Соломон Хилл

Соломон Жамар Хилл (Англи: Solomon Jamar Hill; 1991 оны гуравдугаар сарын 18-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Индиана Пэйсерс» довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Хилл 2013 оны зургаадугаар сарын 27-нд «Индиана Пэйсерст» драфтын №23 сонголтоор очсон юм.[1] 2013 оны долоодугаар сарын 3-нд гэрээлээд «Форт-Уэйн Мэд Антс» хэмээх Хөгжлийн лигийн багт нь хүчин зүтгэх болов.[2] 2014 оны нэгдүгээр сарын 4-нд «Пэйсерст» дуудагдав.[3] Арваннэгдүгээр сарын 8-нд «Вашингтон Уизардстай» тоглоход (90:97) Хилл хувийн дээд 28 оноогоо авав.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Solomon Hill To Pacers With No. 23 Pick In 2013 NBA Draft". HuffingtonPost.com. June 28, 2013. Retrieved July 6, 2014.
  2. "Solomon Hill, Donald Sloan Signed". NBA.com. July 3, 2013. Retrieved July 6, 2014.
  3. "Solomon Hill Recalled from D-League". NBA.com. January 4, 2014. Retrieved July 6, 2014.
  4. "Wall, Nene lead Wizards over Pacers 97-90". NBA.com. November 8, 2014. Retrieved November 8, 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]