Сергей Ильюшин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сергей Ильюшин

С. В. Ильюшин
Төрсөн Сергей Владимирович Ильюшин
1894 оны 3 сарын 30
Дилялево тосгон, Хаант Орос Улс
Үндэстэн Flag of the Soviet Union.svg ЗХУ
Ажил Нисэх хүчний инженер
Байгууллага Ильюшиний нисэх онгоцны загварын товчоо
Юугаараа алдаршсан Нисэх онгоцны загвар
Олон танигдсан бүтээл ИЛ-2, ИЛ-4, ИЛ-18, ИЛ-62

Сергей Владимирович Ильюшин (1894 оны гуравдугаар сарын 30 - 1977 оны хоёрдугаар сарын 9) нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч байсан ба «Ильюшин» нисэх загварын товчоог үүсгэн байгуулагч юм.

Намтар[засварлах]

Ильюшин Хаант Орос Улсын «Дилялево» тосгонд мэндэлсэн бөгөөд 1910 онд нисэх хүчний салбарыг туйлаас сонирхон суралцаж, Дэлхийн I дайнд нисгэгчээр оролцож байв. 1926 онд Агаарын цэргийн академийг төгсөн инженерийн мэргэжил эзэмшсэн ба энэ үеэс нисэх онгоц зохион бүтээх ажилд шаргуу хөдөлмөрлөсөн байна. Түүний бүтээсэн «Ильюшин ИЛ-2» болон «Ильюшин ИЛ-4» хэмээх байлдааны нисэх онгоцууд Дэлхийн II дайнд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Дайны дараа «Ильюшин ИЛ-18» болон «Ильюшин ИЛ-62» загварын зорчигч тээврийн онгоцууд нь мөн л адил тайван цагийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан өдгөө ч үйлчилсээр байгаа юм.Монгол улсын агаарын хүчинд ч түүний зохион бүтээсэн 78 нэгж /ширхэг/ дайрагч онгоц ИЛ-2-ийг 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 нэгж /ширхэг/ Як-9 сөнөөгч онгоцны хамт Баянтүмэнд /одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан/ хүлээн авсан ба 1956 он гэхэд дээрхи бүх онгоц зэвсэглэлээс хасагдсан байна.1956 онд Иргэний агаарын тээвэрт зорчигч тээврийн Ил-14 онгоц 5 ширхэгийг ЗХУ-аас бэлгийн журмаар,2 ширхэгийг Чехословак улсаас худалдан авч ашигласан ажээ.

Нэрт зохион бүтээгч, инженер Ильюшин 1977 онд зуурдаар таалал төгссөн бөгөөд «Новодевичьегийн оршуулгын газар» нутаглуулсан ажээ.

Гавъяа шагналууд[засварлах]

  • ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн төлөөлөгчөөр 1937-1970 оны хооронд ажиллаж байв.
  • ЗСБНХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор 1941, 1957, 1974 онуудад
  • Лениний шагналаар 1960 онд
  • Сталиний шагналаар 1941, 1942, 1943, 1946, 1947, 1950, 1952 онуудад
  • Лениний одонгоор найман удаа
  • Төрийн шагналаар 1971 онд
  • Октябрын хувьсгалын одонгоор хоёр удаа
  • Улаан тугын одонгоор хоёр удаа
  • Суворовын I ба II зэргийн одон
  • Эх орны дайны I зэргийн одонгоор хоёр удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • «Улаан од» одонгоор хоёр удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Түүний бүтээсэн онгоцууд[засварлах]

Сөнөөгч болон дайрагч[засварлах]

Бөмбөгдөгч[засварлах]

Ачаа тээврийн[засварлах]

Зорчигч тээврийн[засварлах]

Хайгуулын[засварлах]

Туршилтын[засварлах]

Дадлагын[засварлах]