Серж Ибака

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Серж Ионас Ибака Нгобила[1][2] (исп. Serge Jonas Ibaka Ngobila, 1989 оны есдүгээр сарын 18-нд, БНКУ-ын Браззавиль хотод төрсөн) — Конго гаралтай Испанийн сагсан бөмбөгчин бөгөөд Оклахома Сити Тандер болон Испанийн шигшээ багийн хүчний довтлогч болон төвийн байрлалд тоглогдог.

Товч намтар[засварлах]

Гэр бүл[засварлах]

Ибака ах, эгч дүүс нийлээд 18-уулаа бөгөөд эцэг эх хоёр нь сагсан бөмбөгийн тоглогчид байжээ. Эцэг нь хүүгээ Ардчилсан Конгын шигшээд, эх нь Бүгд Найрамдах Конгын шигшээд тоглуулах эсрэг тэсрэг байр суурьтай байдаг байжээ.

НБА[засварлах]

Ибака 2008 оны драфтаар 24 дэх сонголтоор Сиэтл Суперсоникс (одоогийн Оклахома Сити Тандер) багт хоёр жилийн гэрээгээр элссэн. Хөгжөөн дэмжигчид нь түүнийг "Иблока" хэмээдэг бол багийнхан нь "Нисдэг Конго" дуудах нь олонтаа. Цагирагт довтлох, бөмбөгөнд хаалт тавилтаараа бусдаас онцгойрдогтой холбоотой ингэж дууддаг.[3]

2011 оны хоёрдугаар сарын 19-нд Цагирагт довтлох үзүүлбэрийн тэмцээнд өрсөлдөв.[4] Тус тэмцээний эхний шатанд торгуулын шидэлтийн зурааснаас ("штраф" хэмээн хэлж заншсан) үсэрч цагирагт тохож байв. Гэвч Блэйк Гриффинд ялагдсан.

Тэрээр Денвер Наггетс багтай хийсэн тоглолтонд 14 оноо, 15 бөмбөг авалт, 11 хаалт тавилт хийснээр анхны трипл-даблаа хийжээ.[5]

Ибака шигшээ багтаа

Тандер багтай байгуулсан гэрээгээ 2012 оны наймдугаар сард дөрвөн жилээр 48 сая доллараар сунгажээ.[6]

2012-13 оны улиралд 9.1 оноо, 7.7 бөмбөг авалт, 3.0 хаалт (энэ үзүүлэлтээр тэргүүлсэн) тавилтыг дунджилж улирлын шилдэг хамгаалан тоглогчийн уралдаанд тэргүүлэгч Леброн Жэймс болон Марк Газолын нарын удаад оржээ.

Шигшээ баг[засварлах]

2011 оны долоодугаар сарын 15-нд Испани улсын иргэн болж шигшээ багт хүчин зүтгэж эхэлсэн. Лондоны олимпийн мөнгө, 2011 оны ЕАШТ-ий алтан медальтай.

Эшлэл[засварлах]

  1. Serge Ibaka Official site, sergeibaka.com
  2. Serge Ibaka Draft 2008 Profile, nba.com
  3. Latzke, Jeff. Ibaka's impact hidden bonus in Thunder's big trade. USA Today. the original on 2012-05-06-с архивлагдсан. April 30, 2011-д хандсан.
  4. NBA.com. NBA.com. September 17, 2011-д хандсан.
  5. nba.com Notebook: Thunder 124, Nuggets 118
  6. Serge Ibaka agrees to extension. ESPN. August 18, 2012-д хандсан.

Холбоос[засварлах]