Соёмбо тэмдэг

Алтан соёмбо тэмдэг

Нар, сар, МөнхГал / монгол/ нь өнгөрсөн, одоо, ирээдүй буюу 3 цагийн бэлэгдэл юм. Соёмбо тэмдэг нь 17-р зууны сүүлд Занабазар монголчуудын нар, сар, галтай сүлдэд үндэслэн зохиосон сүлд юм. Анх хүннүчүүд нар, сартай сүлд хэрэглэж байсан ба хожим нь гал нэмэгдсэнээр монголчуудын гол сүлд болсон нар, сар, галтай сүлд бий болжээ.

Буддын шашин Монголд нэвтэрсэн үеэс төвөд номын эхэнд бирга тэмдэг тавьдаг заншлыг авч, номын эхэнд бирга гэдэг тусгай дүрс тавих болж[1] улмаар нар, сар, гал гэх мэт өөрсдийн бэлгэ тэмдгийг нэмж баяжуулан хэрэглэх болжээ.[2]

Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбод хэрэглэгдэх болжээ. Нар, сар, гал бүхий бэлгэдэл тэмдэг нь Монгол угсааны туг сүлд далбаанд хэрэглэгддэг.

Бэлгэдэл[засварлах | кодоор засварлах]

"Соёмбо" хэмээх санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлгэдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.

Улс төрийн бэлгэдэл[засварлах | кодоор засварлах]

Улс төрийн бэлгэдэл нь:

  • Соёмбын дээд талын гал нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг
  • Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих
  • Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг
  • Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг
  • Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг
  • Соёмбын бам үсэг нь арга билиг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ.

Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.

Соёмбо дахь загасны бэлгэдэл нь Хятадын Даогийн шашнаас орсон бололтой бөгөөд хятадын гүн ухаанд гал, ус, төмөр, мод, хийнээс бүрдсэн ву шин буюу таван махбод гэсэн ойлголт байдаг нь буддын шашны таван махбод хэмээх ойлголттой ижил юм. Хос загасны бэлгэдлийг Хятадын уламжлалт шашинд инь ян гэж нэрлэдэг бөгөөд Монголын буддын шашинд арга билэг гэсэн нэрээр орсон бололтой. [3]

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Өнөө үед соёмбо тэмдгийг бэлгэдлийн чанартайгаар Монгол улсын төдийгүй бусад монгол өөртөө засах орнуудын туг далбаан дээр тусгаар тогтнол болон бүгд нийтээрээ монгол гэсэн бэлгэ тэмдэг болгон байршуулдаг. Засгийн газрын олон байгууллагын тамга тэмдэг, сүлд нь мөн соёмбыг агуулсан байдаг.

Мөн Соёмбо хэмээх хүний нэр болон соёмбоор нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн олон бий. Монгол улсын урд зүгийн үүд хаалга болсон Замын-Үүд боомтод соёмбын хөшөө бий.

Туг далбаан дээрх хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Төвөд бирга тэмдэг". Archived from the original on 2020-08-08. Retrieved 2015-12-02.
  2. Цогт хунтайжийн дуутын хадны бичээс
  3. [1]