Сампин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хятад сампин

Сампин (англ. Abacus; орос. Счёты), Бодох мохлиг нь ихэвчлэн Ази тивд тархсан тоо бодох үйлдэл гүйцэтгэх багаж юм. Анхандаа элс, мод, чулуу, төмөрлөг зэргийг ухсан ховилын дагуу шош, чулуу зэргийг хөдөлгөдөг байсан бол өнөө үед эрхи нь гулгах нарийн төмөр шор, хулсан хүрээтэй хийгддэг болсон.

Орчин үеийн тоо бодох аргачлал үүсэхээс өмнө сампин нь хэдэн зууны туршид хэрэглэгдсээр ирсэн бөгөөд одоо ч гэсэн Ази, Африк, хаа ч бай худалдаач, бичээч нар хэрэглэсээр байдаг. Сампингаар тоо бодох үйлийг сампин цохих гэдэг.

Агуулга

[засварлах] Месопотам сампин

НТӨ 2700-2300 оны үед Шумерт сампин шиг хэрэглэгдэхүүн байжээ. Тэдний жартын тоололд тааруулсан сампины үүргийг ширээ орлож, дээр нь багана зурж тоо бодоход хэрэглэж байжээ.[1]

[засварлах] Хятад сампин

Хятад сампины тухай анх НТӨ 2-р зууны үед тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хятад хэлний нэр нь суанпан (算盤, махчлан орчуулвал "тоолох тавиур") гэнэ. Хятад сампин нь ихэвчлэн 7 ба түүнээс олон эгнээтэй, 20 см урт, янз бүрийн өргөнтэй байдаг. Дээд нүдэнд нь 2 эгнээ, доод нүдэнд нь 5 эгнээнд тус бүр эрхнүүд шорлогдон байрласан байдаг. Үүгээр арван зургаатын тоолол, аравтын тоололд бодох боломжтой.

[засварлах] Япон сампин

Япон сампин

Японд сампиныг бас нэг хувирал нэр болох соробан (算盤, махчлан орчуулвал "тоолох тавиур") гэж нэрлэдэг. Японд одоо ч гэсэн сампинг олноор үйлдвэрлэж, өдөр тутмын хялбар тооцоолол болон сургуулийн хөтөлбөрт багтаан хэрэглэдэг.

[засварлах] Эшлэл

  1. Ifrah, Georges (2001), The Universal History of Computing: From the Abacus to the Quantum Computer, New York: John Wiley & Sons, ISBN 0471396710.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр