Саарал толгойт загасч бүргэд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Саарал толгойт загасч бүргэд | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
|
200px
Ховордох дөхсөн (IUCN3.1) |
||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Ichthyophaga ichthyaetus (Хорсфилд, 1821) |
Саарал толгойт загасч бүргэд (Ichthyophaga ichthyaetus) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм.
Энэхүү шувуу нь өмнөд Ази, Энэтхэг, Шри-Ланк , Филиппинд нутаглана. Тэд усны дэргэдэх ой модонд үүрлэн 2-4 өндөг гаргана.
Саарал толгойт загасч бүргэд нь 70-75 см урт, нас бие гүйцсэн нь хар бор далавч, нуруутай, саарал толгой, улаан бордуу цээжтэй байдаг. Хэвлийн доод хэсэг, сүүл нь цагаан өнгөтэй.
Эр, эм нь адил зүстэй ч нас бие гүйцээгүй залуу нь арай өөр юм. Тэд нуур цөөрөм, томхон гол мөрнөс загас ангуучлан хооллодог.