшөө босгох үед Тан улсын хааны бичүүлсэн ханз бичгээс "тү-кюэ" (түрүг), "кюэ-тэгин" (Күлтэгин), "би-киэ" (Билигэ) гэсэн үгнүүдээс "т, к, ү" авиануудыг ялган таньж "тнгри" (тэнгэр) гэсэн үгийг уншиж тайлжээ. Энэ мэт шаргуу оролдсоор түрүг бичгийн нууцыг тайлсан байна. Ийнхүү 1893 оны 12-р сарын 15-нд Дани улсын хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн хуралд 15 хуудсанд багтсан илтгэл хэлэлцүүлж нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхийг гэрэлтүүлсэн нээлт хийжээ. Энэхүү 1893 оноос хойш түрүг бичгийн битүүлэг учир тайлагдаж Төв азийн нүүдэлчин монгол түрүгийн түүх, соёл иргэншлийн нууц гэрэлтэн тодрох эхлэл тавигдсан гэж үзвэл зохилтой. Хөшөө чулууны бичиг нь Хөх Түрүгийн улс төрийн хураангуй түүх юм. Хөшөө чулууны бичгийг "руни" (нууц бичиг) эсвэл "Орхон - Енисейн бичиг" гэж оновчгүй нэрлэж ирснийг цэгцэлж "хөх Түрүгийн бичиг" товчоор "Түрүг бичиг" гэж нэрлэе.

Түрүг бичгийг түрүгүүдийн өвөг буюу тэдний өвөг дээдэс зохиосон нь эргэлзээгүй. Үүнийг үсгийн дүрс хэлбэр нотолж өгнө. Европ зүгийн эрдэмтэн судлаачид энэ бичгийг Согдаас гаралтай гэж үзсэн нь буруу биш ээ. Яагаад гэвэл Согд улсын ард түмний дотор одоогийн Узбек, Казакстаны нутагт оршин суугаа иргэдийн эртний өвөг дээдэс болох алтай-монгол-түрүг хэлтэн зонхилж байсан байна. Түрүг бичгийн хэл нь монгол түрэг хэлний аль алины шинжийг хадгалсан, авиазүйн хувьд нарийн боловсорсон дүрэм журамтай бичиг байжээ. Үгийг эр эмээр ялгахаас гадна эр үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгч, эм үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгчтэй байсан, түүнчлэн тухайн үгийн дуудлагыг тусгаж бичдэг байжээ Анх 1692 онд Н. Витзен гэдэг хүн Верхотуре хавиас, 1696 онд С. Ремезов Талас голын эх орчмоос үл мэдэгдэх бичигтэй чулуунууд олсноо мэдээлжээ. Ф. И. Страленберг 1730 онд Уйбат болон Енисей мөрний хөндийд орших ийм бичигтэй хөшөөнүүдийн тухай мэдээлсэн. Оросын 1-р Петр хааны заавраар 1722 онд Д. Е. Мессершмидт удирдсан Сибирийн экспедицийн тэмдэглэлд дээрх бичигтэй хөшөө, хад, чулууны талаар дурджээ.1818 онд оросын жуулчин Григорий Спасский "Сибирский вестник" сэтгүүлд тодорхой мэдээ нийтлүүлснээр учир нь мэдэгдэхгүй бичигтэй хөшөөний тухай олны анхаарлыг татжээ. Үл мэдэгдэх бичигтэй бараг адил бичиг Скандинавын хойгт байсан бөгөөд тэндэхийн хэлний нэг аялгуугаар энэ бичиг "РУНИ" (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэх болов. Манай эриний II - XIII зууны үед Скандинавын газарт амьдрагч ард түмэн мэргэ, төлөг, тахилга, шүтлэгийн зүйл, хаягийн тэмдэг болгон "руни" бичгийн үсгийг хэрэглэж байсан түүхтэй. Төв Ази, Сибирь нутгаас төсөөтэй бичиг олдсон нь Финлянд, Дани зэрэг орны анхаарлыг sтатаж үүний учрыг тайлахыг сонирхох болжээ. Энэ бичгийн нэг үгийг ч уншиж чадахгүй байсан эхний үед янз бүрийн таамаглал дэвшүүлцгээв. Жишээ нь: Т. Байер энэ бичгийг хуучин кельт гаралтай ард түмний бичиг гэсэн бол П. С. Паллас хуучин гот бичгийн нэг төрөл гэж таамаглав. Зарим европ (Скандинав) хүн өвөг дээдсийнхээ нутаг бол Сибирь, төв Ази байсан юм биш биз гэж бодоход хүрсэн. Энэ бүх нууцыг тайлсан хариу өгсөн анхны хүн бол Копенгагены их сургуулийн харьцуулан судлах хэл зүйн тэнхимийн профессор Томсен Вильгельм Людвиг (1842-1927) юм аа. В. Томсен хэдэн арван мянган үсгийн дүрсийг ажиглаж, төсөөтэй дүрсийг эмхэтгэн нэгтгээд энэ бичиг 38 дүрс (үсэг)-ээс бүтжээ гэсэн нь нотлогдов. Хөшөө босгох үед Тан улсын хааны бичүүлсэн ханз бичгээс "тү-кюэ" (түрүг), "кюэ-тэгин" (Күлтэгин), "би-киэ" (Билигэ) гэсэн үгнүүдээс "т, к, ү" авиануудыг ялган таньж "тнгри" (тэнгэр) гэсэн үгийг уншиж тайлжээ. Энэ мэт шаргуу оролдсоор түрүг бичгийн нууцыг тайлсан байна. Ийнхүү 1893 оны 12-р сарын 15-нд Дани улсын хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн хуралд 15 хуудсанд багтсан илтгэл хэлэлцүүлж нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхийг гэрэлтүүлсэн нээлт хийжээ. Энэхүү 1893 оноос хойш түрүг бичгийн битүүлэг учир тайлагдаж Төв азийн нүүдэлчин монгол түрүгийн түүх, соёл иргэншлийн нууц гэрэлтэн тодрох эхлэл тавигдсан гэж үзвэл зохилтой. Хөшөө чулууны бичиг нь Хөх Түрүгийн улс төрийн хураангуй түүх юм. Хөшөө чулууны бичгийг "руни" (нууц бичиг) эсвэл "Орхон - Енисейн бичиг" гэж оновчгүй нэрлэж ирснийг цэгцэлж "хөх Түрүгийн бичиг" товчоор "Түрүг бичиг" гэж нэрлэе. Түрүг бичгийг түрүгүүдийн өвөг буюу тэдний өвөг дээдэс зохиосон нь эргэлзээгүй. Үүнийг үсгийн дүрс хэлбэр нотолж өгнө. Европ зүгийн эрдэмтэн судлаачид энэ бичгийг Согдаас гаралтай гэж үзсэн нь буруу биш ээ. Яагаад гэвэл Согд улсын ард түмний дотор одоогийн Узбек, Казакстаны нутагт оршин суугаа иргэдийн эртний өвөг дээдэс болох алтай-монгол-түрүг хэлтэн зонхилж байсан байна. Түрүг бичгийн хэл нь монгол түрэг хэлний аль алины шинжийг хадгалсан, авиазүйн хувьд нарийн боловсорсон дүрэм журамтай бичиг байжээ. Үгийг эр эмээр ялгахаас гадна эр үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгч, эм үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгчтэй байсан, түүнчлэн тухайн үгийн дуудлагыг тусгаж бичдэг байжээ


Ашигласан линкүүд[засварлах]