Сара Бернар

Сара Бернар, Ферикс Надаарын 1860-аад оны үед авсан зураг

Сара Бернар (Франц: Sarah Bernhardt, жинхэнэ нэр нь [Sara-Marie-Henriette Rosine Bernardt] Error: {{Lang}}: text has italic markup (help); 1844 оны 10 сарын 221923 оны 3 сарын 26) нь Францын тайзны урлагийн жүжигчин.

Товч амьдрал[засварлах | кодоор засварлах]

Сара Бернар нь Парист төржээ. Жинхэнэ нэр нь Анриет-Розин Бернар. “Youle” хэмээх нэрээр алдаршсан Голланд еврей бие үнэлэгч Judith van Hard-ын хамгийн урт насласан хүүхэд нь юм. Түүний аав нь Франц өмгөөлөгч Edouard Bernard байсан гэж яригддаг. Францын Католик сүмд боловсрол олсон тэрээр амьдрахын эрхээр жүжигчин, биеэ үнэлэгчийн ажил хийж байсан.(Тухайн үед энэхүү 2 ажил нь бараг ижилхэн шахуу нэр хүнд муутай байжээ) Сара тайзны жүжиглэлээр хичээллэхийн тулд тухайн үеийн хааны удмын улс төрч Де Морнигийн тусламжтайгаар Conservatoire de Musique et Déclamation хэмээх урлагийн сургуульд элсэн оржээ. Түүний тайзны урлагийн гараагаа хошин шог, ёгт жүжгүүдэд тоглосноор эхэлжээ. 1870-аад оны үед Европын тайзны урлагт нэрд гарч тун удалгүй түүний нэр Америкт ч гэсэн түгэв. Түүний хичээнгүй авьяаслаг жүжиглэлт нь "Гэгээн Сара" хэмээгдэх алдрыг түүнд авчирчээ. Тэрээр 19-р зууны хамгийн нэрд гарсан жүжигчин эмэгтэй байсан гэдэгт хэн ч маргахгүй болов уу. Тайзны урлагаас гадна хэд хэдэн дууны пянз, уран уншлагын бичлэгүүд хийж үлдээжээ. Маш олон янзын авьяастай байсан нь түүний үлдээсэн бүтээлүүдээс харж болно. Тосон зураг, уран баримлын модель болон өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн ном хүртэл хэвлүүлж байжээ. Түүний хувийн амьдрал ч гэсэн тун идэвхтэй өнгөрсөн байна. Тэрээр Бельгийн хааны удмын түшмэл Charles-Joseph-Eugene-Henri-тай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Тэдний дундаас 1864 онд зохиолч Морис Бернар төржээ. Дараа дараагийн амрагуудын дунд урлагийн, жүжгийн томчуул цөөнгүй бий. Сара 1882 онд Грекийн жүжигчин Aristides Damala (aka Jacques Damala)-тай гэрлэжээ. Албан ёсоор бол Дамалаг 1889 онд нас барах хүртэл гэрлэсэн нэртэй байсан ч Дамалагийн хар тамхины донгоос болж тус тусдаа амьдарч байжээ. Мөн тэрээр 1900 онд Хамлет эмгэнэлт жүжигт бүтээсэн дүрээр дуугүй ший жүжгийн хамгийн анхны эмэгтэй жүжигчин пионер болсон юм.

1905 онд Өмнөд Америкийн аялан тоглолтын үед Рио Де Жанейрод баруун өвдгөндөө хүнд гэмтэл авчээ. 1915 онд гэмтэл авсан баруун хөлөө тайруулж хэдэн сар тэргэнцэр дээр өнгөрүүлжээ. Тэгсэн ч гэсэн тэрээр хиймэл модон хөл хэрэглэн ажлаа үргэлжлүүлж байгаад 1923 онд хүү Морисын гар дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Sarah Bernhardt – Викимедиа дуу дүрсний сан