Самюэль Далемберт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Самюэль Дэвис Далемберт (англ. Samuel Davis Dalembert, 1981 оны тавдугаар сарын 10-нд Гаити улсын Порт-о-Пренс хотод төрсөн) — Канадын сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Нью-Йорк Никс багийн төвийн тоглогч юм.

Товчхон[засварлах]

Нью Жерси дэх Сетон Холл их сургуулийн багт тоглож байхдаа 2001 онд драфтын №26 тэрээр Филаделфиа Севентисиксерс (2001—2010) багаас гараагаа эхэлжээ. Удаад нь Сакраменто Кингс[1] (2010—2011), Хьюстон Рокетс (2011—2012), Милуоки Бакс[2] (2012—2013) багуудад тоглож байгаад одоогийн багтаа 2013 оны долоодугаар сарын 19-нд элсчээ.[3] Даламберт Канадын шигшээ багт 2008 оноос багтан[4] ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцож байв.[5][6]

2014 оны зургаадугаар сарын 25-нд Даллас Нью-Йорк Никсээс Тайсон Чендлер, Рэймонд Фелтоныг авахын тулд Далембертыг Хосе Кальдерон, Шейн Ларкин, Уэйн Эллингтон болон 2014 оны драфтын II тойргийн сонголттой илгээв.[7]

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]