Сонирхлын бүлэг

Сонирхлын бүлэг гэдэг нь ямар нэгэн зорилгоор ашиг сонирхолоо хамгаалахыг зорьж, суурилж нэгдсэн хүмүүс.

Үүсэл ба бүтэц[засварлах | кодоор засварлах]

  • Сонирхлын бүлэг нь өөртөө нэгдсэн хүмүүст ашиг өгдөг учраас хүмүүс сонирхлын бүлэгт нэгддэг.
  • Аливаа нийгэмд тодорхой хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, улмаар тэрхүү зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд хүмүүс сонирхлын бүлэгт нэгддэг

Нийгэм дэх улс төрийн амьдралд оролцогч сонирхлын бүлгүүд, эрх баригч элитүүд, улс төрийн хошуулагчидыг засаглалын нийгмийн субъект гэсэн нэгдмэл ойлголтоор авч үздэг. Сонирхлын бүлгүүд нь өөрсддөө ашигтай, тохиромжтой, шийдвэр гаргуулах зорилгоор улс төрийн институтуудад нөлөө үзүүлэхийг эрмэлзэх нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдсэн хувь хүмүүсийн нэгдэл юм. Төр иргэдийн хооронд зуучлагч байгууллагуудын тоонд намаас гадна олон тооны сонирхлын бүлэг ордог.

Тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлэг гэдэг нь "Нийгмийн бусад бүлэг, улс төрийн байгууллагатай болон байгууллага доторх харилцаанд гишүүдийнхээ сонирхлыг илэрхийлэн, төлөөлөх зорилгоор байгуулагдсан сайн дурын байгууллага" юм. Энэхүү тодорхойлолтоос хүмүүсийн нэгдэл ба сайн дурын байгууллага гэсэн ойлголт гарч ирж байгаа бөгөөд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах гэсэн ойлголт аль алинд нь давтагдаж байгаагаас үзвэл энэ нь сонирхлын бүлгийн үйл ажиллагааны гол онцлог гэж хэлж болно.

Төрөл ангилал[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлэгт төрийн байгууллага болох яам, армийг хамруулан тооцож болно.

1.Сонирхлын бүлгийн онолыг анх Америкийн улс төр судлаач А.Бентли Д.Трумен нар дэвшүүлж тавьсан бөгөөд тэрээр улс төрийн үйл явцын үндэс нь сонирхлын бүлгүүдийн зөрчилдөөн, харилцан үйлдэл байдаг, тэдгээр бүлгүүдийн үйл ажиллагаа нь өөрсдийн хүсэл сонирхлыг засгийн газарт тулган хүлээлгэх зорилгоор дарамт шахалт үзүүлэх явцдаа байнга өөрчлөгдөж байдаг үйл явц гэж үзсэн. Энэ хандлага бусад судлаачдын дэмжлэг хүлээж,

Р.Даль, Д.Истон, Г.Ласка нар өөрсдийн бүтээлд хөгжүүлжээ.

Үндсэн үүрэг[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлэг нь хэд хэдэн үүрэгтэй байна. Үүнээс дурдвал:

  • Ашиг сонирхлоо нэгтгэх
  • Ашиг сонирхлоо илэрхийлэх
  • Ашиг сонирхлоо мэдээлэх
  • Улс төрийн элитийг төлөвшүүлэх

гэх зэрэг юм.

Сонирхлын бүлэг нь янз бүрийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах, тэднийг эрэмбэ дэсчлэх, нийт бүлгийнхээ зорилгыг боловсруулж, ашиг сонирхлоо нэгтгэж байдаг. Ашиг сонирхлоо илэрхийлэх явцад нийгмийн хэрэгцээ сонирхол, мэдрэмж нь улс төрийн оновчтой шаардлага болон гарч ирдэг байна. Мэдээлэх үүрэг нь тухайн бүлгийн тулгарсан асуудал, зорилго, ашиг сонирхлын тухай мэдээллийг төр засгийн байгууллагад хүргэж байгаагаар илэрдэг. Сонирхлын бүлгүүд өөрсдийн төлөөлөгчдийг засаг төрийн байгууллагуудад оруулснаар түүний дараагийн улс төрийн элитийг төлөвшүүлэх үүрэг нь гарч ирдэг.

Үүсэх шалтгаан нөхцөл[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлэг үүсэх, түүнд хүмүүс нэгдэн орох нь олон учир шалтгаантай бөгөөд судлаачид дараах 3 зүйлийн ашиг тус байдгаас хүмүүс сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзжээ. Үүнд:

  1. Материаллаг ашиг тус. Энэ нь дам болон шууд байдлаар илэрнэ. Тухайлбал тэтгэвэрийн зөрөөг арилгах чиглэлээр зарим ахмадууд Засгийн газарт шаардлага тавих нь материаллаг ашгийг шууд илэрхийлж байгаа хэрэг.
  2. Сэтгэл зүйн ашиг тус. Бүлгийн гишүүдтэй харилцах, санаа бодлоо илэрхийлэх, нийгмийн байр сууриа өөрчлөх зэрэг сэтгэл зүйн эерэг уур амьсгал мэдрэх боломжтой.
  3. Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх. Хүний эрхийн төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө, нийгмийн шудрага ёсны төлөө тэмцэж буй бүлгүүдэд нэгдэж буй хүмүүс өөрсдийнх нь үйл хэрэг нийгмийн бусад гишүүдэд сайн сайхныг авчирна гэдэгт сэтгэл санаагаа зориулж, үүгээрээ бахархаж байдаг. Иймээс сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэж буй зүйл нь нэг эрх ашиг, нэг хүсэл эрмэлзлэл, нэг зорилго мөн.

Үзэл баримтлал[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлгүүдийн хэв шинжийн талаар янз бүрийн үзэл баримтлал, ангилал байдаг. Калифорны Их Сургуулийн профессор Х.Байес Америк дахь сонирхлын бүлгүүдийн тухайн үзэл баримтлалыг ерөнхийд нь 3 бүлэг болгож үзсэн. Үүнд:

  1. Эрх чөлөөтэй байх, өмч хөрөнгөтэй байх, төр засаг нийгмийн байгууллагад өөрийн үзэл бодлоо төлөөлүүлэх үндсэн эрх дээр суурилсан. Локкын либерализмын чиглэлийн үзэл баримтлалууд
  2. Прагматик утилитар хэв маягийн үзэл баримтлалууд. Эдгээрт либерал онолын адил бие хүмүүс өөрөө өөрийгөө хамгаалах байгалиас заяасан эрх дээр үндэслэгддэг. Гэхдээ өөрийгөө хамгаалах боломж нь тэгш бус, тэгэхээр өмч хөрөнгө олж авах эрх чөлөө нь тэгш биш гэсэн үндэслэл эдгээр үзлүүдийн суурь болж байдаг гээд энэ чиглэлийн төлөөлөгчидөд Жон Стюарт Милл, Жон Девэй нарыг оруулсан байна.
  3. Марксист чиг баримжаатай үзэл баримтлалууд. Олон оронд удаан хугацааны туршид голлох үзэл суртал болж байсан энэ үзлийн гол баримтлал болох нийгэм дэх эдийн засгийн хүрээнд орлогоос хүртэх хэмжээнээс нийгмийн гишүүдийн харилцаа холбоо шууд шалтгаалдаг гэдэгт оршдог.

Х.Байес энэ гурван чиглэлд сонирхлын бүлгийн талаарх янз бүрийн үзэл баримтлалууд ерөнхийдөө хуваагдаж байна гэж үзжээ.

Бусад ангилал[засварлах | кодоор засварлах]

Америкийн улс төр судлаач Г.Алмонд, Ж.Пауэлл нарын сонирхлын бүлгийн ангилал: Зохион байгуулалтгүй сонирхлын бүлгүүд

Институтчлэгдсэн сонирхлын бүлгүүд гэж хуваасан. Харин харъяалагдаж байгаа дэд бүлгүүдийн шинжүүдээр нь эвлэлдэн нэгдсэн, эвлэлдэн нэгдэгүй гэж ангилсан байна. Зохион байгуулалтгүй бүлэг \anomic\ Энэ нь аяндаа үүссэн, сул зохион байгуулагдсан байх бөгөөд удаан оршин тогтнож чаддаггүй. Тэдний үйл ажиллагаа нь жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн гэх мэт хүчирхийллийн хэлбэртэй байдаг. Ийм сонирхлын бүлгийн төр засгийн байгууллагуудад үзүүлэх нөлөөллийн түвшин төдийлөн өндөр байж чаддаггүй. Тэдгээрийн төлөөлөл улс төрийн системд байдаггүй учираас ямар нэг тохиолдол, эсвэл толгойлогч гарч ирж байдлыг хурцатгавал үйлдлүүд нь хүчирхийллийн шинжтэй болж хяналт алдагддаг. Харин институтчлэгдсэн \ байгуулагжсан гэсэн байдаг\ Бүлгийн хувьд сайн зохион байгуулагдсан, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулдаг, оновчтой илэрхийлэгдсэн ашиг сонирхлыг мөрдлөг болгож, тодорхой дүрэс журамын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ийм бүлгийн үйл ажиллагаа нь хангалттай өндөр хэмжээнд байж чадна.

Сонирхлын бүлгийн харъяалагдаж байгаа дэд бүлгүүдийн шинжүүдэд нь үндэслэн:

  • Эвлэлдэн нэгдсэн \ ассоциатив\
  • Эвлэлдэн нэгдээгүй \ ассоциавив бус\ гэж мөн ангилдаг.

Эвлэлдэн нэгдсэн бүлэг. Энэ нь тусгай сонирхлыг мөрдлөг болгож буй сайн дурын нэгдэл байдаг. Зохион байгуулалт, мэргэжлийн өндөр төвшингөөрөө ялгардаг. Эдгээрт үйлдвэрчний эвлэл, худалдааны танхимууд, аж үйлдвэрийн холбоо, шашин, үндэстэн угсаатны эвсэлүүд зэрэг сайн дурын байгууллагуудыг оруулж болно. Дээрх бүлгүүд бүтэц, зохион байгуулалтын тогтвортой шинж, ашиг сонирхлыг тусгуулах талаар идэвхтэй ажилладгаараа ялгарна. Эвсэж нэгдсэн бүлгүүдийн нэг төрөл бол эдийн засгийн болон хувийн нэгдмэл ашиг сонирхлоороо биш, харин улс төрийн үзэл суртал, улс төрийн зорилгыг хэрэгжүүлэх итгэл үнэмшлээрээ нэгдсэн иргэдийн нэгдэл юм. Тухайлбал: байгаль орчиноо хамгаалах, эмэгтэйчүүд ба иргэний бусад хөдөлгөөнүүд зэрэг байна . Тэднийг гагцхүү улс төрийн тухайн нэг байгууллагыг дэмжих зорилго л холбож байдаг. Эвсэн нэгдсэн бүлгүүд бусад сонирхлын бүлгүүдийн хөгжилд нөлөөлдөг. Тэд зохион байгуулалтын үндсээрээ эвсээгүй бүлгүүдээс ямагт давуу байх ба зорилго, арга хэрэгсэл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Эвлэлдэн нэгдээгүй бүлэг. Энэ нь сайн дурын шинжтэй биш, тэдний сонирхлын бүлгийн хувьд явуулж буй үйл ажиллагаа нь эвлэлдэн нэгдсэн бүлгийн үйл ажилагаатай харьцуулахад тогтвортой биш байдаг. Тэд сайн зохион байгуулагдаагүй, улс төрийн идэвх нь байнгын шинжтэй бус байдаг. Ийм бүлгүүд өөрийн дүрэм, бүтэц, гишүүнчлэл байхгүй. Оролцогчдын тоог гаргахад бэхшээлтэй байдаг. Эдгээр бүлэг үндэс угсаа, шашин, ажил мэргэжил, оршин суугаа газар зэрэг ямар нэг ашиг сонирхлын нийтлэг талтай байдгаараа зохион байгуулалтгүй бүлгүүдээс ялгардаг. Эвсээгүй том бүлгүүд дотор зарим жижгэвтэр бүлгүүд зохион байгуулалтгүй бүлгийн маягаар ажиллах нь байдаг. Эвсээгүй бүлэг 2 төрөл байж болно. Үүнд гишүүд нь бага я гэсэн өөрслдийн агшиг сонирхлоо ухамсарлаж байдаг бүтцийн хувьд зохион байгуулалт байхгүй том бүлгүүд орох бөгөөд үүнд мэргэжлийн, шашины гэх мэт бүлгүүд багтана. Харин дараагийнх эдийн засгийн, сум суурингийн яс угсааны гэх мэт гишүүд нь бие биенээ таньж мэддэг жижигхэн бүлгүүд багтана.

Ж.Блондель Францын улс төр судлаач ангилал: Сонирхлын бүлгийн 4 хэлбэрт хувааж үзсэн. Үүнд:

  1. Хүмүүсийн нийтлэг, кастын систем, отог омгийн нийтлэгийн үндсэн дээр уламжлалаар бий болсон бүлэг. Хөгжиж буй олон оронд энэ бүлгийн бүтэц нь уламжилж ирсэн хэд хэдэн хүчин зүйлүүдээр тодорхойлогддог. Үүнд хүйс, арьсны өнгөний ялгаа, нийгмийн байда зэрэг ордог.
  2. Институтчлэгдсэн бүлгүүд нь төрийн аппаратын албан ёсны байгууллагууд дээр үндэслэгддэг. Үүнд: парламент, засгийн газар дахь лообби бүлгүүдийг хамрулж болно.
  3. Хамгаалалтын бүлгүүд нь өөрийн талынхны ашиг сонирхлыг хамгаалахыг эрмэлзэж байдаг. Энэ нэгдэл нь юуны өмнө эдийн засаг, нийгмийн сонирхлыг илэрхийлдэг.
  4. Хатуу хязгаарлагдмал зорилгыг чиг баримжаагаа болгох бүлэг. Үүнд: байгаль орчныг хамгаалах, дайныг эсэргүүцэх хөдөлгөөн гэх мэт ямар нэгэн зүйлийн төлөө эсвэл эсрэг нэгдлүүд орно.

Сонирхлын бүлгүүдийн үүсэл хөгжлийн талаар хэд хэдэн үзэл баримтлал байна. Нийгмийн зөрчилдөөний онолын үүднээс авч үзвэл сонирхлын бүлэг нь хүмүүсийн адил ашиг сонирхол, итгэл үнэмшил, эв нэгдлийн үр дүн болж үүссэн. Уг бүлгүүд бие биетэйгээ харилцаж үйл ажиллагаагаа явуулахдаа үүсч буй маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн институудэд байнга хандах хэрэгтэй болдог гэж үздэг.

Сонирхлын бүлгийн үндэс нь эдийн засаг, нийгэм улс төрийн ашиг сонирхол хамтын хүч үйл ажиллагааны байгууллагагүйгээр шийдвэрлэх бололцоогүй гэж ухамсарласан хувь хүмүүс болдог. Энэ тохиолдолд үндэслэн байгуулж буй хүний, бүлгийн үйл ажиллагаа, нэгдлээс давуу байна. Үр дүн урьдчилан мэдэгдэхгүй байдаас шалтгаалан сонирхлын бүлгийн үйл ажиллагааны цөм болж буй хувь хүмүүсийн улс төрийн идэвх нь тэдний материаллаг хэрэгцээ хангахад чиглэгддэг гэж үздэг. - Солилцооны онолоор сонирхлын бүлгийн үүсэл нь өөрийн зарлага, идэвхийнхээ оронд байгуулагдаж буй байгууллаг азахиргааны аппаратад албан үүрэг авах, гэсэн хэсэг зохих байгуулагчдын үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг.

Ангажир-\санал болгох гэсэн франц үг\ онолоор сонирхлын бүлэг өөрийн хувийн амжилтын зорилгоо бүлгийн улстөрийн амжилтанд хүргэх гэсэн зорилготой холбоотой амиа хичээсэн хувь хүний үйл ажиллагааны үр дүн гэж үздэг байна.

Сонирхлын бүлгийн илрэх хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Төрийн бус байгууллага, Төр засгийн байгууллага, Лобби буюу шахалтын бүлэг хэмээн зарим номд бичсэн байдаг.

  1. Төрийн бус байгууллагад зөвхөн хэлбэржин тогтсон сонирхлын бүлгийг ихэвчлэн хамруулдаг.
  2. Төр засгийн байгууллагад зорилго чиглэлтэй нөлөөлөх замаар сонирхлын бүлэг өөрийн хүслээ биелүүлж байгаа тохиолдолд түүнийг “шахалтын бүлэг” гэж нэрлэдэг бөгөөд ихэнх улс төр судлаачид “сонирхлын бүлэг” ба “шахалтын бүлэг” гэсэн үгсийг нэг утга агуулгатай гэж үздэг. Сонирхлын бүлгүүд төрийн байгууллагын үйл ажиллагаанд шууд ба шууд бус замаар нөлөөлдөг үзүүлдэг ба шууд нөлөөлөл үзүүлдэг бүлгүүдийн тухай ярихад шахалтын бүлгийн талаар яригдана. Төрийн бус байгууллага гэдэг нь бүлгийн болон нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлэн хамгаалах зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан, төрөөс хараат бус, хувийн ашгийн төлөө бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Улс төрийн нам, сүм хийд, зарим оронд үйлдвэрчний эвлэлийг төрийн бус байгууллагад хамаатуулж үздэггүй.
  3. Лоббизм: Сонирхлын бүлгүүд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байдаг. Онцгой ашиг сонирхло хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад сонирхлын бүлгүүд зорилго чиглэл бүхий нөлөө үзүүлэхийг “Лоббизм” гэдэг. Энэ нь Англиар үүдний өрөө гэсэн утгатай бөгөөд XVII зууны 40-д оноос Их Британы парламентын ордны барилгын хоёр хонгил, хүлээх өрөөг хэлдэг болсон бөгөөд үүгээр депутатууд саналаа өгөхөөр явдаг, мөн тэдний нэгдсэн хуралдаанд оролцох эрхгүй сонирхохч хүмүүстэй уулздаг газар нь байжээ. Лоббизм нь улс төрийн үзэгдэл болохынхоо хувьд сонирхлын бүлгүүдийн үүрэг, тэдний төр засгийн байгууллагуудад нөлөөлөх бололцоотой нягт холбоотой. Түүний хөгжил нь плюрализм, улс төрийн оролцооны институтчлэлийн төвшин, улс төрийн намын шинж чанар гэх мэт хүчин зүйлээс хамаарна. Улс төрийн нам хүчирхэг, үйл ажиллагаа нь үр ашигтай байхын хирээр сонирхлын бүлгүүдийн улс төрийн бодлого боловсруулахад үзүүлэх нөлөө нь бага байдаг. Харин улс төрийн намууд сул дорой байхын хэрээр “лоббидох” нь далайцтай болдог байна. Ер нь эрх мэдэл бодитой оршиж буй газарт л лобби явагдаж байдаг бөгөөд тэр нь улс төрийн, эсвэл эдийн засгийн ашиг сонирхлыг агуулдаг. Лобби бий болох үндэс нь нийгэмд олон янзын ашиг сонирхол оршиж, нийгмийн ялгарал, давхраажилт олон янз байх, ардчилсан улс төрийн дэглэмд плюрализмын үндсэн дээр улс төрийн засаглалд хүрэх боломж нээлттэй байдагтай холбоотой.

Лоббины ангилал[засварлах | кодоор засварлах]

Зорилгын ангилал

Зорилгоос нь хамааруулж сонирхлын бүлгийн лоббиг:

  • эдийн засгийн
  • нийгэм- соёлын гэж ангилдаг.

Үйл ажиллагааны ангилал

Үйл ажиллагааныхаа хүрээнээс нь хамаарч үндэслэн лоббиг:

  • салбарын
  • бүс нутгийн гэж хуваана.

Хэнд хамаарах ангилал

Лоббидож байгаа объектоос нь хамаарч:

  • парламентын
  • ерөнхийлөгчийн
  • засгийн газрын гэж ялгаж болно.

Улс төрийн системд харьцах харьцаагаар нь гадаад, дотоод гэж ангилдаг.

Парламент дахь лобби нь тодорхой сонирхлын бүлгүүдэд хэрэгцээ шаардлагатай байгаа хуулиудыг батлуулахад чиглэгддэг. Сонирхлын бүлэг, лоббидогч хоёрын хооронд харилцан ашигтай байдал дээр үндэслэгдсэн бат бөх холбоо тогтдог.

Манай оронд лоббидох үйл ажиллагааг зохицуулахад 1996, 2006 онд Монгол Улсын Их хурлаас баталсан авилгын эсрэг хууль тодорхой үүрэг гүйцэтгэж, хууль ёсны бус лоббиг таслан зогсооход чиглэсэн. Сонирхлын бүлгийн төлөөллийн онцгой хэлбэр нь корпораци юм. Манай орны хувьд захиргаадалтын жилүүдэд сонирхлын бүлэг байсан эсэх, тэдгээрийн үйл ажиллагааны хамрах хүрээг судлахын тулд ЗХУ-д байсан сонирхлын бүлгийн талаар улс төр судлаачид хэрхэн үзэж байснаар нь авч үзсэн. Энэ тэлээр улс төрийн судлаачдын дунд нэгдсэн ойлголт байхгүй бөгөөд харин 3 хандлага байна гэж үзжээ. Үүнд:

  • Тоталитар үзлийн үүднээс зөвлөлт нийгэмд ашиг сонирхлын плюрализм байх боломжгүй, энэ нь өөр зохион байгуулалттай сонирхлын төсөөллийн систем байгаа гэж үздэг.
  • Плюрализмын төмөр хуулиас үндэслэн аж үйлдвэрийн хөгжил нь ямарч нийгэмд плюрал системийг үүсгэж, хөгжүүлж байдаг гэж хүлээн зөвшөөрдөг.

Оросын улс төр судлаач С.Перегудов “Зөвлөлт нийгэмд сонирхлын бүлэг биш, харин төрийн хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг бюрократ корпоративизмийн тухай ярих хэрэгтэй” гэжээ.

Сонирхлын бүлгүүдийн харьцуулал[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлэг нийгмийн сонирхлыг артикуляцлах, агрегатчилах зорилготой. Ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагаа дэвшүүлж хамгаалах тэр үйл явцыг ашиг сонирхлын артикулаци буюу ашиг сонирхлоо илэрхийлэх хэмээн тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл сонирхлыг артикуляцлах гэдэг нь нийгмийн бүлгийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлийг улс төрийн шаардлага болгон хувиргах явдал. Харин сонирхлыг агрегацчилах гэдэг нь бий болсон шаардлагыг шүүн тунгааж, нийтийн эрх ашигт тохирсон зорилгыг тодорхойлох явдал юм. Уг үйл явц олон хэлбэртэй байх бөгөөд хамгийн гол бүрдүүлэгч нь иргэдийн янз бүрийн бүлэг, давхаргын хамтын үйлдлүүд байдаг. Төр хийгээд улс төрийн бусад институтүүдтэй харилцахдаа эгнээндээ багтдаг хүмүүсийн улс төрийн шинжтэй ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгоор үүсч бий болсон сайн дурын нэгдлүүдийг сонирхлын бүлгүүд гэж тодорхойлж болох юм. Орчин үеийн улс орнуудад сонирхлын бүлгүүд тооны хувьд мам олон болсон байна. Тухайлбал: 1987 онд АНУ-д сонгуулийн Холбооны Комисст үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг 4211 хороо бүртгэгджээ. Тэдгээрийн цаана орон нутгийн олон сонирхлын бүлэг байдаг.

Сонирхлын бүлгүүд бүтэц, үйл ажиллагааны арга барил, санхүүжилт, нийгмийн дэмжлэгээрээ хоорондоо ялгарч энэ нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд тусгалаа олсон байдаг. Нийгмийн амьдралын хүндрэлтэй асуудлыг төрд мэдээлэх ажлыг сонирхлын бүлэг хийдэг. Нөгөөтэйгүүр улс төрийн элит болон засгийн бүтцийг төлөвшүүлэхэд сонирхлын бүлэг онцгой үүрэг хүлээдэг. Энэ асуудалд сонирхлын бүлэг шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг төдийгүй өөрсдийн дотроос засгийн байгууллагад ажиллах боломжтой хүнийг дэвшүүлдэг. Сонирхлын бүлгийн нэг онцлог нь бүлгийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж төр засгийн байгууллагад нөлөө үзүүлдгээс биш нам шиг засгийн эрх авах сонирхол байдаггүй.

Сонирхлын бүлгүүд, төр засгийн институтүүдийн хоорондын харилцаанаас хамаарч сонирхлын бүлгүүдийн өөр өөр системүүд байж болно.

Г.Алмонд, Ж.Пауэлл нар сонирхлын бүлгүүдийн системийг плюраль систем ба ардчилсан корпоратив систем гэж ангилсан бөгөөд үүнийг тодруулан авч үзвэл: Сонирхлын бүлгүүдийн плюраль систем гэдэг нь бүлгүүдийн гишүүнчлэл сайн дурын, хязгаарлагдмал байх бөгөөд бүлгүүд гол төлөв чөлөөт, төвлөрсөн бус зохион байгуулалтын бүтэцтэй байна. Янз бүрийн бүлгүүд нэгдмэл нэг ашиг сонирхлыг төлөөлж болдог. Сонирхлын бүлэг ба засгийн газар бие биеэсээ зай барьж, ангид байдаг онцлогтой. Сонирхлын бүлгүүдийн плюраль системийн хамгийн сонгодог гэхээр загвар АНУ бөгөөд бас Канадыг нэрлэж болно.

Сонирхлын бүлгүүдийн адчилсан компоратив систем: ашиг сонирхлыг арай илүү зохион байгуулалттай төлөөлдгөөрөө онцлогтой. Плюраль системд бизнесийн ашиг сонирхлыг тусгасан бие биеэсээ харилцан хамааралгүй олон бүлгүүд өрсөлддөг бол корпоратив системд ажид хэргийн ихээхэн ач холбогдол бүхий ашиг сонирхлыг төлөөлсөн нэгдсэн толгойлогч холбоо үйл ажиллагаа явуулж байдаг.

Корпоратив системд сонирхлын бүлгүүд засаг төрийн байгууллагууд болон улс төрийн намуудтай улс төрийн чиг шугамын маргаантай асуудлуудыг хэлэлцэхэд тэдгээрийн түнш маягаар байнга байнга, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хамтран ажилладаг онцлогтой. Иймэрхүү нэгдсэн томоохон холбоодтой орнуудад ажил эрхлэлт, ханш уналтыг тогтоон барих, нийгмийн салбарын төсвийг нэмэх талаар плюраль системтэй орнуудаас илүү амжилт олсон байдаг нь ажиглагддаг гэж судлаачид үзсэн байдаг

Сонирхлын бүлгүүдийн нилээд зүгширсэн системүүд Австри, Нидерланд, Норвеги, Швед, Герман зэрэг орнуудад байдаг бөгөөд зарим хөгжиж буй орнууд ч энэ системийг авсан байдаг.

Үйл ажиллагааны салбарын ангилал[засварлах | кодоор засварлах]

Сонирхлын бүлгийг үйл ажиллагааны салбараар нь эдгээрт хувааж үздэг байна. Үүнд:

  • Эдийн засгийн салбарт зохион байгуулагдсан бүлэг. Тухайлбал үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн холбоо гэх мэт
  • Нийгмийн салбарт зохион байгуулагдсан бүлэг. Жишээ нь: ахмадын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг
  • Амралт, чөлөт цагаа өнгөрүүлэх салбарт зохион байгуулагдсан бүлэг. Жишээ нь: биеийн тамирын холбоо, шатарчидын холбоо гэх мэт
  • Шашин, соёл, шинжлэх ухааны эрх ашгийг хамгаалсан бүлэг. Тухайлбал: Буддистуудын холбоо гэх мэт.
  • Улс төрийн салбарт байгуулагдсан бүлэг. Тухайлбал: дайны эсрэг хөдөлгөөн, хүний эрхийг хамгаалах байгууллага гэх мэт.

Улс төрийн намаас ялгарах шинж[засварлах | кодоор засварлах]

  • Сонирхлын бүлгийн улс төрийн намаас ялгаатай нь:
  • Засагт нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулах. Харин нам бол засгийн эрх мэдлийг авах зорилготой.
  • Үйл ажиллагааны цар хүрээний хувьд улс төрийн нам сонирхлын бүлгээс том байгууллага.
  • Гишүүнчлэл ялгаатай. Иргэн хүн нэг л намд харъяалагдах боломжтой бол сонирхлын хичнээн ч бүлгийн гишүүн байж болно.
  • Улс төрийн нам ихэвчлэн улс төрийн нэг үзэл суртлыг баримталдаг иргэдээс бүрддэг бол сонирхлын бүлэгт нийтлэг сонирхол чухал.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Бүлэг