Совдын Дамдин

Совдын Дамдин нь (1943 онд төрсөн, 2021 онд нас барсан) Монгол болон Буриад улсын гавьяат жүжигчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Совдын Дамдин нь 1943 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн.

  • 1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн.
  • 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажилласан.

Театрын тайзнаа тоглосон жүжгүүд[засварлах | кодоор засварлах]

  • “Любовь Яровая”-гийн Кутов,
  • “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир,
  • “Өрсөлдөөн”-ий Тулгаа, “Анхны тулаан”-ы Лепешинский,
  • “Хөөрхий дээ, Марат минь”-ийн Марат,
  • “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин,
  • “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган,
  • “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла,
  • “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж,
  • “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж,
  • “Буурай аав”-ын Буянтогтох, “Их авхай”-н Амгалан,
  • “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар,
  • “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос,
  • “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов,
  • “Байцаагч түшмэл”-ийн Осип,
  • “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг,
  • “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан,
  • “Амин булаг”-ийн Донгой,
  • “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван,
  • “Цахлай”-н Шамраев,
  • “Эрлэгийн данс”-ийн Жанчив,
  • “Саран хөхөө”-гийн Дэрэм,
  • “Шөнө амталсан нулимс”-ын Халзан

дүрүүдэд тус тус тоглосон байна.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Улсын Драмын Эрдмийн Театраас гаргасан жүжигчин С.Дамдины уран бүтээлийн жагсаалтаас түүвэрлэн оруулав.

Тайзны уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • Н.Погодин: “Буутай хүн” Никонор
  • Д.Намдаг “Ээдрээ” Сүхбаатар
  • Б.Стоу “Том авгын овоохой” Гели
  • Б.Стоу “Том авгын овоохой” ван Триоп
  • Н.Тренев “Любовь Яравайя” Кутов
  • Д.Намдаг “Шинэ байшинд” Намжил
  • Ч.Айтматов “Эхийн дууль” Майсельбек
  • А.Барянов “Тэр талд” Прешдецкий
  • Н.Хамза “Баян барлаг хоёр” Чездийн дарга
  • П.Хорлоо “Өрсөлдөөн” Тулгаа
  • Д.Намдаг “Наян чулууны ой” Эрдэнэ-Очир
  • Ч.Чимэд “Арын албаныхан” Сүхбаатар
  • Н.Хамза “Баян барлаг” Казит
  • С.Удвал “Цэрэн хаачив” Сүхбаатар
  • А.Арбузов “Хөөрхий Марат” Марат
  • А.Салинский “Эцсийн мөч” Феодер
  • Б.Брехт “Эхийн сэтгэл” Шота
  • Н.Хамза “Баян барлаг” Гафур
  • Софокол “Эдип хаан” зарц
  • Д.Намдаг “Оролмаа” Хаймчиг
  • Д.Нямаа “Нүд” Дугар
  • Д.Мягмар “Нандин-Эрдэнэ” Дорж
  • Ж.Пүрэв “Түлхүүрийн нууц” Орших
  • Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” Чулуун
  • Д.Намдаг “Оролмаа” Гончиглхүнд
  • Ч.Чимэд “Маш нууц” Дамбий
  • У.Шекспир “Лир ван” мэдээч
  • Д.Батбаяр “Дөшин жирмийнхэн” Ёндонжамц
  • Д.Батбаяр “Дөшин жирмийнхэн” Лувсан
  • Дашдаваа “Сахиуст цэрэг” Баяр
  • Ч.Чимэд “Маш нууц” Жамьяандоо
  • Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” Хүн чанар
  • Д.Мягмар “Би яагаад” Чагнаа
  • А.Вампилов “Ууган хүү” Сильва
  • Д.Нацагдорж “Их авхай” Амгалан
  • Э.Оюун “Бумбат эрдэнэ” Дорж
  • К.Гольдони “Хоёр эзний нэг зарц” Гергила
  • У.Шекспир “Отелло” мэдээч
  • У.Шекспир “Отелло” Людовик
  • У.Шекспир “Гамлет” тэнгисчин
  • Д.Намдаг “Их авхай” сайн эр
  • Э.Оюун “Ширүүн тулаан” Сүхбаатар
  • Ч.Чимэд “Арын албаныхан” цагаан цэрэг
  • Д.Мягмар “Нэгэн няравын паян” Дорж
  • У.Шекспир “Ричард ван 3” харуул
  • Ч.Ойдов “Далан худалч” Гэлэг
  • А.Чехов “Цахлай” Шамраев
  • К.Гольдони “Садар эр” Чекко
  • С.Жаргалсайхан “Тэмүүжин” Есүхэй
  • Жавган “Энхтуул” Баасан
  • Ц.Балдорж “Шөнө амталсан нулимас” Халзан
  • В.Ёжов “Гургалдайн дуут шөнө” Гура
  • Д.Равжаа “Саран хөхөө” Дэрмээ
  • Д.Энхболдбаатар “Амьдрал чиний төлөө” Дорлиг баавай
  • Г.Бирваа, Д.Төрбат “Харц хатан” Өвгөн
  • А.Себестян “Нэргүй од” Удря

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2010 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол
  • Оросын Холбооны Буриад Улсын Гавьяат Жүжигчин