Сономын Лувсангомбо

Сономын Лувсангомбо
ᠰᠣᠨᠣᠮ ᠤᠨ
ᠯᠤᠪᠰᠠᠩᠭᠣᠮᠪᠣ
Монгол БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Сайд
Албан тушаал хашсан
1982–1984
Ерөнхий СайдЮмжаагийн Цэдэнбал
ӨмнөхӨлзийхутагийн Чойжилсүрэн
ДараахАгваанжанцангийн Жамсранжав
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
Албан тушаал хашсан
1971–1972
Ерөнхий СайдЮмжаагийн Цэдэнбал
ӨмнөхДогсомын Цэдэв
ДараахСүрэнжавын Балбар
Хувийн мэдээлэл
Төрсөнrank
1924
Монгол улс, Дорноговь аймаг
Нас барсанrank
Resting placerank
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Эцэг, эх
  • rank
Алма матерЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академи
ProfessionЦэргийн болон барилгын инженер
ШагналСүхбаатарын одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Алтан гадас одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Military service
Allegiance Монгол
Branch/service Монголын Ардын арми
Years of service1944-1989
Rank Хурандаа Генерал

Сономын Лувсангомбо нь (1924 оны эцсээр БНМАУ-ын Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн)- Монголын төрийн зүтгэлтэн, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд БНМАУ-ын хурандаа генерал, НАХЯ /Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам/-ны сайд байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1941 онд 17 настайдаа Сулинхээрийн хилийн отрядад ажилд орж ажлын гараагаа эхлүүлсэн байна.

Эцэг нь Дашням гэж хүн байсан. 1931 онд захиргааны зохион айгуулалт болж бүртгэлээр тухайн өртөөнд занги Соном гэж хүн байснаар сумынхан бүгд Соном гэж овогоор бүртгүүлсэн байна.

1944 онд цэргийн албанд татагдсан.

1945-1948 онд ЗХУ-ын Тамбов хотод цэргийн дунд сургуульд сурч онц төгссөн,

1948-1954 Москва хотод Артиллерийн инженерийн Академи сурч төгссөж цэргийн дээд мэргэжилтэй болжээ.

1954 оноос Цэргийн сургуулийн багш.

1956 онд МАХ-ын Төв хорооноос армийн удирдлага, дивиз хороодын дарга нарыг ардын аж ахуй, САА, нэгдлүүдэд даргаар хуваарилагдсан байна,

1971-1972 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга,

1972-1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилгын архитектурын комиссын дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар хавсран ажиллаж байсан,

1982-1984 онд БНМАУ-ын Нийгмийн Аюулаас Хамгалах Яамны (товч.НАХЯ) сайд,

1984-1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын алба хашиж байгаад тэтгэвэрт гарчээ.

1990 оноос ЗХУ дараа нь ОХУ-ын Москва хотод амьдарч байна.

С.Лувсангомбо МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүн, 1982 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдож байв. Мөн БНМАУ-ын АИХ- ийн 7, 8, 9, 10 дах удаагийн сонгуулиар БНМАУ-ын АИХ- ийн депутатаар сонгогджээ. 1979-1982 онд Монгол-Вьетнам, Монгол-Лаос, 1984 оноос хойш Монгол-Унгар, Монгол-Германы Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр нийслэл хотын барилга, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, орон сууц үйлчилгээний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах талаар анхаарч нэлээд ажлыг зохион байгуулжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

1949 онд Москвад танилцаад орос эмэгтээтэй танилцаад 1953 оны намар бүртгүүлсэн байна. 1954 онд ууган охин Улаанбаатар хотод төрсөн. Тэтэгвэрт суугаад 1990 оноос хойш ОХУ-ын Москва хотод амьдарч байгаа.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Сүхбаатарын одон
  • Алтан гадас одон
  • Байлдааны гавъяаны одон
  • Цэргийн гавъяаны одон болон бусад ойн медалиудаар шагнагдсан.