Слободан Милошевич

Слободан Милошевич
Слободан Милошевић
Слободан Милошевич
Слободан Милошевич, (1995 он)

Бүрэн эрхийн хугацаа: 1997 оны 7 сарын 232000 оны 10 сарын 7

Бүрэн эрхийн хугацаа: 1991 оны 1 сарын 111997 оны 7 сарын 23

Бүрэн эрхийн хугацаа: 1989 оны 5 сарын 81991 оны 1 сарын 11

Төрсөн: 1941 оны 8 сарын 20
Серби, Пожаревац
Нас барсан 2006 оны 3 сарын 11
Нидерланд, Хааг
Улс төрийн нам: Сербийн Социалист Нам
Эхнэр (нөхөр): Миряна Маркович
Гарын үсэг

Слободан Милошевич (Серби: Слободан Милошевић, * 1941 оны 8 сарын 20-нд Пожаревац, Серби; † 2006 оны 3 сарын 11-нд Хааг-Схевенинген, Нидерланд) нь Серби, Югославын ерөнхийлөгч байсан хүн юм. Тэрээр 1989 оноос 1997 он хүртэл Социалист Бүгд Найрамдах Серби Улс, Сербийн Холбооны ерөнхийлөгч, 1997 оноос 2000 он хүртэл Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байв.

Хуучин Югославын Цэргийн Гэмт Хэргийн Шүүх (ICTY)-ээс түүнийг Хорват, Босни ба Херцеговина, Косово дахь дайнуудын үеэр Женевийн конвенцид заагдсан дайны цагийн хуулиудыг зөрчин хядлага зохион байгуулж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ялласан.

Милошевич 2000 оны 9 сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олныг хамарсан эсэргүүцлийн улмаас Югославын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн бөгөөд шинэ засаг захиргаа түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан зэрэг үндэслэлээр 2001 оны 3 сарын 31-нд баривчилж, улмаар Хуучин Югославын Цэргийн Гэмт Хэргийн Шүүхэд хүлээлгэн өгсөн байна.

Милошевич өөрийгөө өмгөөлж байсан бөгөөд шүүх хурлын үйл ажиллагааг дуусахаас өмнө Хааг дахь шоронд 5 жил хоригдсоны эцэст цүсны даралт ихсэх өвчний улмаас зүрх нь зогсч нас баржээ. Олон Улсын Шүүх "Милошевич эмчилгээ хийлгэхээс татгалзан, өөрийгөө эмчлэхийг оролдож байсан" хэмээн түүний үхлийн хариуцлагыг хүлээхээс татгалзсан юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Слободан Милошевич – Викимедиа зураг, бичлэг, дууны сан