Сибирийн шийхнүүхэй

Сибирийн шийхнүүхэй

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Цэгцгийнхэн
Төрөл: Anthus, Шийхнүүхэй
Зүйл: A. gustavi
Латин нэр
Anthus gustavi
Swinhoe, 1863

Сибирийн шийхнүүхэй (Anthus gustavi) нь Цэгцгийнхэн овгийн шувуу бөгөөд Азийн хойд хэсэг, Оросын зүүн талаар нутаглана. Тэд холын зайн нүүдэлчин шувууд бөгөөд Индонез, Энэтхэг зэрэг улсад өвөлждөг. Ховор тохиолдолд 9,10 сард баруун Европт таарах нь бий.

A. gustavi нь бор судалтай нуруу, хар бидэртэй цагаан хэвлий, цээж нь бор шаргал байна. Биеийн урт 14 см. Тэд намгархаг нуга, модот задгай газар, тундрт үүрээ засаж, 4-5 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь шавьж юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Сибирийн шийхнүүхэй (Anthus gustavi) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан