Сайхан сум (Сэлэнгэ)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Сайхан сум нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сумын төв нь Хөтөл хот болно.

[засварлах] Түүх

Сайхан сум нь 1976 онд атрын 2-р аяныг хэрэгжүүлэх үед байгуулагдсан. Тухайн үед сумын төв нь Номгон (одоогийн сумын төв Хөтөлөөс зүүн хойд зүгт 14 км зайд) байжээ. 1977 оноос сум, сангийн аж ахуйг нэгтгэх шийдвэр гарч, Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга нь сангийн аж ахуйг зэрэг удирдаж байсан байна. Анхны дарга нь Нацагийн Пэрэнлэй бөгөөд 1990 он хүртэл тасралтгүй удирдсан юм. 1990-өөд оноос зах зээл гарч Номгон сангийн аж ахуй хувьчлагдсан ба хэд хэдэн ХХК болжээ. Одоо сумын төв нь аж үйлдвэрийн томоохон хот болох Хөтөл хот билээ. Тус сумаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолыг тариаланч Самбуу хүртсэн байна. Номгон САА-ын ерөнхий агроном Ш.Мардаан 2007 онд Монгол улсын гавъяат агромомич цолоор шагнагдсан нь Сайхан сумын хуучин төв болох Номгон тосгон нь Монголын орчин үеийн газар тариалангийн хөгжилд ихээхэн хувьд нэмэрээ оруулж буй томоохон төв болон хөгжиж байгаагийн баталгаа юм.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр