Сочийн (Сочигийн) олимп

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өвлийн олимпийн XXII наадам
2014 оны Сочийн өвлийн олимпийнXXII наадмын албан ёсны таних тэмдэг
2014 оны Сочийн өвлийн олимпийн
XXII наадмын албан ёсны таних тэмдэг
Үндсэн тоон үзүүлэлт
Улс орон 27 (баттай)
82+ (тооцоо)
Тамирчин 2500+ (тооцоо)
Тэмцээн 15 спортын 98 тэмцээн
Цаг хугацаа, орон зай
Наадах газар Орос Оросын Сочи
Нээлтийн өдөр 2014 оны 2 сарын 7
Хаалтын өдөр 2014 оны 2 сарын 23
Гол талбар «Фишт» цэнгэлдэх хүрээлэн

Өвлийн олимпийн XXII наадам, энгийнээр 2014 оны өвлийн олимп, газраар нь Со́чийн (Сочигийн)[1] олимп хэмээх өвлийн олимпийн XXII удаагийн наадам Оросын Холбооны Улсын Сочи хотноо 2014 оны 2 сарын 7-наас 2 сарын 23-нд явагдана.

Газар товлосон нь[засварлах]

Долоон жилийн урьд 2007 оны 7 сарын 4-нд Гватемалын Гватемал хотод болсон ОУОХ-ны 119-р чуулганаар сонгожээ. Эцсийн даваанд Пёнчангийг Сочи давжээ. ОХУМосквагийн олимпийг (ЗХУ байхад болсон) эс тооцвол анх удаа олимп болох гэж байгаа нь энэ юм.

2014 оны өвлийн олимпийг зохион
байгуулах хотыг сонгох санал хураалт
Газар ОУОХ-ны гишүүн 1-р шат 2-р шат
Сочи Орос Орос 34 51
Пёнчан Өмнөд Солонгос Өмнө Солонгос 36 47
Зальцбург Flag of Austria.svg Австри 25 -

Тэмцээн, уралдааны газар[засварлах]

Спортын барилга байгууламжийн байршил
Красная Поляна дахь цанын бааз

Сочийн олимпийн хүрээлэн (эрэгт)[засварлах]

  • Олимпийн «Фишт» цэнгэлдэх хүрээлэн – нээлт, хаалтын ёслолын газар. 40,000 хүн үзнэ[2]
  • «Большой» (Их) мөсөн ордон – хоккейн шигшээ тоглолтын газар. 12,000 хүний багтаамжтай
  • «Шайба» (Шайб) ордон – хоккейн тэмцээн явагдана. 7,000 хүн сууна
  • «Адлер-Арена» – тэшүүрт уралдааны төв. 8,000 суудалтай
  • Өвлийн спортын ««Айсберг» (Мөсөн уул) ордон – уран гулгалт, шорт-трекийн тэмцээн болно. 12,000 үзэгч орно
  • «Ледяной куб» (Мөсөн куб) – кёрлинг тоглох газар. 3,000 хүний багтаамжтай
  • Олимпийн төв хотхон – олон хүн байрлах хороолол
  • Телевиз, хэвлэл мэдээллийн ажлын зориулалтат газар

Красная Поляна (уулнаа)[засварлах]

  • «Лаура» – цана, биатлоны тэмцээн болох газар

Оролцоо[засварлах]

Анх 82 орон оролцох маягтай байсан бол яг тэмцээн болоход 88 орон орсон. Эдгээрээс Доминик, Дорно Тимор, Мальт, Парагвай, Того, Тонга, Зимбабве долоо анх удаа өвлийн олимпод оролцжээ.

2004 оны Сочийн өвлийн олимпод орсон улс орнууд:

██ Анх удаа өвлийн олимпод

██ Анхны бус удаа

Монгол улс[засварлах]

Медалийн хүснэгт[засварлах]

Медалийн чанараар тэргүүлсэн улс орныг хүснэгтэд харуулав. Зохион явуулагч орныг ягаанаар дэвсгэрлэжээ.

 Байр  Улс орон Алт Мөнгө Хүрэл Бүгд
1 Орос Орос 13 11 9 33
2 Норвеги Норвег 11 5 10 26
3 Flag of Canada.svg Канад 10 10 5 25
4 Америк Америк 9 7 12 28
5 Нидерланд Нидерланд 8 7 9 24
6 Герман Герман 8 6 5 19
7 Швейцар Швейцар 6 3 2 11
8 Flag of Belarus.svg Беларусь 5 0 1 6
9 Flag of Austria.svg Австри 4 8 5 17
10 Франц Франц 4 4 7 15
11–26 бусад баг 21 36 34 91
Нийлбэр 99 97 99 295

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. Кирилл монгол бичгийн 49-р дүрэм ёсоор "Со́чи" гэдэг үгийн эцсийн өргөлтгүй эгшгийг харьяалахын тийнд гээж "Сочийн" гэж бичнэ. Өдгөө Монгол улсад хаанаа өргөлттэйг анзааралгүй уртаар "Сочигийн" гэж андуурч бичсэн нь их байгаа учир ийн тайлбарлав.
  2. «Fisht» Olympic Stadium Sochi 2014; 31 December 2010

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Сочийн (Сочигийн) олимп»