Соно бялзуухай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Соно бялзуухай
Calypte helenae ampliado.jpg
Биологийн ангилал
Аймаг: Сээр нуруутан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Trochiliformes
Овог: Trochilidae
Төрөл: Mellisuga
Зүйл: M. helenae
Латин нэр
Mellisuga helenae
(Lembeye, 1850)

Соно бялзуухай нь 1.8 гр жинтэй, биеийн урт 5 см ба Дэлхийн хамгийн жижигхэн шувуу юм. Цэцгийн бал, шүүсээр хооллох ба нэг өдөрт 1500 орчим цэцгэнд очдог байна. Далавчаа секундэд 80 гаруй дэвж чадах тул нисдэг тэрэг мэт агаарт нэг газраа тогтон нисэж чаддаг. Нэг цэцгээс нөгөөд дамжин нисэж тоос хүртээх чухал үүрэг гүйцэтгэнэ. Томхон зөгийтэй тэнцэхүйц хэмжээтэй энэ бяцхан шувуу кофены буурцагаас томгүй өндөг гаргах бөгөөд эм нь ганцаар үүрээ засан, өндгөө дарж, ангаахайгаа өсгөдөг ажээ.

Гадаад холбоос[засварлах]