Сартуул

Сартуул овог
ᠰᠠᠷᠲᠠᠭᠤᠯ ᠣᠪᠤᠭ
Бичгийн нэролон тоо — Сартуулууд, Сартуул овгийнхон
Өнөөгийн байдал
Нутаг оронолноороо Монгол улсад (нэр бүхий 7 аймаг, 24 сум), цөөнөөрөө ОХУ-ын БНБурУ-ын Зэдийн аймагт
Хэл аялгаМонгол хэлний Халхын аман ялгуу, дотроо Сартуул-халхын аман аялгуу, ОХУ-д Орос хэл, Монгол хэлний Буриад аялгуу - Сонгоол буриад аялгуу
ШүтлэгОлон зууны өмнө Ислам, харин одоо Бурханы шашин, Христитгэл, Бөө мөргөл
Төрөл холбоо
Ойр төрөлХалх ястаны бусад овгууд
ДотрооКэнчээнид сартуул, Бамбадай сартуул, Халх сартуул, Буриад сартуул, Буянт сартуул, Шинжиг сартуул, Махан сартуул, Гураг сартуул, Гурних сартуул, Баахшил сартуул, Модоргон сартуул ,Багалдай сартуул

Сартуул (монгол бичиг: Sartaүul, ᠰᠠᠷᠲᠠᠭᠤᠯ) нь монгол үндэстний дотор үлэмж тооцогдох ургийн овог болно. Сартуул овгийнхон нь Эзэн Чингис хааны маань 14-р үеийн удам Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайж (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөний харьяат болон ирсэн бөгөөд өдгөөг хүртэл түүхт уугуул нутаг усандаа олноороо амьдарч, зарим цөөнхүүл нь дайн дажин, түүхийн бараан өдрүүдэд уугуул нутаг уснаасаа дайжин Буриадад нүүн очсон байдаг.

Богд Хаант Монгол Улсын үед “Мянган тайжтай түмэн Сартуул” гэж нэрлэсэн аман хэлц нь байдаг байв.

Гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Сартуул овгийнхний гарал үүслийн талаар олон таамгууд байдаг. Эдгээрээс дурдвал,

  1. Эзэн Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулах ахул Дундад Ази, нэн ялангуяа тухайн үеийн Хорезмоос ирж суурьшсан түрэг угсааны зонхилох бүлэг иргэдээс гаралтай бөгөөд тэд Их Ауруг, Хархорум зэрэг хотыг бүтээн байгуулахад гар урлаачдын ажил эрхэлж байсан бололтой. Тэд олон зуун жил монголчуудын дунд суусны улмаас монголжиж, монголын нэгэн овгийн дээдэс болсон аж. Францын хэлзүйч, судлаач Поль Пелл "Сарт хүмүүс (Сарт гэдэг үг нь самгард хэлээр худалдаачин) гэдэг нь Монголчуудын нэрлэдэгээр исламчуудыг нэрлэх түгээмэл нэр" хэмээжээ. Хожим Эзэнт гүрний дараа бусад монголчуудтай адил мал ажуй эрхлэх болж Тулуйн үед түүний эзэмшилд орон XVI зууны үед Гэрсэнз Жалайр хунтайжийн зургаадугаар хөвүүн Далдан Хөндлөн Тангудын хамт отоглон өмчлөгдөж Халхын Долоон Хошууны нэгэн хошуу болжээ. Тэдний дээд өвөг Дундад Азиас гаралтай өнгөт нүдтэн (Эзэнт гүрний үед дэд зэргийн өндөр тушаалтангууд) асан бөгөөд үүний нотолгоо нь дийлэнх сартуулуудын царай төрх нь бусад монгол угсаат овгуудтай адилхан бөгөөд "өнгөт нүд, өндөр хамар, өтгөн хар хөмсөг, бүлтгэр алаг нүд"-тэй түрэг угсаатнуудаас илт ялгарах онцлог шинж чанартай байдаг нь ДНХ-н түвшинд нотлогдох давамгай шинж аж.
  2. Сартаул-гэдэг нэрний сарт-наймаачин, аул-айл гэсэн узбек (түрэг) гаралтай үгнүүд байгаа нь "наймаачин айлууд" гэж ойлгох нь зүйтэй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эзэнт гүрний үед[засварлах | кодоор засварлах]

Эзэн Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезм улс буюу Сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100.000 гаруй иргэдийг олзлон Хархорум зэрэг хотуудыг бариулахаар дайчилж байгаад 1250-иад оны үед Хэрэйд, Найманы нутаг одоогийн Завхан аймгийн нутаг, Завхан голын орчимд байсан Чингай балгасны ойрх нутагуудад суулгаж, баруун гарын их чинсан Чингайд захируулснаар Сартуул овог үүсэн бий болох угсаатны суурь үндэс тавигдсан.

Дөчин дөрвөн Монголын үед[засварлах | кодоор засварлах]

Сартуулуудын тухай түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь нэн ховор бөгөөд XIII зууны эхэн үед цухас мэдээ гараад улмаар XVI зууны эхэн үед Гэрсэнз Жалайр хунтайжийн зургаадугаар хүү Далдан хөндлөний эзэмшилд "Тангуд, Сартуул" нь өмчлөгдөн очив. Сартуулуудын дээдэс Далдан хөндлөн ноёны орд өргөө одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байх Сарт толгой хэмээх бяцхан уулыг тойрон төвлөрч байсан тул зарим эрдэмтэд Сартай уулын хүмүүс гэсэн утгатай гэж Сартуул хэмээх нэрийн утгыг тайлбарлах гэж оролддог. XVII зууны эцэст Зүүнгарын Галдангийн хөл үймээнээр үүссэн Халхын баруун зүүн хоёрын хоорондын хямралдааны үеэр Сартуул овгийн зарим отог нутаг сэлгэн нүүдэллэсээр Сэлэнгэд очиж нутагласан нь одоогийн ОХУ-ын БНБурУ-ын Буриадуудын дотор буй Атаган сартуул, Зэдийн сартуулууд болно.

Хадмал толь
Монгол нэрийдэл
монгол бичгээр бичсэн
монгол бичигᠰᠠᠷᠲᠠᠭᠤᠯ (sartaүul)
кирилл үсгээр бичсэн
буриадСартуул
монгол1 Сартуул (sartuul)
халимагСартул
Гадаад нэрийдэл
оросСартулы
Эх үндэс, тайлбар:
1 – Я.Цэвэл (1966, 2014)

XVIII зуунаас хойш[засварлах | кодоор засварлах]

Далдан хөндлөнгийн угсааны Балбу Бинт хэмээх ноён 1662 онд Тангуд отгоо дагуулан Сартуул отгоос тасран явсаар Өвөр Халхад суурьшсан байна. Ингээд үлдсэн Сартуул отог Далдан хөндлөн ноёны дэд хөвүүн Жундай баатарын үр Дамба хөндлөн тойны хүү Сэрэн ахайн ач Норовд харьяалагдсаар Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын Хошуу (Сартуул Цэцэн вангийн хошуу ч гэдэг) болов. Уг хошуунд 10 отог, 17 бүлэг, 4 шавь бүгд нийлээд 31 анги болон хуваагдаж байв. 1918 оны мэдээгээр 2291 өрх айл, нийт 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. Иймээс судлаачид дээрх отог, хошуу захиргааны хүн амаас үүссэн, өөрсдийгөө Сартуул гэж ухамсарладаг одоогийн 3 хүний 2-оос 2,5 нь тэдгээр алтан ургийн тайж нартай яс, цусан талаараараа ямар нэг холбоотой байж болно гэж тооцоолдог аж. "Цэцэн" хэмээн өргөмжилдөгийн цаад учир нь сартуул хошууныхон угаас нутаг хошуугаараа цэцэн мэргэн, бичгийн эрдэмд шамдамтгай, гэгээрлийг өндөрт талбидаг асан гэсэн аман яриа ч бий.

Өнөө үед[засварлах | кодоор засварлах]

Монгол үндэстний дотор үлэмж тархсан Сартуул овгийнхон өнөө хүртэл уугуул, суугуул нутагтаа аж төрсөөр байна. Тэд Монгол улс, ОХУ-ын БНБурУ-д тархсан байдалтай аж төрнө. Угсаатан зүйн хувьд Халх ястан, Буриад ястан болж байгаа авч уг гарвал ижилтэй, үндэс нэгтэй ургийн хэлхээ аж.

Монгол улсын хүн амын тооллогоор өөрсдийгөө Сартуул овгийнх хэмээн тоолуулсан 1540 иргэн байна. Манай улсын иргэдийн угсаатан, ургийн бичгийн мэдлэг дутмагаас болж Сартуул ястан хэмээн тоолуулсан иргэд ч мөн цөөнгүй байна. Мөн ургийн овогоо үл ухаж өөр овгийн нэрээр бүртгүүлсэн иргэд ч буй. Энэ мэтээр ургийн овгийг ястны нэр болгож албадан нэршүүлэх, ургийн нэрийг мартуулах үйл ажиллагаанд Халхын сурвалжит Сартуул овгийнхон өөрсдөө мэдэлгүй өртжээ.

Он цагийн эрх, их хааны сүр хүчээр харь газраас Монгол оронд ирж суурьшсан сарт хүмүүс монголчуудтай цус холилдсон хэмээн үздэг нь түүхийн хувьд буруу биш боловч тэд Монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй, Халх монголын нэгэн бие цус, ураг төрлийн нандин барилдлагатай, гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх, соёлын биет болон биет бус өвтэй, удам судар, уламжлалт зан заншил, ахуйн болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг, эх оронч, үндэсний үзэлтэй монгол хүмүүс юм. Манай орны түүхт Ар Халхын тамгатай 13 хутагтын 8 нь Сартуул овгийн хүн бөгөөд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат нь Сартуул овгийн угсааны Алаг адуун овгийн хүн. Мөн удаах ерөнхийлөгч Н.Багабанди нь Завхан аймгийн Яруу сумын сартуул овгийн хүн юм.

Тархац[засварлах | кодоор засварлах]

Нийт Монгол даяар Сартуул овгийнхнийг зөвхөн Завхан аймагт байдаг мэтээр ойлгодог. Гэвч Сартуулууд зөвхөн Завханд аж төрдөггүй. Тэд Монгол улсын 7 аймаг, 24 суманд аж төрж байна. Эдгээрийг жагсаавал,
1. Архангай аймаг

2. Баянхонгор аймаг

3. Булган аймаг

4. Говь-Алтай аймаг

5. Дорнод аймаг

6. Завхан аймаг

7. Ховд аймаг

  • Булган суманд тус тус сартуул овог бүртгэгдсэн байна.
    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Зэдийн аймаг, Цагатуй тосгонд аж төрж буй Сартуулууд. Тэд XVIII зуунд Буриадад нүүж очсон Халх Сартуулын хойчис.

Үүнээс гадна ОХУ, Монгол улсын Буриад зоны дунд сартуул овог тархан буй. Тэд өөрсдийгөө "бошигт хааны бослогоноор, сайн хааны самаргаанаар" Буриад нутагт ирсэн хэмээнэ. Өөрөөр хэлбэл тэд Зүүнгарын Галдан бошигт хааны дайн тулаанаар Халхаас ойж Буриадын Сэлэнгэ рүү нүүж очсон байна.

Хамниганчуудын дунд бамбадайн сартуул, бамбачаан сартуул, баахчил сартуул, гуриг сартуул, гуринка сартуул, кэлцэнгүүд сартуул зэрэг овогууд байдаг төдийгүй өөр ч олон бий байх магадлалтай. Тиймд монгол үндэстний ямар ястан угсаатан байхаас үл хамааран тэдгээр хүмүүс өөрсдийгөө Сартуул хэмээхүй дор бүгд л нэг овогт харьяалагдах нэгэн ёсны төрөл садан хэмээн үзэж болно. Өөрөөр хэлбэл Халх ястны дунд байх Сартуул овогтон, Буриад зоны дунд байх Буриад Сартуул овогтон хоёр угаас нэг овог, төрөл садан хэмээн үзэж болох аж.

Мөн Казах, Афганистан, Халимаг,Энэтхэг улсуудын дотор оршин суугч Уйгар Хазар, Авар, Могол зэрэг харьжсан монгол угсаатнуудын дунд САРТ овогтон түгээмэл байдаг билээ. Орос, Дундад Ази болон баруун монголд буй Сарт овог, Сартагтайн гэх нэртэй холбоотой газар усны нэрний зарим нь эрт цагийн Бат Хааны хүү Сартагтай Хааны алдар нэр, үйл хэрэг, ураг овгоос үүдэлтэй ба "Сарт" гэдэг энэ үг Алтай язгуурын хэлний салбар эртний монгол гаралтай үг мөн.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]