Самуэл Беккет

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Самуэл Барклэи Беккет (Samuel Barclay Beckett, 1906 оны 4 сарын 131989 оны 12 сарын 22) нь Ирландын жүжгийн зохиолч, яруу найрагч, зохиолч байлаа.

Тэрээр Англи, Франц хэлээр зохиолоо бичдэг байв. 1969 оны Нобелийн шагналтан. Ирландын нийслэл Дублинд коллеж төгсөөд, 1928-1930 онуудад Парист Английн утга зохиолын хичээл зааж байхдаа Whoroscope хэмээх анхны найраглалын номоо хэвлүүлжээ. Зохиолч Жеймс Жойсын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд тэрбээр Беккетэд их урлахуйн томоохон нөлөө үзүүлсэн гэдэг.

Беккет 1937 оноос эхлэн Францад амьдрах болж, дараа жил нь Мерфи анхны романаа туурвижээ. Зохиолч М. Прустын тухай ном болон Ж. Жойсын тухай эссэ бичсэн нь судлаачид болон уншигчдын зүгээс талархал хүлээж байв. Беккетийг Европ болон АНУ-д алдаршуулсан бүтээл нь Годог хүлээсэн нь (1952) хэмээх эмгэнэлт жүжиг болно. Энэ зохиолын гол баатар нь Тоглоом өндөрлөхүй (1957), Краппсын сүүлчийн дуу хураагч хальс (1958), Аз жаргалтай өдрүүд (1961) зэрэг бусад томоохон жүжгүүдийнхтэй адил хүн төрөлхтний мөхөс дорой байдлын улмаас сэтгэл санаагаараа гутарч яваа нэгэн юм. 1967 оноос Беккет зохиосон жүжгүүдээ өөрөө найруулан, голдуу Франц, Герман улсад тайзнаа тавьдаг байлаа.

Беккетийн уран бүтээлд амьдрал бүхэлдээ учиргүй гэсэн далд эргэцүүлэл зонхилдог нь утга зохиолын уналт, гутранги үзлийн илрэл гэж зарим судлаачид үнэлсэн нь бий.