Санта-Моника
| Санта-Моника Santa Monica |
|
| Хоч нэр: "СаМо (англ. SaMo)" | |
| Солбицол: | |
|---|---|
| Улс | Америкийн Нэгдсэн Улс |
| Муж улс | Калифорни |
| Каунти | Лос-Анжелес |
| Түүх | |
| Суурьшсан | 1769 оны наймдугаар сарын 3 |
| Нэгдэн орсон | 1886 оны арваннэгдүгээр сарын 30 |
| Засаглал | |
| - Захирагч | Бобби Шривер |
| Газар нутаг | |
| - Нийт | км² |
| Хүн ам | |
| - Нийт () | 87,664 |
| - Нягтрал | 4,096.4/км² |
| Цагийн бүс | UTC-8 |
| - Зун | UTC-7 |
| ЗИП код | 90401-90411 |
| Утасны код | 310/424 |
Санта-Моника (англ. Santa Monica) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн баруун хэсэг, «Лос-Анжелес тойргийн (каунти)» хот юм. Тус хот нь «Санта-Моника» хэмээх булан Номхон далайн буланд орших бөгөөд баруун хойд талаараа «Палисадес», хойд талаараа «Бринтвүүд», зүүн хойд талаараа «Баруун Лос-Анжелес», зүүн талаараа «Мар Виста», зүүн өмнөд талаараа «Венис» Лос-Анжелес хотын дүүргүүдээр хүрээлэгддэг.
Санта-Моника хотын одоогийн нутаг дэвсгэрт дээр үед «Тонгва» овог аймгаас нүүдэллэн ирсэн Индианчууд нүүдэллэн суурьшдаг байсан бөгөөд 1769 оны наймдугаар сарын 3-нд Испанийн эрэлчин Гаспар де Портола аялалын туршид эрэг дээр буудаллан амсхийх үестээ гэгч хотын суурийг тавьжээ.
Санта-Моника нь өргөрөгийн 34°1’19", уртрагийн 118°28’53"-д орших ба нийт талбайн хэмжээ 41.2 км² ба үүнээс хуурай газрын эзлэх хувь хэмжээ 21.4 км², усны эзлэх хувь хэмжээ 19.8 км² ажээ.
Хүн амын 78,29 хувь нь цагаан арьстан, 3,78 хувь нь африк-америк гаралтай бол 0,47 хувь индиан, 7,25 хувь нь ази, 0,10 хувь нь Номхон далайн арлуудын уугуул иргэд, 13,44 хувь нь латин америк гаралтай хүмүүс тус тус эзэлдэг байна.
Эшлэл[засварлах]
Холбоос[засварлах]
| Commons: Санта-Моника - зураг, дуу, бусад юмс |
- Санта-Моника хот
- Санта-Моникагийн хэлэлцээрүүд болон дугуй ширээний уулзалтууд
- Santa Monica Chamber of Commerce
- Загвар:Wikitravel
- Санта-Моника Open Directory Project төслийн вэбсайт дахь
Координат: 34°01′06″N 118°29′25″W / 34.01833°N 118.49028°W