Сидни Кросби

Сидни Кросби
ONS

Кросби Үндэсний хоккейн лигийн
2012-13 оны улиралд..
Төрсөн 1987 оны 8 сарын 7 (1987-08-07) (36 настай)
Канад, Нова Скоша
Өндөр 5 ft 0 in (1.52 м)
Жин 200 lb (91 kg; 14 st 4 lb)
Байрлал Төвийн довтлогч
Цохилт Зүүн
ҮХЛ-ийн баг Питтсбург Пингвинз
Шигшээ баг  Канад
ҮХЛ-ийн драфт 1, 2005
Питтсбург Пингвинз[1]
Замнал 2005–одоо

Сидни Патрик Кросби (Англи: Sidney Patrick Crosby, 1987 оны наймдугаар сарын 7-нд Нова Скоша хотод төрсөн) — Канадын хоккейчин бөгөөд Үндэсний хоккейн лигийн Питтсбург Пингвинз баг болон Канадын шигшээ багийн төвийн довтлогч юм.

Тэрээр 2005 оны драфтаар одоогийн багтаа нэгдүгээр сонголтоор ирж анхны улиралаа хувийн зүгээс эрч хүчтэй эхэлж байв. ҮХЛ-ийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч Кросби 2006-2007 оны улиралд 120 оноо (36 оноо, 84 ашигтай дамжуулалт) цуглуулж[2][3] лигийн тэргүүн тоглогчид олгодог Арт Россын цомыг өргөхийн сацуу Үнэ цэнэтэй тоглогчид олгодог Хартын цом болон талбайн шүүгчидийн саналаар шилдэг тоглогчийн Лестер Пирсоны шагналыг нэмж хүртсэн гайхамшигтай амжилттай.[4]

Лигт амжилт гаргахын сацуу Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2005 онд дуудагдан залуучуудын дэлхийн аварга болсон бол 2006 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон байдаг. Тус тэмцээнд Кросби тун идэвхитэй тоглож мэргэн буучийн шагнал хүртсэн ч баг нь дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Кросбигийн идэвхитэй тоглолтын нөлөөгөөр Стэнлийн цомын төлөөх шувтаргын тоглолтонд хоёр удаа гарч ирсэний эхнийх нь 2008 онд Детройт Ред Уингз багтай хийсэн 2:4 цувралын харьцаагаар бүтэлгүйтсэн бол дараа улиралд даагаа нэхэн 4:3 харьцаагаар ялалт байгуулан түрүүлж байлаа.

Ванкуверын Өвлийн олимпын наадмын шувтаргын тоглолтонд АНУ-ын шигшээтэй таарахад Кроби нэмэлт цагт хожлын гоолыг оруулж байсан бол дөрвөн жилийн дараахь Сочийн шувтаргын тоглолтонд төгсгөлийн шайбыг оруулж байлаа.

Сидни Кросби

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг хоккейн тоглогч байсан төдийгүй Канадын нэрийн өмнөөс 1982 оны олимпод оролцож байжээ. Эцгийгээ ихэд дууриадаг байсан Сидни хоёр настайгаасаа уг спортоор хичээллэсэн гэхэд болох юм. Учир нь тэрбээр гэрээ цэвэрлэхдээ л шалны модоор дадлага хийдэг байсан хөгжилтэй түүхтэй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "NHL Entry Draft Year by Year Results". National Hockey League.
  2. "Динамит по имени Кросби". чемпионат.ру. Archived from the original on 2008-05-13. Retrieved 2010-03-04. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (help)
  3. "Арт Росс Трофи достанется Кросби". nhl.puckzone.net. Archived from the original on 2013-12-03. Retrieved 2010-03-04. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (help)
  4. "Sidney Crosby completes rare triple in winning all the major NHL awards" (in англи). thehockeynews.com. Archived from the original on 2008-06-10. Retrieved 2009-09-02. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (help)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Сидни Кросби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан