Сиатл Маринерс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сиатл Маринерс
Сиатл Маринерс баг 2012 оны улиралд
Байгуулагдсан 1977
Мэжор Лигийн баг
Багийн өнгө

                   

Нэр
  • Сиатл Маринерс (1977–одоо)
Бусад хоч нэрс
  • The M's (М-үүд)
Цэнгэлдэх хүрээлэн
Мэжор Лигийн шагналууд
Дэлхийн цуврал (0)
Америкийн Лигийн аварга (0)
Баруун дивизионы аварга (3) 2001 • 1997 • 1995
Вайлд кард (1) 2000
Удирдлага
Эзэн Америкийн Нинтендо, төлөөлөгч Ховард Линкольн
Менежер Эрик Вэдж
Ерөнхий менежер Жэк Здуриенчик

Сиатл Маринерс (англ. Seattle Mariners) нь АНУ-ын Вашингтон Муж Улсын Сиатл хотод байрладаг мэргэжлийн бэйсболын баг юм. 1977 онд байгуулагдсан тус баг нь Мэжор Лиг Бэйсболын Америкийн Лигийн Баруун дивизионд харьяалагддаг. 1999 оноос Сафэко Фильд цэнгэлдэх хүрээлэнг ашиглаж байна. 1977 онд байгуулагдсанаасаа хойш 1999 оны 6 сар хүртэл Кингдөүмийг ашигладаг байв.

Багийн билэгдэл нь Маринер хандгай.

Тэд 2001 онд 116 ялалт байгуулж, нэг улиралд байгуулсан ялалтынхаа тоогоор Америкийн Лигийн дээд амжилтыг тогтоож, 1906 онд Чикаго Кабс багийн тогтоосон Мэжор Лигийн дээд амжилтыг давтжээ.

Маринерс нь Дэлхийн цувралд тэргүүлж үзээгүй, Мэжор Лиг Бэйсболын 8 багийн нэг[1], Дэлхийн цувралд оролцож үзээгүй хоёрхон багийн нэг (нөгөө нь Вашингтон Нэшнлс) юм.

Маринерсийг Америкийн Нинтендо эзэмшдэг бөгөөд Мэжор Лиг Бэйсболд компанийн эзэмшилд байдаг гуравхан баг байдгийн нэг нь билээ (нөгөө хоёр нь Атланта Брэйвз, Торонто Блю Жэйз).

Эшлэл[засварлах]