Рюсселсхайм

Рюсселсхайм
Герман: Rüsselsheim
Хотын сүлд
Рюсселсхайм
Германы газрын зураг, Рюсселсхайм хотыг тодруулсан байдал
Координат: 50° 0′ У, 8° 25′ З
Үндсэн мэдээлэл
Муж улс: Хессен
Захиргааны дүүрэг: Дармштадт
Kreis: Грос-ГерауVorlage:Infobox Gemeinde in Deutschland/Wartung/Landkreis existiert nicht
Далайн түвшнээс дээш: 88 м
Газар нутгийн талбай: 58.29 км2
Хүн ам: 67.277 (31. 12-р сар 2022)[1]
Хүн амын нягтрал: 1154 оршин суугч км2 тутамд
Шуудангийн дугаар: 65428
Утасны код: 06142
ТХ-ийн улсын дугаар: GG
Коммуны код: 06 4 33 012
Коммуны гишүүд: 4 хотын хэсэг
Коммуны хаяг: Marktplatz 4
65428 Rüsselsheim am Main
Цахим хаяг: www.ruesselsheim.de
Дээд засаг дарга: Удо Бауш (нам бус)
Холбооны Муж Улс дахь суурингийн байршил
Газрын зураг
Газрын зураг

Рюсселсхайм (Герман: Rüsselsheim) хот нь Райн-Майн нутагт орших Грос-Герау тойрогт харьяалагдах хамгийн том хот бөгөөд Хессен муж улс болон Майн дахь Франкфурт хот орчимдоо 10 дахь том хотын тоонд ордог юм. Рюсселсхайм нь Майны Франкфурт болон Майнц хотуудын хооронд оршдог. Рюсселсхайм нь Хессен мужийн долоон тусгай статустай хотын тоонд ордог, Майн голын адагт байрлалтай ба Майн гол нь хэдхэн км урсаад Райн голд нийлдэг байна.

Рюсселсхайм хот олон улсад танигдсан шалтгаан нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-тай салшгүй холбоотой юм. Франкфурт хотын нисэх онгоцны буудлын өмнөд хэсэг нь Рюсселсхайм хотын газар нутагт хамаардаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анхны суурьшилт[засварлах | кодоор засварлах]

1980-аад онд олдсон палентологийн багаж хэрэгслийн олдворыг бодолцож үзвэл аль эрт 13.000 жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед анчид Рюсселсхайм хотын орчмоор нутаглаж байсан байна.[2] Анхны суурьшилт 7-р зууны үеийн булшны олдворууд нь франкийн тосгон Руциллин Хайм эсвэл Руцилен амьдарч байсныг гэрчилдэг.

Дундад зууны үе[засварлах | кодоор засварлах]

Цайз

Рюсселсхаймын түүх 6-р зууны эхний хагаст франкийн нүүдэлчид суурьшсанаар эхэлдэг. Анхны түүхэн баримтанд Руцилесхайм (утга нь: "Руцилесийн нутаг" эсвэл Руцилин) хэмээн Лоршер Райхсурбар (840 оны үед) хааны хүн амын тооллого хийсэн баримт байдаг. 13-р зууны дунд үеэс эхлэн Рюсселсхаймын түүx нь байнгын, нэг хааны нутгаас нөгөө хаанд шилжсэн дүр зурагтай байжээ. Үүнд:

  • 1275: Вернер вон Мюнценбергийн эзэмшил нутаг
  • Риттер вон Хойзенстаммын эзэмшил
  • 1323: Риттер Хартмут вон Кронберг худалдаж авсан.
  • 1355: Леенхерр Граф Вилхелм II вон Катценэлнбогенд, Кронбергийн тал нутаг нь харъяалагдан татвар төлөx үүрэгтэй байв.
  • 15-р зууны эхээр Кронбергийн бүх эзэмшил нутаг нь Катценэлнбогенд шилжин очсон.

Шинэ үе[засварлах | кодоор засварлах]

1618-1648 оны хооронд 30 жил үргэлжилсэн дайн болсон ба энэ дайнаар Рюсселсхаймын цайзыг амар эзлэх боломжгүй нь тодорхой байсан ч гэрээгээр энэ хооронд хэд хэдэн удаа хаанаа сольсон байна. 1580 онд анхны өөрийн гэсэн сургуулийг нээсэн байна. Реформационы хүрээнд Рюсселсхайм нь Хессенд харьяалагддаг байсан учир Хессентэй адил эвангелийн шүтлэгтэй болсон.

Aж үйлдвэржилтийн үе[засварлах | кодоор засварлах]

Аж үйлдвэржилтийн үеийн өмнө буюу 1785 онд Туулайн үс хяргагч хэмээх нэртэй анхны жижиг үйлдвэр бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна 1861 онд энэ нутагт, дэвсгэр үйлдвэрлэдэг нэгэн жижиг үйлдвэр шилжин ирсэн. Энэ үйлдвэр нь өргөжсөөр Стоекишийн хивсний фабрик болсон ба дэлхийн 2-р дайны дараа хүртэл байсан байна. Бусдаар бол үйлдвэржилтийн жилүүдийн өмнө ихэнхдээ жимс жимсгэнэ, үр тариа (цагаан будаа) болон мал аж ахуй амьдралын хэв маягийг тодорхойлж байлаа.

Опелын түүх нь 1862 онд үхрийн саравчаа оёдлын машины цех болгосоноор эхэлдэг. Энэ компанийн хурдацтай хөгжил Рюсселсхайм хотод ч мөн чухал өөрчлөлтүүдийг авчирсан. Тэр хүртэл хөдөө аж ахуй болон газар тарилангаар амьдарч тосгон байсан гэнэтхэн аж үйлдвэрийн жижиг хот болсноор барахгүй, 20-р зуунд бүр ажилчдын хот болон хөгжсөн байна.

20-р зуун[засварлах | кодоор засварлах]

Хотын эвангелийн сүм

Дэлхийн 1-р дайн болон түүний дараах хямралаас шалтгаалан ард иргэдийн дунд өлсгөлөн болон ажилгүйдэл газар авсан байдалтай байв. Мөн Версалийн гэрээний дагуу Райнланд болон түүнийг тойрсон газар нутгууд, мөн Рюсселсхайм ч хүртэл францын армид эзлэгдсэн байна. Үүний дараах инфляцыг даван гарсан болон автомашины үйлдвэрлэлийн цэцэглэлтээс шалтгаалан ард түмний амьжиргаа дээшилсэн байна. 1928 онд Опел 43.000 автомашин үйлдвэрлэсэн бөгөөд нийт 9.400 ажилчныг ажиллуулж байжээ. Энэ тоо нь дөрвөн жилийн өмнөх ажилчдын тоотой харьцуулбал дөрөв дахин илүү болсон байна.

Их хямрал болон Ваймарын Бүгд Найрамдах Улсын уналт нь Рюсселсхаймд ч мөн муу нөлөөлөл авчирсан. 1933 он нацистууд засгийн эрхэнд гарсны дараа олон олон ард иргэдийг хэлмэгдүүлэн хороосон ба энэ хэлмэгдүүлэлт Рюсселсхаймыг ч мөн тойрсонгүй. Нацистуудыг эсэргүүцэгчдийг мөрдөн мөшгиж төвлөрүүлэн хорих лагерь луу ачуулж байснаас гадна цалингаа хасуулахгүй хэмээн жагсаал хийсэн Опелын 300 гаран ажилчдыг ч мөн баривчилсан. Ялангуяа 17-р зуунаас хойш Рюсселсхаймд шилжин суурьшсан еврейчүүдэд хүндээр туссан. 1933 онд Рюсселсхаймд нийт 47 еврей үндэстэн амьдарч байсан бол дэлхийн 2-р дайны дараа зөвхөн ганцхан эмэгтэй еврей үлдсэн, учир нь тэрээр хөрөнгөтэй нэгэн байсан аж.

Хитлерийн Адольф болон дэлхийн 2-р дайны энэ хотод авчирсан зовлонг тоочоод барахгүй. 1211 цэрэг амь үрэгдсэн эсвэл сураггүй алга болсон. Онгоцны бөмбөгдөлтөнд 428 хүн амь үрэгдсэний дотор 189 цэргийн хоригдлууд байсан бөгөөд ихэнx нь Опелын агуулахыг бөмбөгдөх бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн байна. Нийт 3120 хувийн байшингаас 473 нь дайнд бүрэн устаж алга болсон 455 их хэмжээгээр, 1042 нь дунд зэргийн 1150 нь бага зэргийн эвдрэлтэй. Ингээд дайны дараа 2000 орчим сууц л амьдрах боломжтой байв. Хэдийгээр хот ингэж ихээр сүйрэлд өртсөн ч гэсэн Опелын дахин сэргээлтийн ажил эрчимтэй явагдаж 1978 он гэхэд Рюсселсхайм хот нь хамгийн олон хүн ам буюу 63.000 оршин суугчтай болж байлаа.

Мөн түүнчлэн нэлээд далайцтайгаар дэд бүтцээ хөгжүүлсэн бөгөөд оргил үедээ 120.000 хүртэл оршин суугч амьдрах боломжтой болгосон.

1990 оны эхээр дараагийн эдийн засгийн үсрэлт гарсан. Шинээр муж улсууд нэгдсэний дараа Опелын автомашины эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хотод төлөх татварын хэмжээ ч мөн огцом нэмэгдсэн бөгөөд Рюсселсхайм хотын татвараас олсон орлогын хэмжээ маш өндөр байсан ба энэ нь 1994 он хүртэл үргэлжилсэн (1991 онд рекорд орлого буюу 254 сая ДМ) байна.

Оршин суугчдын товчоон[засварлах | кодоор засварлах]

  • 1629 онд 76 "гэр бүл" тоологдсон ба 1829 онд 1.422 оршин суугч.
  • 1875 - 1914 оны хооронд оршин суугчдын тоо хоёр дахин буюу 3.500 - 8.000 болон өссөн
  • 1936 онд 16.000 хүн Рюсселсхаймд амьдарч байжээ. Гэвч дэлхийн 2-р дайны улмаас оршин суугчдын тоо эрс буурсан.
  • 1945 оны дөрөвдүгээр сард дөнгөж 9.500 оршин суугч тоологдсон байна.
  • Хот болон Опелын үйлдвэрийг шинээр сэргээн босгосны үр дүнд болон германы зүүн хэсгээс хөөгдөн гарсан герман иргэдийн шилжин суурьшилтаас (1955 онд оршин суугчдын 14%-ийг шилжин ирэгсэд бүрдүүлж байсан) шалтгаалан хүн амын тоо тогтмол өсөлттэй байв.
  • 1978 онд хүн амын тоо хамгийн олон буюу 63.000 болж өссөн.
  • 1960-аад онд ажиллах хүчний дутагдалд орсон учир Грек, Турк, Испани, Итали болон Мароккогоос олон тооны зочин ажилчдыг авч ажиллуулж байж.
  • Өнөөдөр гадны иргэншил бүхий иргэдийн эзлэх хувь 24, герман болон гадны гаралтай иргэд 53%-ийг бүрдүүлж байна (Бүртгэл: 2009).

Нэрийн хөгжил[засварлах | кодоор засварлах]

  • 764-765 онд Руциле(н)схайм
  • 1130 оноос өмнө Руоццеленесхайм
  • 1275 Руоцелсхайм
  • 1336 Рубелнсхайм
  • 1640 Руселсхайм
  • 1840 Рюсселсхайм

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Хөрш хот тосгод[засварлах | кодоор засварлах]

Рюсселсхайм нь хойд талаараа Хоххайм болон Флёрсхайм хотуудтай (хоёулаа Майн-Таунус тойрогт харъяалагддаг) хиллэдэг боловч дундуур нь Майн гол эдгээрээс салган урсдаг. Зүүн хойд хэсгээрээ Франкфурт ам Майн болон Раунхаймтай, зүүн талаараа Мёрфелден-Валлдорф, өмнө зүгт Наухайм болон Требур тойрог хотуудтай, баруун талдаа Гинсхайм-Густавсбург болон Бишофсхаймтай хиллэдэг. Рюсселсхайм нь Райн-Майн нутгийн төв хэсэгт орших ба дөрвөн том хотын дунд буюу баруундаа Майнц болон Висбаден зүүн талд нь Франкфурт болон зүүн урд талд нь Дармштадт байрлалтай. Эдгээр хотуудтай галт тэрэг болон авто замаар маш сайн холбогдсоноос гадна аль нь ч Рюсселсхаймаас 30 км-ээс хэтрэхгүй оршдог байна.

Хотын орчим болон дүүргүүд[засварлах | кодоор засварлах]

Хотын төв хэсгээс гадна дарааx хэсгүүд Рюсселсхаймд хамаарна:

  • (Алт-)Хаслох
  • Көнигшдэдтен
  • Баушхайм

болон дарааx дүүргүүд: Алтштадт, Берлинер Вийртел, Блауер Зее, Бёллензее-Зийдлунг, Дикер Буш I+II. Айхгрунд, Фрийдрих-Эберт-Зийдлунг, Хазенгрунд, Хаслох-Норд, Хорлахе, Рамзее, Рюбгрунд, Колоний, Им Вайнфасс

Tээвэр[засварлах | кодоор засварлах]

Рюсселсхаймын хоёр галт тэрэгний буудал нь хоёулаа Майны төмөр замд оршдог. Энэ замын цахилгаан галт тэргээр шууд Висбаден, Майнц, Ханау, Оффенбах, Франкфурт хотууд руу болон Франкфуртын нисэх онгоцны буудал руу зорчих бололцоотой.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Автомашины үйлдвэрлэгч Опел болон Франкфурт хотыг тойрсон дэд бүтэц сайн хөгжсөн зэрэг хүчин зүйлүүдээс хамааран олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ихээр энэ хэсэгт суурьшин үйл ажиллагаагаа явуулдаг.

Адам Опел ХК[засварлах | кодоор засварлах]

Опелын төв байр

Рюсселсхайм нь ялангуяа автомашин үйлдвэрлэгч Опелоор нэрд гарсан. Опелын үндэслэгч Опелын Адам нь түлхүүр цоожны мэргэжлийн сургалт хийгээд үүнээ бататгахаар нэлээд хэдэн жил өөр өөр улсуудаар явж байгаад буцаж ирснийхээ дараа нагац ахынхаа үхрийн саравчинд 1862 онд оёдлын машины үйлдвэрээ үүсгэн байгуулжээ. Оёдлын машины үйлдвэр нээсэн мэдлэгээ тэрээр нэлээд алдартай Парисын оёдлын машины үйлдвэрт сурч олж авсан байна. Түүний хүүхдүүдийн нөлөөнөөс болоод тэрээр 1886 оноос эхлэн оёдлын машины үйлдвэрлэлээсээ гадна унадаг дугуй үйлдвэрлэж эхэлжээ. Энэ үйлдвэр хэсэг хугацаанд дэлхийн хамгийн том унадаг дугуйны үйлдвэрээр тодорч байжээ.

1970-аад он хүртэл Рюсселсхайм нь Опелын хүчээр баян хотын тоонд ордог байв. 1978 онд нийт 50.000 нийгмийн даатгал төлөгч ажилчдын 42.000 ажилчид нь Опелд ажиллаж байжээ. Мөн татварын орлогыг автомашины үйлдвэрлэгч дангаараа бүрдүүлж байсан. Газрын тосны хямралаас шалтгаалан Женерал Моторс нь дэлхийн заx зээлд гаргаж байсан Опелын автомашиныг зөвхөн европын зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргаснаар үйлдвэрлэл, болон эрэлт буурсан ба энэ нь эсрэгээрээ борлуулалтгүй хэт их хүчин чадалтай болгожээ.

Бусад суурьшил бүхий аж ахуйн нэгж[засварлах | кодоор засварлах]

EDS - Электроник Дата Системс[засварлах | кодоор засварлах]

Америкийн ЦМБ-ын үйлчилгээний компанийн төв нь Рюсселсхаймд байрлаж байсан ба 2008 оны гуравдугаар сард түүнийг Hewlett-Packard худалдаж авсан байна. 2013 оны нэгдүгээр сарын байдлаар энд нийт 1.200 ажилчин ажиллаж байсан, гэвч 2014 оны нэгдүгээр сард энэ салбарыг Hewlett-Packard нь бүрмөсөн хаасан байна.

Хьюндай/КИА[засварлах | кодоор засварлах]

2003 оноос хойш солонгосын автомашины үйлдвэрлэгч Хьюндай Мотор Групп/КИА -ийн салбар Хюндай Мотор европын техникийн төв ХХК нь Блауер Зеегийн үйлдвэрлэлийн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ компани нь европын автомашины технологийг Хьюндай болон КИА-д зориулан хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Хөгжүүлэх үндсэн эд хэсэгт автомашины дизель аггрегат, явах эд анги болон тормос, хуванцар эд ангид болон аюулгүйн систем орно.[3]

Мицубиши Моторс Герман[засварлах | кодоор засварлах]

2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн Мицубиши автомашины германы импортлогч нь дахин Рюсселсхаймд нээгдсэн. Энэ удаа нийт 120 ажилчинтайгаар аж үйлдвэрлэлийн дүүрэг Хазенгрундэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэж буцан шилжин ирсэн нь Мицубиши компанийн хувьд анхны үндэс рүүгээ буцан ирсэн явдал болсон, учир нь 1977 онд германд анхны салбараа Хазенгрундээс холгүй нээн автомашинаа нийлүүлж байжээ.

Шевролет Герман[засварлах | кодоор засварлах]

2007 оны долоодугаар сараас эхлэн Шевролетийн автомашины германы импортлогч нь аж үйлдвэрлэлийн дүүрэг Хазенгрундэд үйл ажиллаагаа явуулж байна. Энэ салбар нь Бременээс шилжин Опелд ойртон ирсэн байна.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Peter Rottländer, Karl P. Michels: Rüsselsheim in alten Bildern. Verlag Gronenberg, Rüsselsheim 1980. ISBN 3-88265-065-6
  • Gudrun Senska (Hrsg.): Rüsselsheim wächst zusammen. 1945 bis 1970. Sutton Verlag, Erfurt 2007, ISBN 978-3-86680-067-0.
  • Peter Schirmbeck (Hrsg.): Morgen kommst Du nach Amerika. Erinnerungen an die Arbeit bei Opel 1917-1987. Verlag J.H.W. Dietz Nachf., Berlin 1988. ISBN 3-8012-0128-7

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Рюсселсхайм – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Рюсселсхайм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. "Bevölkerung in Hessen am 31.12.2022 nach Gemeinden" (XLS) (in German). Hessisches Statistisches Landesamt. June 2023.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. vgl. Jürgen Hubbert, Stefan Loew: Die beiden endpaläolitischen Lagerplätze Rüsselsheim 122A und 122B. (Webseite http://www.koenigstaedten.de/historisches/eiszeit.html)
  3. Broschüre für nachhaltige Mobilität in Rüsselsheim (PDF; 2,1 MB), abgerufen am 30. April 2013