Самар догол мөрт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

“Самар догол мөрт” (“Абзац-орех”. “Nut graph”). Томоохон хэмжээний материал бичих үед сунжирсан лид ашиглах явдал гардаг. Ийм лид 4-5 догол мөрт хүртэл үргэлжлэх нь энгийн үзэгдэл. Үүнд мэдээллийн үндсэн агуулгыг нээж чадахгүй боловч уншигчид үйл явдлыг урьдчилж харах, агуулгыг нь бүхэлд нь төсөөлөх сэтгэгдэл төрүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, цаашид унших уу, болих уу гэдэг шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Гэхдээ уншигч удаан хүлээхийг тэвчихгүй. Тиймээс удлаа гэхэд 5 дахь догол мөрөнд хэргийн учир утгыг товч тайлбарлах хэрэгтэй юм. Тийм догол мөрийг сэтгүүл зүйн практикт “самар догол мөрт” гэж нэрлэдэг. Ингэж нэрлэхийн гол шалтгаан нь үйл явдлын учир утгыг тайлбарлаж, уйдаж эхэлж буй уншигчийн анхаарлыг татах, цаашид үргэлжлүүлэн унших сонирхол төрүүлэхтэй холбоотой юм. Товчоор хэлбэл, самар шиг хатуу, амттай, чухал зүйл өгч байна гэдгийг илэрхийлдэг. Сэтгүүл зүйн практикт асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт өгүүлэл, сурвалжилсан тэмдэглэл, аян замын тэмдэглэл, найруулал зэрэг томоохон хэмжээний төрөл, зүйлд “самар догол мөрт”-ийг түгээмэл хэрэглэдэг. Үүнийг туршлагатай сэтгүүлчид сайн хийдэг нь түгээмэл ажиглагддаг.