Соронзонболдын Батцэцэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Соронзонболдын Батцэцэг
тамирчны хүртсэн медаль
Эмэгтэй чөлөөт бөх барилдаан
Монгол Монгол-ыг3 төлөөлж
Зуны олимп
Хүрэл Лондон 2012 63 кг
Дэлхийн АШТ
Алт Москва 2010 59 кг
Мөнгө Будапешт 2013 63 кг
Азийн АШТ
Мөнгө Шинэ Дели 2010 59 кг

Соронзонболдын Батцэцэг — эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга Монгол Улсын бөх, Монгол улсын гавьяат тамирчин.

Намтар[засварлах]

Соронзонболдын Батцэцэг 1990 оны 3 сарын 11 (1990-03-11) (24 настай)-нд БНМАУ-ын Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн.[1] 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн сурчээ.[1][2] 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008 оноос "Замчин" клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж байна. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан.[2] Гэрлэсэн.[1]

Монголын бөх Соронзонболдын Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн.[2]

ДАШТ-аас медаль шүүрсэн Батцэцэгийг 2010 онд төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнаж алдаршуулжээ.

Иш баримт[засварлах]