Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль (товчлол: СЭЗДС) (англ. The Instiute of Finance and Economics of Mongolia,) Монгол улсын ууган боловсролын байгууллагуудын нэг бөгөөд эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр сургалтаа явуулдаг.

Тус сургууль 1924 оны 6-р сарын 1-нд Гаалийн сургууль нэртэйгээр байгуулагджээ. Улмаар 1931 онд Нягтлан бодогчдын дээд сургууль, Дэлхийн хоёрдугаар дайны дараа Санхүү эдийн засгийн коллеж нэртэй болсон байна.

Хамгийн сүүлд 1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болж нэрээ өөрчилсөн байна. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль нь 2000 онд албан ёсоор Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2005 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэлээ баталгаажуулсан. 2008 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP (Америкийн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоо)-д гишүүнээр элсэж 2010 онд Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн “Горилогч” статус авсан бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаснаар 2012 онд албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн. Манай сургууль нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, маркетингийн менежмент, бизнесийн эдийн засаг, санхүүгийн менежмент, банкны менежмент, мэдээллийн системийн менежмент мэргэжлүүдээр бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ хэлбэрээр явуулдаг. Нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, санхүүгийн менежмент чиглэлээр мэргэшсэн “Бизнесийн удирдлагын мастер”-ын зэргийг өдөр, орой, эчнээ хөтөлбөрөөр олгох үндсэн сургалттай. 2009-2010 оны хичээлийн жилээс докторантурын сургалтын хөтөлбөрийг нээн, сургалтаа явуулж байна. Бидний үндсэн зорилго Олон Улсын зах зээл дээр ажиллах чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, цаг тутам өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй сурах чин эрмэлзэл бүхий шилдэг боловсон хүчин бэлтгэхэд оршдог. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүд цаг үеийн шаардлагыг хангахуйцаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг бөгөөд 2011 - 2012 оны хичээлийн жилийн байдлаар нийт 4000 гаруй оюутан сурагч хамрагдан суралцаж, 100 гаруй мэргэжлийн туршлага, эрдмийн зэрэг цол бүхий багш, профессорууд ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Сингапур, Тайвань зэрэг гадаад орны их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, давхар зэрэг олгох хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эзэмшсэн мэргэжлээрээ амжилт олох хүсэлтэй, нийгэмд эзлэх байр суурьтай, шилдэг боловсон хүчин болохыг хүссэн хэн бүхний өмнө манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО СЭЗДС –ийн Эрхэм зорилго нь “Эрдмээрээ баян чинээлэг амьдрах боломжийг оюутандаа олгох явдал” юм.

УРИА Эрхэм баян эрдэм

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ - Шилдэг үзүүлэлтээр манлайлах - Хүлээн зөвшөөрөгдсөн сургалт - Эрдмийн эрх чөлөө - Ёс суртахууныг сахин мөрдөх - Байнга суралцах, хөгжиж дэвших - Харилцан хүндэтгэх - Эрх тэгш хандах, шударга ёсыг эрхэмлэх - Үүрэг хариуцлагаа ухамсарлах - Хамт олонч, бүтээлч байх




Алдартай төгсөгчид[засварлах]

М.Цэрэндаш Ганзориг-ийн Халиун Алтангэрэлийн Амаржаргал

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]