Седиментологи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Седиментолги нь орчин үеийн тунадас, түүний хуримтлагдах процессийг судладаг геологийн нэгэн салбар ухаан юм. Орчин үеийн тунадас хуримтлагдах зүй тогтлыг судласнаар эртний тунамал чулуулгийн хуримтлагдасан нөхцөлийг тодорхойлж (Униформизмийн зарчим) болно.

Тунамал чулуулаг нь Дэлхийн гадаргуугийн ихэнхи хэсгийг бүрхэх (бүрдүүлэх) учир, энэ судалгаа нь Дэлхийн хөгжлийн түүхийг сэргээн ойлгоход үлэмж хувь нэмэр оруулна. Седиментолги нь тунамал чулуулгийн үелэл, тэлгээрийн харилцан хамаарлыг судладаг давхрагазүйтэй нягт холбогдоно.