Стамбул
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Стамбул İstanbul |
|
Топкапи ордон - Аясофия - Хөх сүм |
|
|
|
|
| Координат: | |
|---|---|
| Улс | |
| Бүс | Мармара |
| Муж | Стамбул |
| Дүүргийн тоо | 27 |
| Түүх | |
| Байгуулагдсан | Византи нэрээр МЭӨ 667 он |
| Ром/Византийн үе | Нова Рома нэрээр МЭ 330 он 337 оноос Константинополь |
| Османы үе | Konstantiniyye (Осман Турк хэлээр) нэрээр 1453 он Олон улсад Константинополь |
| Бүгд Найрамдах Турк Улсын үе | Истамбул нэрээр 1923 онд (Турк хэл) Олон улсад Константинополь, энэ нь 1930 оноос Истамбул болсон |
| Газар нутаг | |
| - Нийт | 1,830.92 км² |
| Өндөр | 100 м |
| Хүн ам | |
| - Нийт (2007) | 11,372,613 |
| - Нягтшил | 6,211/км² |
| Цагийн бүс | UTC+2 |
| - Зун | UTC+3 |
| Шуудангийн хаяг | 34010-аас 34850 болон 80000-аас 81800 |
| Утасны код | (+90) 212 (Европ дахь хэсэг) (+90) 216 (Ази дахь хэсэг) |
| Машины лиценз | 34 |
| Вэб хуудас: Стамбулын портал сайт | |
Стамбул (Турк хэл: İstanbul, түүхийнхээ явцад Византи болон Константинополь зэргээр нэрлэгдэж байсан) нь Европын хамгийн их хүн амтай хот (дэлхийд хотуудын дотор 3-т, хотын нутаг дэвсгэрүүдээс 21-т) бөгөөд Туркийн соёл урлаг, санхүүгийн төв юм. Хот нь Стамбул мужийн 27 дүүргийг өөртөө багтаадаг. Стамбул нь Босфорын хойг дээр орших бөгөөд Туркийн баруун хойд хэсгийн Алтан Эвэр хэмээх өвөр газрыг эзлэдэг. Босфорын Ази дахь болон Европ дахь талуудын аль алин дээр нь орших бөгөөд хоср тив дээр оршдог дэлхийн цорын ганц метрополи хот юм. Урт удаан түүхийнхээ явцад Ромын эзэнт гүрэн (330–395), зүүн Ром буюу Византийн эзэнт гүрэн (395–1204 ба 1261–1453), Латины эзэнт гүрэн (1204–1261), Османы эзэнт гүрэн (1453–1922) зэрэг гүрнүүдийн нийслэл байжээ. 2010 оны Европын соёл урлагийн нийслэл болж сонгогдсон бөгөөд 1985 онд түүхэн газрууд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна.
[Засварлах] Гадаад холбоос
- Стамбул хотын албан ёсны сайт
- Стамбул мужийн засаг дарга
- 1946, 1966, 1982, 2005 онуудын газрын зураг
| Commons: İstanbul - зураг, медиа материалууд |