Санжаагийн Баяр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Санжаагийн Баяр (1956 - ) нь Монголын улс төрч, дипломатч, Монгол улсын 25 дахь ерөнхий сайд.

Агуулга

[Засварлах] Боловсрол

Санжаагийн Баяр нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

[Засварлах] Ажилласан байдал

1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-ны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

[Засварлах] Улс төрд

Санжаагийн Баяр 1988 онд МАХН-д элсчээ. 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ.

2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон.

2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ түүнийг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон.

[Засварлах] Жижиг сажиг баримтууд

  • Санжаагийн Баяр нь Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болсон.
Өмнөх
Миеэгомбын Энхболд
Монгол Улсын Ерөнхий Сайд
2007-
Дараах
байхгүй
Хувийн хэрэгсэлүүд