Самюэль Это'о

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Самюэль Это'о
Samuel Eto'o - Inter Mailand (1).jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Самюэль Это'о (хүү)
Өндөр 1.79 м[2]
Байрлал Довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг ИталиИнтернационале
Дугаар 9
Өсвөрийн баг
КамерунХажи Спортын ахлах сургууль
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1997–2000 ИспаниРеал Мадрид 3 (0)
1997–1998 ИспаниЛеганьес 28 (3)
1999 ИспаниЭспаньол 0 (0)
2000 ИспаниМальорка 13 (6)
2000–2004 ИспаниМальорка 133 (54)
2004–2009 ИспаниБарселона 145 (108)
2009– ИталиИнтернационале 58 (31)
Шигшээ баг
2000 Камеруны шигшээ баг
(23-аас доош нас)
6 (1)
1996– КамерунКамерун 101 (52)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 3 сарын 6.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2010 оны 9 сарын 5

Самюэль Это'о (хүү) (фр. Samuel Eto'o fils, 1981 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн) нь Камеруны хөлбөмбөгчин бөгөөд Италийн хөлбөмбөгийн лигийн Интернационале баг болон Камеруны шигшээ багийн довтлогчоор тоглодог. Тэрээр шигшээ багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй.[3] Испанийн харьяалалтай Это'о «Хажи Спортын ахлах сургуулиас» бэлтгэгдэн гарчээ.[4]

Это'о нь Барселона багийн бүрэлдэхүүнд таван улирал тоглохдоо 108 гоолыг хийж Ла Лигт тоглодог Африкийн төлөөлөгчдийг тэрүүлдэг билээ.[5] Түүнчлэн 2010 онд «Трибль» буюу Испани болон Италийн лиг, лигийн цом ба УЕФА Аваргуудын Лиг зэрэг гурван тэмцээнд Барселона, Интернационале багуудад байхдаа тус бүр түрүүлсэн ховор амжилтын эзэн болсон бөгөөд Сиднейн олимпийн аварга юм.

Клубийн замнал[засварлах]

Реал Мадрид[засварлах]

Самюэль Это'о нь 1997 онд Реал Мадрид багийн эгнээнд элссэн бөгөөд «Реал Мадрид Кастилла» буюу тус багийн В багт хоёрдугаар дивизэд тоглож байгаад гуравдугаар дивизэд унаж байжээ. Это'о Реал Мадрид тухайн үедээ тоглохыг чармайж байсан ч гэлээ Европын холбооны гишүүн орны харьяат биш гэх үндэслэлээр ийн хоёрдугаар түвшний багуудад тоглож байсан гэдэг. 1997-98 оны улиралд Леганьес багт зээллэгээр элсэж, хоёрдугаар дивизийн 28 тоглолтонд оролцож[6] 3 гоол хийж Реалдаа эргэн ирж, гараанд төдийлөн гаралгүй байсаар 1999 оны нэгдүгээр сард Эспаньол багт зээллэгээр элсэж мөн л гараанд гаралгүй байсаар[7] 2000 оныг хүргэжээ.

Мальорка[засварлах]

Испанийн тэргүүн лиг болох Ла Лигт анхны улирлаа өнгөрөөсөн эхний улирлаа Это'о зээллэгээр Мальорка багийн нэрийн өмнөөс 19 тоглолтонд оролцож, 6 гоолыг хийсэн ажээ. Улмаар 4.4 сая фунт стерлингийн түүхэн наймаагаа 2000 онд Реалтай хийж Это'ог «Мальорка» баг эгнээндээ элсүүлсэн юм.[8]

«Ла Лиг» дэх хоёр дахь улирлаа 11 гоол оруулж лигт амархан идээшиж буйгаа харуулав. Это'о тус багт лигийн 54 гоолыг оруулсан гэх шилдэг амжилтыг үзүүлэн Барселона багт 2004 оны зуны наймаагаар 24 сая еврогоор худалдагдсан.[9]

Барселона[засварлах]

2004–2007[засварлах]

Это'о Барселона багт.

Это'о Барселона баг дахь анхны тоглолтоо 2004 оны наймдугаар сарын 29-нд Расинг Сантандер багийн эсрэг хийсэн бол, 2004–05 оны улиралд Ла Лигт түрүүг анхны том түрүүгээ авсан юм.

2005-06 оны УЕФА Аваргуудын Лигт зургаан гоол оруулсан Это'о 2006 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд багаа ялалтанд хүрэхэд онцгой байгуулсан тул Европын хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг довтлогчийн шагналыг[10][11] хүртэж байв.

Саюэль Это'ог Манчестер Юнайтедбагийн хамгаалагч Патрис Эвра хамгаалан тоглож буй нь.

Это'о 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Леванте багийн хаалган гурван гоол оруулж лигийн анхны «хэт-трикээ» хийсэн[12] бол аравдугаар сарын 25-нд Альмериа багийн хаалганд 23 минутын хугацаанд гурван гоол оруулж багийн түүхэн дэх хамгийн хурдан «хэт-трикийг» хийж байв.[13] Харин арван нэгдүгээр сарын 8-нд Это'о Реал Валлидолид багийн хаалганд тоглолтын эхний хагаст дөрвөн гоол оруулж Барселона өрсөлдөгчөө 6–0 харьцаагаар бут ниргэжээ.

2008 оны арваннэгдүгээр сарын 29-нд Барселона баг дахь 111 дэх гоолоо оруулж багийн бүх цаг үеийн мэргэн буучдын эхний аравт эрэмбэлэгдэв.[14]

Түүнчлэн 2009 оны хоёрдугаар сарын 14-нд Реал Бетис багийн хаалганд лигийн Барселона багийн нэрийн өмнөөс 100 дахь гоолоо оруулсан ба 2008–09 оны Ла Лигт 30 гоолыг оруулсан юм.

Интернационале[засварлах]

Это'о Интернационале багт, 2009 он.

Барселона багийн Ерөнхийлөгч Жоан Лапорта «Интернационале» багаас Златан Ибрагимовичийг авахын тулд бэртэлтэй байсан Это'ог 46 сая еврогийн хамт «Интернационале» руу шилжүүлэн өгч байв.[15][16][17] [18]

Ийнхүү Миланыг таван жилийн хугацаантай зорьсон Это'о[19] 2009 оны наймдугаар сарын 8-нд «Италийн цомын» тэмцээнд анхны тоглолтоо хийж, анхны гоолоо хийв.[20] Италийн хөлбөмбөгийн лигийн анхны гоолоо тэрээр есдүгээр сарын 13-нд Парма багийн хаалганд хийсэн юм.[21]

2010 оны тавдугаар сарын 22-нд Это'о Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд гурав дахь удаагаа тунаж, тухайн жилээ багийнхныхаа хамт «Трибльдсэн» юм.[22]

2010 оны есдүгээр сарын 29-нд 2010-11 оны УЕФА Аваргуудын Лигийн хэсгийн Германы Вердер Бремен багтай хийсэн тоглолтонд гурван гоолыг оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.

Шигшээ баг[засварлах]

Камеруны шигшээ багийн ахлагч Это'о.

Это'о 15 настайдаа Камерун шигшээ багт дуудагдан Коста Рикагийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд оролцож, 5-0 харьцаагаар хожигдож байв. 1998 оны зургаадугаар сарын 17-нд 1998 оны ДАШТ-ий Италитай хийсэн хэсгийн тоглолтонд 17 нас гурван сартай байсан Это'о оролцож, залуу тоглогчдын эгнээг өргөтгөж байв. Харин тэрээр дэлхийн аваргын тэмцээний анхны гоолоо 2002 оны ДАШТ-ий зургаадугаар сарын 6-нд болсон хэсгийн тоглолтонд Саудын Арабын шигшээ багийн хаалганд оруулсан түүхтэй.

2010 оны зургааадугаар сарын 19-нд 2010 оны ДАШТ-ий Дани болон Голландын шигшээ багуудтай хийсэн хэсгийн хариуцлагатай тоглолтуудад гоолдсон ч аль алинд нь 2-1 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлөж байв.

Шигшээ багийнхаа нэрийн өмнөөс 46 гоолыг оруулаад байсан Это'о 2010 оны наймдугаар сарын 11-нд Польшийн шигшээтэй хийсэн тоглолтонд 2 гоол оруулж, 50 болгосон юм.

Шигшээ багийн гоолууд[засварлах]

  • Онооны эхний тоо нь Камеруны багийн оноо
# Хэзээ Өрсөлдөгч Үр дүн Тэмцээн
1 1997 оны 8 сарын 9 Flag of Zambia.svg Замби 3–3 LG Cup
2 2000 оны 1 сарын 28 Кот д'Ивуар Кот-Дивуар 3–0 2000 оны Африкийн цом
3 2000 оны 2 сарын 6 Flag of Algeria.svg Алжир 2–1 2000 оны Африкийн цом
4 2000 оны 2 сарын 10 Flag of Tunisia.svg Тунис 3–0 2000 оны Африкийн цом
5 2000 оны 2 сарын 13 Flag of Niger.svg Нигер 2–2 2000 оны Африкийн цом
6 2000 оны 4 сарын 19 Flag of Somalia.svg Сомали 3–0 2002 оны ДАШТ-ий .сон
7 2001 оны 1 сарын 28 Flag of Togo.svg Того 2–0 2002 оны ДАШТ-ий .сон
8 2001 оны 7 сарын 1 Flag of Togo.svg Того 2–0 2002 оны ДАШТ-ий .сон
9 2002 оны 1 сарын 7 Буркина-Фасо Буркина Фасо 3–1 Нөхөрсөг тоглолт
10 2002 оны 1 сарын 29 Того Того 3–0 2002 оны Африкийн цом
11 2002 оны 3 сарын 27 Аргентин Аргентин 2–2 Нөхөрсөг тоглолт
12 2002 оны 5 сарын 26 Flag of England.svg Англи 2–2 Нөхөрсөг тоглолт
13 2002 оны 6 сарын 6 Саудын Араб Саудын Араб 1–0 2002 оны ДАШТ
14 2003 оны 3 сарын 27 Мадагаскар Мадагаскар 2–0 Олон улсын тэмцээн
15 2003 оны 6 сарын 19 Бразил Бразил 1–0 2003 оны ФИФА-гийн холбоодын цом
16 2004 оны 2 сарын 8 Нигери Нигер 1–2 2004 оны Африкийн цом
17 1997 оны 8 сарын 96 June 2004 Бенин Бенин 2–1 2006 оны ДАШТ .сон
18 2004 оны 7 сарын 4 Кот д'Ивуар Кот-Дивуар 2–0 2006 оны ДАШТ .сон
19 2004 оны 9 сарын 15 Египет Египет 2–3 206 оны ДАШТ .сон
20 2005 оны 6 сарын 4 Бенин Бенин 4–1 2006 оны ДАШТ .сон
21 2006 оны 1 сарын 21 Ангол Ангол 3–1 2006 оны Африкийн цом
22 2006 оны 1 сарын 21 Ангол Ангол 3–1 2006 оны Африкийн цом
23 2006 оны 1 сарын 21 Ангол Ангол 3–1 2006 оны Африкийн цом
24 2006 оны 1 сарын 25 Того Того 2–0 2006 оны Африкийн цом
25 2006 оны 1 сарын 29 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Конго-Киншаса 2–0 2006 оны Африкийн цом
26 2007 оны 6 сарын 3 Либери Либери 2–1 2008 оны Африкийн цом .сон
27 2008 оны 1 сарын 22 Египет Египет 2–4 2008 оны Африкийн цом
28 2008 оны 1 сарын 22 Египет Египет 2–4 2008 оны Африкийн цом
29 2008 оны 1 сарын 26 Замби Замби 5–1 2008 оны Африкийн цом
30 2008 оны 1 сарын 30 Судан Судан 3–0 2008 оны Африкийн цом
31 2008 оны 1 сарын 30 Судан Судан 3–0 2008 оны Африкийн цом
32 2008 оны 5 сарын 31 Кабо-Верде Кабо Верде 2–0 2010 оны ДАШТ .сон
33 2008 оны 6 сарын 8 Мавритий Мавритий 3–0 2010 оны ДАШТ .сон
34 2008 оны 6 сарын 21 Танзани Танзани 2–1 2010 оны ДАШТ .сон
35 2008 оны 6 сарын 21 Танзани Танзани 2–1 2010 оны ДАШТ .сон
36 2008 оны 10 сарын 11 Мавритий Мавритий 5–0 2010 оны ДАШТ .сон
37 2008 оны 10 сарын 11 Мавритий Мавритий 5–0 2010 оны ДАШТ .сон
38 2009 оны 2 сарын 11 Гвиней Гвиней 3–1 Нөхөрсөг тоглолт
39 2009 оны 2 сарын 11 Гвиней Гвиней 3–1 Нөхөрсөг тоглолт
40 2009 оны 9 сарын 5 Габон Габон 2–0 2010 оны ДАШТ .сон
41 2009 оны 9 сарын 9 Габон Габон 2–1 2010 оны ДАШТ .сон
42 2009 оны 11 сарын 14 Марокко Марокко 2–0 2010 оны ДАШТ .сон
43 2010 оны 1 сарын 17 Замби Замби 3–2 2010 оны Африкийн цом
44 2010 оны 1 сарын 21 Тунис Тунис 2–2 2010 оны Африкийн цом
45 2010 оны 6 сарын 19 Flag of Denmark.svg Дани 1–2 2010 оны ДАШТ
46 2010 оны 6 сарын 24 Нидерланд Голланд 1–2 2010 оны ДАШТ
47 2010 оны 8 сарын 11 Польш Польш 3–0 Нөхөрсөг тоглолт
48 2010 оны 8 сарын 11 Польш Польш 3–0 Нөхөрсөг тоглолт
49 2010 оны 9 сарын 5 Мавритий Мавритий 3–1 2010 оны Африкийн цом .сон
50 2010 оны 9 сарын 5 Мавритий Мавритий 3–1 2010 оны Африкийн цом .сон

[23]

Үзүүүлэлтүүд[засварлах]

2011 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар.
Баг Улирал Лиг Цом[24] Европ[25] Клубүүдийн ДАШТ Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Реал Мадрид 1998–99 1 0 0 0 0 0 - - 1 0
Бүгд 1 0 0 0 0 0 - - 1 0
Эспаньол 1998–99 0 0 0 0 - - 0 0
Бүгд 0 0 0 0 - - 0 0
Реал Мадрид 1999–00 2 0 0 0 3 0 - - 5 0
Бүгд 2 0 0 0 3 0 - - 5 0
Мальорка 1999–00 13 6 0 0 - - 13 6
2000–01 28 11 5 2 - - 33 13
2001–02 30 6 1 1 9 3 - - 40 10
2002–03 30 14 6 5 - - 36 19
2003–04 32 17 2 0 7 4 - - 41 21
Бүгд 133 54 14 8 16 7 - - 163 69
Барселона 2004–05 37 25 1 0 7 4 - - 45 29
2005–06 35 26 2 2 11 6 - - 48 34
2006–07 19 11 4 1 4 1 0 0 27 13
2007–08 18 16 3 1 7 1 - - 28 18
2008–09 36 30 4 0 12 6 - - 52 36
Бүгд 145 108 14 4 41 18 - - 200 130
Интернационале 2009–10 32 12 3 2 12 2 - - 47 16
2010–11 26 19 3 4 9 8 2 1 40 32
Бүгд 58 31 6 6 20 10 2 1 87 48
Нийт 339 193 34 18 79 35 2 1 456 247
Камеруны шигшээ баг
Огноо Гараа Гоол
1997 3 1
1998 5 0
1999 1 0
2000 9 5
2001 9 2
2002 13 5
2003 7 2
2004 9 4
2005 6 1
2006 5 5
2007 3 1
2008 11 11
2009 8 5
2010 12 10
Бүгд 101 52

Шагналууд[засварлах]

Клуб[засварлах]

Мальорка
  • Лигийн цом (1): 2003
Барселона
Интернационале

Шигшээ баг[засварлах]

Камерун
  • Африкийн цом (2): 2000, 2002
Камеруны Олимпийн шигшээ баг

Хувийн[засварлах]

References[засварлах]

  1. Samuel Eto'o Fils. FC Internazionale Milano. 2009-01-12-д хандсан.
  2. Samuel Eto'o Fils
  3. Cameroon place faith in Eto'o
  4. In Cameroon, Samuel Eto'o Reigns as Uncrowned King - Photo Essays - TIME
  5. Phil Minshull. "Eto'o sets La Liga record", BBC Sport, 2008-05-05. 2008-05-05-нд авсан. 
  6. La revancha de Eto’o. Fox Sport]. 2006-10-20-д хандсан.Загвар:Dead link
  7. QUI SUIS JE ? Samuel, Eto´o FilsЗагвар:Dead link
  8. "Eto’o join Mallorca for £4.4m", BBC Sport, 2001-07-21. 2008-11-26-нд авсан. 
  9. McCoy, Tim. "Six to watch in the Primera Liga", BBC Sport, 2004-08-26. 2008-11-26-нд авсан. 
  10. Ronaldinho delivers for Barcelona. UEFA (2006-06-01). 2008-11-26-д хандсан.
  11. Haslam, Andrew (2006-08-24). Ronaldinho reigns in Monaco. UEFA. 2008-11-26-д хандсан.
  12. Jensen, Pete. "Eto'o hat-trick keeps Barcelona in hot pursuit", The Independent, 2008-02-25. 2008-11-26-нд авсан. 
  13. Jensen, Pete. "Eto'o treble maintains Barcelona's flying start", The Independent, 2008-10-27. 2008-11-26-нд авсан. Archived from the original on 2008-12-02. 
  14. Eto'o is one of Barзa's top ten all-time goalscorers. fcbarcelona.cat (2008-11-30). 2008-12-01-д хандсан.
  15. Ibrahimovic unterschreibt bei Barзa
  16. "Laporta announces agreement in principle with Inter", FC Barcelona, 2009-07-17. 2009-07-23-нд авсан. 
  17. "Ibrahimovic firma por cinco aсos", FC Barcelona, 2009-07-27. 2009-07-27-нд авсан. (Spanish) 
  18. "Ibrahimovic will arrive on Sunday", FC Barcelona, 2009-07-24. 2009-07-25-нд авсан. 
  19. "Samuel Eto'o signs five-year deal", FC Internazionale Milano, 2009-07-27. 2009-07-28-нд авсан. 
  20. Lazio stun Inter to win Super Cup in Beijing. ESPN (2009-08-08). 2009-08-10-д хандсан.
  21. Internazionale 2 – 0 Parma. ESPN (2009-09-13). 2009-09-22-д хандсан.
  22. Milito's magic gives Inter the Treble. ESPN Soccernet (2010-05-22). 2010-05-24-д хандсан.
  23. Samuel Eto'o Fils - Goals in International Matches
  24. Испанийн Супер цом
  25. УЕФА Аваргуудын Лиг, УЕФА-гийн цом, УЕФА-гий Супер цом болон УЕФА Интертото цом

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Самюэль Это'о»