Сонжун ван (Курё)

Сонжун ван
Курё улсын ван
Хаанчлал981-997
Хаан суусан981
Бүтэн нэрВан Чи
Төрсөн огноо961 оны 1 сарын 15
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо997 оны 11 сарын 29
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхКёнжун ван
УдаахМукжун ван
Их хатанМуньдок хатан(문덕왕후)
Мүньхуа хатан(문화왕후,
ХатанЁнчангүн (연창궁부인)
ХүүхэдВонжун хатан(원정왕후)
Вонхуа хатан (원화왕후)
ЭцэгВан Ук(Хангыл: 왕욱, Ханжа: 王旭)
ЭхСонь-и хатан (Хангыл: 선의왕후, Ханжа: 宣義王后)
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолСонжун

Сонжун ван нь (961-997) нь 981-997 оны хооронд Курё улсыг захирч байсан 6 дахь хүн юм. Тэрээр 961 онд Тэжу вангийн 7-р хүү Ван Укын том хүү нь болон мэндэлсэн. 981 онд Кёнжун ван нас барахад вангийн суудлыг булаан авч сууринд суусан. Түүнийг улс орноо захирч байх үед Курё-Хятан улсын 1-р дайн эхэлж тус улс ялагдал хүлээж байсан. 997 онд өвчнөөр нас барсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Сонжун ван нь 961 оны 1 сарын 15 нд Тэжу вангийн хөвгүүн Ван Ук гүнгийн хоёр дахь хөвгүүн болж төрсөн. 981 онд 21 настайдаа тус улсын дараагийн ван болсон. 982 онд Күнзийн сурталтан Чой Сынрогийн (최승로; 崔承老) бичсэн айлтгалд Күнзийн сургаалд суурилсан тогтолцоо байгуулах саналыг хүлээн авч, Куанжун вангийн үеэс эхлүүлсэн боолыг чөлөөлөх, тариалангийн газрыг хуваарьлах зэрэг бүхий л шинэчлэлийн бодлогыг зогсоож, зөвхөн Күнзийн сургаалийн дагуу улсаа удирдахаар болжээ. Төрийн шалгалтанд зөвхөн ноёд түшмэдийн гэр бүлээс оролцох болжээ.

983 онд засаг захиргааны байгууламжд өөрчлөлт оруулахдаа 12 мок болгон хувааж, хүмүүсийн гар дээр байсан зэвсэгийг хурааж, тариалангийн ажлыг дэмжихийн сацуу, бослого хөдөлгөөн гарахаас сэргийлж, хөдөө аж ахуйн багаж болгох ажил эрчимтэй явагдсан. 995 онд 12 муж болгох ажил бүрэн дууссан. 997 онд таалал төгссөний дараа вангийн суурийг Кёнжун вангийн ганц хөвгүүн Кэйрён гүн Ван Сун залгамжлуулсан.

Курё-Киданы дайн[засварлах | кодоор засварлах]

993 оны 8-р сарын сүүлчээр Кидан улсын жанжин Сяо Суннингийн удирдсан 800,000 цэрэгтэй арми тус улсын хилд цөмрөн орсон мэдээгээр Сонжун ван цэрэг дайчлан дайсны эсрэг хамгаалахаар бэлтгэв. Киданы цэрэг Ялу голыг гатлан ирээд Пёнян хотыг эзлэхээр давшсан ч, Курёгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хэлэлцээр хийв.

  1. Курё улс Сүн улстай албан ёсны харилцаагаа зогсоож зөвхөн Кидан улстай харьцаж, алба өргөх
  2. Хоёр улс хилийн шугамаа зүрчид овгуудын мэдэлд байсан Чончон голоос, Ялу гол хүртлэх газрыг Курё улсад шилжүүлэн, Ялу голоор хилээ тогтоох гэсэн хоёр зүйлтэй гэрээ байгуулсан Курё улс нь Сүн улстай харилцаагаа хэвээр үргэлжлүүлэн, эзлэсэн газартаа цайз бэхлэл барьж суурьшив.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  1. Чунжу Ю овгийн Муньдок хатан (문덕왕후 유씨): Сонжун вангийн үеэл
    1. Сонжун хатан (선정왕후): өргөмөл охин
  2. Соньсань Ким овгийн Мүньхва хатан (문화왕후 김씨)
    1. Воньжон хатан (원정왕후)
  3. Кёнжу Чой овгийн Ёньчан ахайтан (연창궁부인 최씨)
    1. Воньхва хатан (원화왕후)
Өмнөх
Кёнжун ван
Курё улсын ван
981-997
Дараах
Мукжун ван