Санжийн Батаа

Санжийн Батаа
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Санжийн Батаа (1915 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт төрж, 1982 онд Улаанбаатарт нас барсан) - БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, улс төрч, Элчин сайд, Хурандаа Генерал.

  • 1924-1930 онд бага, дунд сургуульд суралцаж төгссөн.
  • 1931-1936 онд хамтралын бичээч, хоршооны худалдагч, нягтлан бодогчоор ажиллаж байжээ.
  • 1936 онд цэргийн албанд татагдсан
  • 1943-45 онд ЗХУ-ын Москва хотын В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид суралцаж төгссөн.
  • 1946-1950 онд МАХЦ-ийн Улс төрийн газрын зохион зааварлах хэлтсийн дарга, Улсын төрийн газрын орлогч дарга,
  • 1950 онд БХЯ-ны орлогч сайд бөгөөд Улс төрийн газрын дарга,
  • 1952 онд Улсыг Батлан хамгаалах яамны сайд
  • 1956 онд БХЯ-ыг татан буулгаж, Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг шинээр байгуулахад, тус яамны 1-р орлогч сайд, Монгол Ардын цэргийн командлагчаар томилогдсон.
  • 1956 оноос Найрамдал ба гадаадтай соёлоор харилцах Монголын хорооны дарга
  • 1956-1959 онд ЗХУ-д суугаа Элчин сайд.
  • 1960 оноос Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан.

Тэрбээр намын ажилд шилжин

  • 1962 оноос МАХН-ын Төв хороонд тасгийн дарга
  • 1966 онд захиргааны хэлтсийн эрхлэгч болж, СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын шуурхай хяналтын туслахыг хавсарч байв.
  • 1966 оноос Төв хорооны захиргааны байгуууллагын хэлтсийн эрхлэгч.
  • 1963 оноос насан эцэстлээ АИХ-ын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллахдаа 1966-69 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч даргын албыг хашиж байв.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1983 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Монголын ардын армийн 096 дугаар ангийг хурандаа генерал С.Батаагийн нэрэмжит болгон дурсгалыг нь мөнхжүүлсэн ажээ.