Сонгино сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Сонгино нь Завхан аймгийн сум юм. 1931 онд Завхан аймгийн Сонгино сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сартуулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Сэцэн Сартуулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын Зүүнгарын этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу нэртэй байжээ. Эдүгээ тус сум нь өөрийн аймгийн Тэс, Баянхайрхан, |Асгат, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргац, Увс аймгийн Зүүнхангай сумдтай хиллэн, Хангайн нурууны төгсгөл хэсэгт оршиж байна. Нийт 248,953 га нутагтай, сумын төв нь Цавдан, аймгийн төвөөс 230 км зайд оршдог. Айраг нуур, Шар нуруу, Тариат, Баян-Айраг, Бор-Өндөр зэрэг 5 баг, 498 өрх, 1942 хүн амтай, 115,000 малтай сум болно.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр