Симон Амманн
|
|||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||
Симон Амманн (Simon Ammann, 1981 оны 6 сарын 25-нд төрсөн) нь Швейцарийн цанын харайлтын тамирчин юм.
Амманн Швейцарийн Грабс хотноо Маргит болон Хенрих Амманн нарын гэр бүлд төрж, Унтервассерт өсчээ. Тэднийх 3 хүү, 3 охинтой аж. Симон 16 настайдаа 1997-1998 оны цанын харайлтын дэлхийн цомын цувралд оролцож эхэлсэн бөгөөд 1998 оны Наганогийн олимпод шалгаран оролцож, 35-р байр эзэлжээ.
2002 оны Солт-Лэйк Ситийн олимпийн өмнө тэрээр хүнд гэмтэл авсан ч олимпод хувийн төрөлд хос алтан медаль хүртсэн 2 дахь тамирчин болж чаджээ. (Эхнийх нь 1988 онд хос алтан медаль зүүсэн Матти Никанен юм.) Ийнхүү нэр алдарт хүрсэн Амманн Америкт хүртэл телевизийн ярилцлагад оролцох болжээ.
Тэрээр 2006 онд Турин хотноо гурав дахь олимпдоо оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй. Түүний хоч нь "Сими" юм.
Тамирчны хажуугаар Амманн Цюрихийн Технологийн Институтад мэдээллийн технологи, цахилгааны инженерийн чиглэлээр 2006 оноос эхлэн суралцаж буй.
2007 оны 2 сарын 24-нд тэрээр цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа алтан медалийг хүртсэн.
Амманн одоо Шинделлегид амьдардаг.
[засварлах] Эшлэл
- ОУЦХ: Симон Амманн – статистик
| Өмнөх |
Швейцарийн оны шилдэг тамирчин 2002 |
Дараах |