Рэнди Фой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Рэнди Фой (англ. Randy Foye, 1983 оны есдүгээр сарын 24-нд Нью-Жерси мужийн Ньюарк хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Денвер Наггетс багийн хамгаалан тоглогч юм.

Замналын товчоон[засварлах]

Миннесота Тимбервулвз багт байхдаа, 2006-2007 онд улирлын бүх тоглолтын турш дунджаар 22.9 минут тоглохдоо 10.1 оноо, 2.7 бөмбөг авалт, 2.8 дамжуулалт, 0.65 бөмбөг таслалт, 0.3 хаалт хийж байжээ. 2008-2009 онд 70 тоглолтонд дунджаар 35.6 минут оролцож 16.3 оноо, 4.3 дамжуулалт хийж байсан нь түүний хувьд гялалзсан үе нь байв.

Фой 2009 оны зургаадугаар сарын 23-нд Вашингтон Уизардс багт шилжсэн.[1]

2010 оны долоодугаар сарын 8-нд Лос-Анжелес Клипперс багт элссэн.[2]

2012 оны долоодугаар сарын 25-нд Юта Жаз багт элссэн.[3] Энэ хооронд Фой багийнхаа нэг улиралд гурван оноо шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн амжилтыг 434 шидэж байж, 178-ийг нь амжилттай болгон тогтоож байжээ.

2013 оны долоодугаар сарын 10-нд Денвер Наггетс багт шилжиж ирсэн.[4]

Эшлэл[засварлах]

  1. Source: Deal sends Minnesota Timberwolves' Randy Foye, Mike Miller to Washington Wizards – ESPN. Sports.espn.go.com (June 24, 2009). October 2, 2010-д хандсан.
  2. CLIPPERS SIGN FREE AGENT GUARD RANDY FOYE. NBA.com (July 8, 2010). July 9, 2010-д хандсан.
  3. Jazz Agrees to Terms with Guard Randy Foye
  4. Denver Nuggets Acquire Randy Foye In Three-Team Trade. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (July 10, 2013). July 14, 2013-д хандсан.

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Рэнди Фой»