Санта Изабель арал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Санта Изабель арал

Санта Изабель арал (англ. Santa Isabel Island) нь Соломоны арлуудын умард хэсэгт орших арал.

Тус арал нь зүүн өмнөөс баруун хойш сунаж тогтсон хэлбэртэй. Зүүн өмнө талд нь Малайта арал, баруун хойно нь Чойсүл арал, баруун өмнө талд нь Нью-Жоржиа хоолойгоор зааглагдсан Нью-Жоржиа арлууд оршино. Талбай нь 3,780km² бөгөөд улсынхаа 3 дахь том арал юм. Изабель мужийн гол арал нь бөгөөд мужийн төв Буала (Buala) арлын зүүн хэсэгт байдаг. Арлын хүн ам нь 30,000 орчим.

Хамгийн өндөр уул нь 1120 метр өндөртэй Кубониту уул.

Соломоны арлуудаас уг арлыг европчууд хамгийн анх олсон бөгөөд 1568 онд Испанийн аялагч Менданя Санта Изабельд анх хөл тавьжээ.