Сасаки Садако

Сасаки Садако, 1955 он

Сасаки Садако (Япон: 佐々木 禎子, 1943.01.07 - 1955.10.25) бол Атомын бөмбөгдөлтөд өртөн Хирошима хотод амьдарч байсан япон охин бөгөөд 1945 оны 8 сарын 6-нд Хирошима хотод атомын бөмбөг хаях үеэр 2 настай байсан. Садакогийн дурсгалыг хүндэтгэн түүнийг насан эцэслэсний дараа Мянган цаасан тогоруу хийсэн нь үнэт дурдатгалт дурсгалыг бий болгосон.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн 2-р дайны үе, Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчин Японд том цохилт өгөхөөр Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан бөгөөд олон мянган хүн шатаж, хүчлийн бороог ууцгаан үхэж байв. Амьд гарсан нэгэн нь эдгэршгүй өвчинтэй болж байлаа. Тэнд амиа алдсан хүний тоог ойролцоогоор 246 мянга гэсэн судалгаа бий. Хирошима хотод Сасаки Садако охин амьдарч байсан бөгөөд бөмбөг хаях үеэр тэрээр дөнгөж 2 настай байжээ. Тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул "Азаар аврагдсан НЭГЭН" гэж ерөөсөн гэдэг. Түүнээс 9 жилийн дараа гэнэт өвдсөн бөгөөд тэрээр 2 настайдаа цацрагт идэвхт бодист хордсон нь аажмаар биед нь нөлөөлж "Цусны хорт хавдарт" өвчин тусахад хүргэсэн байна. Эмч түүнд амьдрах 1 жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд хэлжээ. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхалтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч, өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн юм. Охин нугалсаар л... Аль хэдийн найман сар өнгөрсөн бөгөөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас баржээ. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Мянган цаасан тогоруу