Скандал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
SCANDAL

Скандал хамтлаг 2013 оны Кагэн но Цүки синглээ суртачилж байна
(зүүн гар талаас: Томоми, Харүна, Рина, Мами)
Ерөнхий мэдээлэл
Гарал Япон, Оосака
Хөгжмийн урсгал Альтернатив рок, Жэй рок, Граж рок
Хугацаа 2006–одоог хүртэл
Студи Kitty, Epic, Wasabi (ЕХ)
Вэбсайт Албан ёсны вэбсайт
Гишүүдийн нэрс
Харүна
Томоми
Мами
Рина

SCANDAL (スキャンダル Sukyandaru?) нь Оосака хотоос гаралтай, Японы охидын поп рок хамтлаг юм. Ахлах сургуулийн дөрвөн охин 2006 оны 8 сард нэгдэж, гудамжинд амьдаар дуулж эхэлсэн бөгөөд Kitty Records-т анзаарагдаж, гэрээ байгуулжээ. 2008 онд тэд гурван инди сингл (Спэйс Рэйнжер, Кои Моёо ба Кагэро), нэг мини цомог гаргаж, АНУ, Франц, Хонконгод тоглолт хийж байв. Мөн оны аравдугаар сард тэд Epic Records Japan лэйбэл дор анхны мажор дебют сингл "Doll"-оо гаргажээ.

Скандал хамтлагийнхан "Шоүжо S" буюу "Блийч" анимtunaн арав дахь эхлэлийн дуу, "Шүнкан Сентиментал" буюу "Цул метал алхимич: Ахан дүүс" анимэгийн дөрөв дэх төгсгөлийн дуу, "Pride" буюу "Оддыг жолоодогч гэрэлт Такүто" анимеэгийн хоёр дахь төгсгөлийн дуу, "HARUKAZE" буюу "Блийч" анимэгийн арван тав дахь эхлэлийн дуу зэрэг олон анимэгийн дууг дуулсан. Хилийн чанад дахь хэд хэдэн тоглолт болон анимэгийн дуунууд нь тэднийг алдаршуулж дэлхий даяар фэнүүдийн тодорхой хүрээтэй болгожээ.

Түүх[засварлах]

Инди карьер[засварлах]

2006 оны 8 сард Харүна, Мами, Томоми, Рина гэх дөрвөн охин Осака дахь Калесс хэмээх дуу бүжгийн сургуульд анх уулзаж танилцжээ. Тэр цагаас хойш тэд найзууд болж, тэдний урлагийн амьдрал нь эхэлсэн. Тэд өөрсдаа дууныхаа үг аяа зохиож, эргэн тойронд өрнөж буй содон зүйлс болон сургуулийн амьдралаа дуу болгон зохиож, сургууль болон гудамжинд бяцхан тоглолт хийдэг байв. Төдий л удалгүй охидын хамтлаг маань шөнийн клуб болон гадаа цэцэрлэгт хүрээлэнд тоглодог болсон. Энэ их хөдөлмөрийн эцэст тэд долоо хоног бүр "Осака Кастл Парк"-д гудамжны стайлаар дуулж уран бүтээлээ олонд танилуулдаг "Широтэн" тайзан дээр тоглож эхлэв. аг хугацаа өнгөрсөөр хамтлаг маань Оосака болон Кёото хот орчмын клуб болон жижиг арга хэмжээнүүд дээр тоглож эхэлсэн байна. Хамтлагийн нэр тэдний анх дадлага хийдэг байсан студийн гадаа байдаг том гэрэлт самбар дээрх "СКАНДАЛ" гэсэн бичигнээс үүсжээ. 2007 оны 8 сарын Токиогийн алдарт Шибүя дүүрэгт том арга хэмжээ болох "Азийн клубуудын Шибүя" хэмээх өдөрлөг болж, СКАНДАЛ хамтлаг уригдсан байна. Яг тэр үед Японы анимэ болон дуу бичлэгийн студи болох "Kitty Film's"-нхэнд дөрвөн охин ихэд таалагдаж гэрээний санал тавьжээ. Хэдэн сарын дараа "Kitty film's"-н хамтран ажиллагч болох "Tower Record's"-той гэрээ хийсэн байна. Ингээд хэдэн сарын дараа буюу 2008 оны 3-р сарын 3-д Японы охидын өдөр анхны сингл нь "Спэйс Рэйнжер" хэмээх содон нэртэйгээр худалдаанд гарсан байна. Тухайн үедээ Японы "Indies Weekly Chart"-д хоёрдугаар байр эзэлж байсан бөгөөд цөөхөн ширхэг худалдаанд гарсан тул синглийг худалдан авахад маш хэцүү байв. Улмаар АНУ болон Японы "iTunes music store"-т 2008 оны 4-р сарын 9-нөөс худалдаалагдах болсон байна.

СКАНДАЛ хамтлаг ганцхан сарын дотор Япон, Америкийн Нэгдсэн Улс болон бусад орнуудад өөрсдийгөө таниулж чадсанаар тэдний амжилт эрс өсч, эхний гаргасан синглэсээ дараа дараачийн 2 сингл(Кои Моёо, Кагэро) нь амжилттай явсаар тэд 2008 оны 4-р сарын 16-22-ны өдрүүдэд тэдний 2 дахь сингл болох "Кои Моёо" "Indies Weekly chart"-ыг тэргүүлсэн байна. Удалгүй тэдний хамгийн анхны тайлан тоглолт нь болсон бөгөөд СКАНДАЛ хамтлаг эх орноосоо гадагшаа анхныхаа тоглолтоо хийхээр явсан нь энэ аж. "Japan Nite US Tour 2008" хэмээх аялан тоглолтоороо Франц болон Хонконг, АНУ-ын Вашингтон, Сиатл зэрэг улс хотуудаар амжилттайгаар аялан тоглолтоо хийсэн бөгөөд бүтэн 3 сарын турш явсан аялан тоглолтынхоо эцэст анхныхаа мини цомог болох "Yah! Yah! Yah! Hello Scandal ~Маидо! СКАНДАЛ Дэсү! Яа Яа Яа!~ (まいど!スキャンダルです!ヤァヤァヤァ!)"-г гаргажээ.

Мажор дебют[засварлах]

СКАНДАЛ хамтлаг 10 сард анхны мажор дебют сингл "Doll"-оо Epic Records Japan лэйбэл дор гаргасан. Энэ дуу нь хөгжмийн нэвтрүүлгүүдээр гарсан цагаасаа фенүүдийг байлдан дагуулжээ. Хамтлагийнхан хоёр дахь мажор сингл "SAKURA Гүүдбай"-аа 2009 оны 3 сард хамтлагийн гишүүд болох Мами, Томоми хоёрынхоо ахлах сургуулийн төгсөлтөнд зориулж гаргаж байв. Уг дуу нь тэдний өмнө нь тоглолтууд дээр дуулж байсан инди дуу "SAKURA"-н шинэ хувилбар юм. Дараа сар нь "Блийч" анимэгийн арав дахь эхлэлийн дуу "Шоожо S" синглээ гаргасан ба уг сингл нь Орикон чартын #6-т бичигдэж байжээ.

2009 оны 10 сарын 14-нд, дараагийн мажор сингл "Юмэмирү Цүбаса" гаргаж дараа долоо хоногт нь анхны бие даасан цомог болох "BEST★SCANDAL"-аа гаргасан ба тус цомог нь Орикон чартын 5-т бичигдэж ZONE хамтлагийн дебют цомог гарах хүртэл Орикон чартын анхны топ 5-т багтсан охидын хамтлагаар тодоржээ. 12 сард тэд анхны бие даасан аялан тоглолтоо хийсэн.

2010 оныг шинэ сингл "Шүнкан Сентиментал"-тай угтжээ. Энэ дуу нь "Цул метал алхимич: Ахан дүүс" анимэгийн дөрөв дэх төгсгөлийн дуу юм. Тэд сарын дараа хаврын аялан тоглолт болох "SCANDAL ~Шүнкан Сакүразэнсэн TOUR~ 2010 SPRING"-оо орон даяар тоглосон бөгөөд мөн Твиттер-ээр аялан тоглолтоор дуулагдах ковер дууны санал асуулга явуулжээ. Уг санал асуулгаар 600 дуунаас ZONE хамтлагийн "secret base ~Кими га Күрэта Моно~" дуу шалгарсан. СКАНДАЛ хамтлагийнхан 6 сард "Таиёо то Кими га Эгакү STORY" гэх зуны улирлыг магтан дуулсан ээлжит поп сингл болон 7 сард анхны оргиналь баллад "Намида но Рэгрет" синглүүдээ тус тус гаргасан билээ. Ингээд хоёр дахь цомог болох "TEMPTATION BOX" цомгоо гаргажээ.

Гишүүд[засварлах]

Харүна буюу Оно Харүна[засварлах]

  • Үүрэг: Гоцлол дуучин, хэмнэлт гитарчин
  • Төрсөн огноо: 1988/08/10
  • Төрсөн газар: Айчи
  • Цусны бүлэг: A
  • Өндөр: 153 cм

ХАРҮНА, хамтлагийн хамгийн ахмад гишүүн бөгөөд ахлагч. Тэр бүжиглэх сонирхолтой байсан ба бүжигчин болох хүсэлтэй охин байжээ. Гэвч тэр бусад гишүүдтэйгээ уулзсанаар бүх зүйл өөрчлөгдөж эцэст нь рок-н-ролын замаар явсан. Хэдий тийм ч түүнд бүжиглэх чадвар нь үлдсэн бөгөөд тэдний хэд хэдэн дууны клипт түүний дэглэсэн хөдөлгөөн харагддаг. Харүна маш хүчирхэг бөгөөд бага зэрэг сөөнгөдүү хоолойтой. Түүний хоолой хамтлагийнхаа дуунуудад бусад гурван гишүүнийхээ хоолойноос илүү тодорч сонсогддог.

Томоми буюу Огава Томоми[засварлах]

  • Үүрэг: Аргил гитарчин, Дуучин
  • Төрсөн огноо: 1990/05/31
  • Төрсөн газар: Хёого
  • Цусны бүлэг: A
  • Өндөр: 157 cм

ТОМОМИ, аргил гитарчин ба хамтлагийнхаа дийлэнх дуунуудын үгийг бичсэн. Харүнагийн адилаар бүжигчин болох хүсэлтэй байсан ч рок-н-рол түүнд шинэ зам нээж өгчээ. Түүний бүжиглэх чадвар хүнд аргил гитарын жинг үл харгалзан хөдлөх уян налархай хөдөлгөөнөөр ажиглагддаг. Томоми уянгалаг бөгөөд жирхнийх мэт хоолойтой. Түүний хоолой Харүнагийн хоолойтой сайн нийцдэг ба ихэвчлэн гоцлол хэсэг дуулдаг.

Мами буюу Сасазаки Мами[засварлах]

  • Үүрэг: Гоцлол гитарчин, Дуучин
  • Төрсөн огноо: 1990/05/21
  • Төрсөн газар: Айчи
  • Цусны бүлэг: AB
  • Өндөр: 161 cм

МАМИ, гоцлол гитарчин ба энэ үүргээ үнэхээр гаргууд гүйцэтгэдэг. Тэр тайзан дээр их томоотой харагддаг ч жинхэнэ амьдрал дээр их хөгжилтэй, дүрсгүй хүн. Хамтлагийнхаа бусад гишүүдээс илүү анимэ болон манга сонирхдог бөгөөд хамгийн сайн зураач юм. Мами зөөлөн панк хоолойтой нь түүний дуулсан зарим нэг гоцлол хэсгүүд дээр мэдэгдэхүйц илэрдэг.

Рина буюу Сүзүки Рина[засварлах]

  • Үүрэг: Бөмбөрчин, Дуучин
  • Төрсөн огноо: 1991/08/21
  • Төрсөн газар: Оосака
  • Цусны бүлэг: B
  • Өндөр: 160 cм

РИНА, хамтлагийн хамгийн залуу гишүүн бөгөөд бөмбөрчин. Тэр нүүрэндээ байнга инээмсгэлэл тодруулж байдаг охин бөгөөд түүний дүрсгүй хөгжилтэй зан тоглолт болгон дээр нь харагддаг. Нөгөө гурвыгаа бодвол блогтоо хамгийн их бичлэг хийдэг идэвхтэй гишүүн. Тэрээр бөмбөрөөс гадна төгөлдөр хуур тоглодог ба 3 настайгаасаа эхлэн тоглож эхэлжээ. Рина нь ихэвчлэн арын хоолой хийдэг бөгөөд одоогийн байдлаар ердөө дөрвөн дуунд гоцлол хэсэг дуулсан байна.

Бүтээлүүд[засварлах]

Студийн цомгууд[засварлах]

Он Мэдээлэл
2009 BEST★SCANDAL
  • Гарсан огноо: 2009 оны 10-р сарын 21
2010 TEMPTATION BOX
  • Гарсан огноо: 2010 оны 8-р сарын 11
2011 BABY ACTION
  • Гарсан огноо: 2011 оны 8-р сарын 10
2012 Queens Are Trumps -Кирифүда ва Күйн- (切り札はクイーン)
  • Гарсан огноо: 2012 оны 9-р сарын 26
2013 STANDARD
  • Гарсан огноо: 2013 оны 10 сарын 2

Мини цомгууд[засварлах]

Он Мэдээлэл
2008 Yah! Yah! Yah! Hello Scandal ~Маидо! СКАНДАЛ Дэсү! Яа Яа Яа!~ (まいど!スキャンダルです!ヤァヤァヤァ!) (инди)
  • Гарсан огноо: 2008 оны 8-р сарын 8
2010 R-GIRL's ROCK! (ковер мини албум)
  • Гарсан огноо: 2010 оны 11-р сарын 17

Шилдэг бүтээлийн цуглуулга[засварлах]

Он Мэдээлэл
2012 SCANDAL SHOW
  • Гарсан огноо: 2012 оны 3-р сарын 7
2013 ENCORE SHOW
  • Гарсан огноо: 2013 оны 2-р сарын 6

Синглүүд[засварлах]

Он Мэдээлэл
2008 Спэйс Рэйнжер (スペースレンジャー) (инди)
  • Гарсан огноо: 2008 оны 3-р сарын 3
2008 Кои Моёо (恋模様) (инди)
  • Гарсан огноо: 2008 оны 4-р сарын 4
2008 Кагэро (カゲロウ) (инди)
  • Гарсан огноо: 2008 оны 5-р сарын 5
2008 DOLL
  • Гарсан огноо: 2008 оны 10-р сарын 22
2009 SAKURA Гүүдбай (SAKURAグッバイ)
  • Гарсан огноо: 2009 оны 3-р сарын 4
2009 Шоүжо S (少女S)
  • Гарсан огноо: 2009 оны 6-р сарын 17
2009 Юмэмирү Цүбаса (夢見るつばさ)
  • Гарсан огноо: 2009 оны 10-р сарын 4
2010 Шүнкан Сентиментал (瞬間センチメンタル)
  • Гарсан огноо: 2010 оны 2-р сарын 3
2010 Таиёо то Кими га Эгакү STORY (太陽と君が描くSTORY)
  • Гарсан огноо: 2010 оны 6-р сарын 2
2010 Намида но Рэгрет (涙のリグレット)
  • Гарсан огноо: 2010 оны 7-р сарын 28
2010 СКАНДАЛ Нанка Бүттобасэ (スキャンダルなんかブッ飛ばせ)
  • Гарсан огноо: 2010 оны 10-р сарын 6
2011 Pride
  • Гарсан огноо: 2011 оны 2-р сарын 9
2011 Харүка (ハルカ)
  • Гарсан огноо: 2011 оны 4-р сарын 20
2011 LOVE SURVIVE
  • Гарсан огноо: 2011 оны 7-р сарын 27
2012 HARUKAZE
  • Гарсан огноо: 2012 оны 2-р сарын 22
2012 Тайёо Скандалоус (太陽スキャンダラス)
  • Гарсан огноо: 2012 оны 7-р сарын 11
2012 Пин Хийл Сарфер (ピンヒールサーファー)
  • Гарсан огноо: 2012 оны 9-р сарын 12
2013 Аванай Цүмори но, Гэнки дэ нэ (会わないつもりの、元気でね)
  • Гарсан огноо: 2013 оны 5-р сарын 22
2013 Кагэн но Цүки (下弦の月)
  • Гарсан огноо: 2013 оны 8-р сарын 14
2013 OVER DRIVE
  • Гарсан огноо: 2013 оны 9-р сарын 18
2014 Count ZERO/Runners high
  • Гарсан огноо: 2014 оны 2-р сарын 12

Дижитал сингл[засварлах]

Он Мэдээлэл
2010 secret base ~Кими га Күрэта Моно~ (secret base ~君がくれたもの~)
  • Гарсан огноо: 2010 оны 4-р сарын 21

DVD[засварлах]

Он Мэдээлэл
2010 SCANDAL FIRST LIVE -BEST★SCANDAL 2009-
  • Гарсан огноо: 2010 оны 6-р сарын 30
2010 SCANDAL ANIME
  • Гарсан огноо: 2010 оны 9-р сарын 18
2011 EVERYBODY SAY YEAH! -TEMPTATION BOX TOUR 2010- ZEPP TOKYO
  • Гарсан огноо: 2011 оны 3-р сарын 16
2011 VIDEO ACTION
  • Гарсан огноо: 2011 оны 9-р сарын 28
2012 SCANDAL Japan Title Match Live 2012 -SCANDAL vs Budokan-
  • Гарсан огноо: 2012 оны 8-р сарын 22
2013 SCANDAL OSAKA-JO HALL 2013 -Wonderful Tonight-
  • Гарсан огноо: 2013 оны 7-р сарын 24

Тоглолтууд[засварлах]

Аялан тоглолтууд[засварлах]

  • [2008.08.18–2008.08.29] SCANDAL ~Give me P.P. Tour 2008 Summer~
  • [2009.12.04–2009.12.24] Анхны бие даасан аялан тоглолт (ファーストワンマンライブツアー)
  • [2010.03.23–2010.04.10] SCANDAL ~Шүнкан Сакүразэнсэн TOUR~ 2010 SPRING (SCANDAL~瞬間サクラゼンセンTOUR~2010 SPRING)
  • [2010.09.18–2010.10.02] "SCANDAL TEMPTATION BOX TOUR 2010" ~YEAH! ттэ Иэи!~ (「SCANDAL TEMPTATION BOX TOUR 2010」~YEAH!って言えいっ!~)
  • [2011.05.03–2011.06.08] SCANDAL LIVE TOUR 2011 "Dreamer" (SCANDAL LIVE TOUR 2011「Dreamer」)
  • [2011.10.13–2011.12.01] SCANDAL VIRGIN HALL TOUR 2011 "BABY ACTION" (SCANDAL VIRGIN HALL TOUR 2011「BABY ACTION」)
  • [2012.05.19-2012.06.17] SCANDAL "LIVE IDO LIVE" TOUR 2012 (SCANDAL「LIVE IDO LIVE」TOUR 2012)
  • [2012.10.12-2012.11.22] SCANDAL HALL TOUR "Queens are trumps -Кирифүда ва Квүйн-" (SCANDAL HALL TOUR「Queens are trumps-切り札はクイーン-」)
  • [2013.06.09-2013.07.07] SCANDAL LIVE TOUR 2013 "СКА ва Мада Хонки Дашитэнаи Дакэ" (SCANDAL LIVE TOUR 2013「スキャはまだ本気出してないだけ」)
  • [2013.10.09-2013.12.03] SCANDAL HALL TOUR 2013 "Standard" (SCANDAL HALL TOUR 2013 「Standard」)

Бие даасан тоглолтууд[засварлах]

  • [2010.06.14] Амэагари но Кэссан ~Эдо Хэн~ "Зэттаи ни Макэрарэнаи Татакаи га Коко ни ва Арү" (雨上がりの決戦 ~江戸編~ 「絶対に負けられない戦いがここにはある」)
  • [2010.06.16] Амэагари но Кэссан ~Нанива Хэн~ "Зэттаи ни Макэрарэнаи Татакаи га Коко ни ва Арү" (雨上がりの決戦 ~浪速編~ 「絶対に負けられない戦いがここにはある」)
  • [2010.12.24] SCANDAL SPECIAL LIVE "BEST★Xmas 2" (SCANDAL SPECIAL LIVE 「BEST★Xmas 2」)
  • [2011.07.09–2011.07.10] SCANDAL Шикокү дахь БИЕ ДААСАН ТОГЛОЛТ "Киюүү ни Китэ Гомэн." (SCANDAL ONE-MAN LIVE IN 四国 「急にきてゴメン。」)
  • [2011.12.22] SCANDAL SPECIAL LIVE "BEST★Xmas 3" (SCANDAL SPECIAL LIVE 「BEST★Xmas 3」)
  • [2012.03.28] SCANDAL JAPAN TITLE MATCH LIVE 2012 "СКАНДАЛ vs БҮДОКАН" (SCANDAL JAPAN TITLE MATCH LIVE 2012 「SCANDAL vs BUDOKAN」)
  • [2012.09.07-2012.09.09] SCANDAL LIVE "Киюүү ни Китэ Гомэн." (SCANDAL LIVE 「急に来てゴメン。」)
  • [2012.12.23] SCANDAL SPECIAL LIVE "BEST★Xmas 4" (SCANDAL SPECIAL LIVE 「BEST★Xmas 4」)
  • [2013.03.03] СКАНДАЛ ОСАКА-ЖО ХАЛЛ 2013 "Гайхамшигт Өнөө Орой" (SCANDAL OSAKA-JO HALL 2013「Wonderful Tonight」)
  • [2013.05.04-2013.05.07] SCANDAL LIVE "Киюүү ни Китэ Гомэн." in Shimane & Tottori (SCANDAL LIVE 「急に来てゴメン。」in 島根&鳥取)

Интернеишнал[засварлах]

Гадаад линкүүд[засварлах]