Стефаниа Белмондо

Стефаниа Белмондо

Стефаниа Белмондо, 2002 он.

Гүйлтийн цана
Төлөөлдөг улс: ИталиИтали Итали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стефаниа Белмондо
Төрсөн огноо 1969 оны 1 сарын 13
Төрсөн газар Винадио, Кунио муж, Пьемонт
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Альбервилль 1992 30 км чөлөөт
Мөнгө Альбервилль 1992 15 км цуваа гараатай холимог
Хүрэл Альбервилль 1992 4x5 км баг
Хүрэл Лиллехаммер 1994 15 км цуваа гараатай холимог
Хүрэл Лиллехаммер 1994 4x5 км баг
Мөнгө Нагано 1998 30 км чөлөөт
Хүрэл Нагано 1998 4x5 км баг
Алт Солт-Лэйк Сити 2002 15 км чөлөөт
Мөнгө Солт-Лэйк Сити 2002 30 км сонгодог
Хүрэл Солт-Лэйк Сити 2002 10 км сонгодог
Дэлхийн АШТ
Мөнгө Вал-ди-Фьемме 1991 4x5 км баг
Хүрэл Вал-ди-Фьемме 1991 15 км сонгодог
Алт Фалун 1993 15 км цуваа гараатай холимог
Алт Фалун 1993 30 км чөлөөт
Мөнгө Фалун 1993 4x5 км баг
Алт Тронхейм 1997 15 км цуваа гараатай холимог
Мөнгө Тронхейм 1997 5 км сонгодог
Мөнгө Тронхейм 1997 15 км сонгодог
Мөнгө Тронхейм 1997 30 км чөлөөт
Алт Рамзау 1999 15 км цуваа гараатай холимог
Алт Рамзау 1999 15 км сонгодог
Мөнгө Рамзау 1999 4x5 км баг
Хүрэл Лахти 2001 4x5 км баг

Стефаниа Белмондо (Итали: Stefania Belmondo, 1969 оны 1 сарын 13-нд төрсөн) нь Италийн гүйлтийн цанын тамирчин юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Белмондо Пьедмонт бүсийн Кунео мужийн Винадиод цахилгаан түгээх компанийн ажилтан ба гэрийн эзэгтэйн гэр бүлд төржээ.

3 настайгаасаа төрөлх хотынхоо Пьедмонтын уулст цанаар гулгаж эхэлсэн аж. Тэрээр 1987 оноос цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлжээ. 1988 оноос Италийн шигшээ багт хичээллэх болж, Канадын Калгарид болсон өвлийн олимпод оролцов. 1989 онд анх удаа дэлхийн цомын нэг гараанд (Солт-Лэйк Ситид болсон) тэргүүлж, улмаар улирлын нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан байна.

1991 оны ДАШТ-д анх медалийн тавцанд гарсан Белмондо 1992 онд Альбервилльд болсон өвлийн олимпоос 30 км-ийн зайд алтан медаль хүртэв. 1993 оны ДАШТ-ээс 3 медаль хүртээд удаагүй байхдаа баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээж, мэс засал хийлгэн, 4 сар уралдааны замаас хөндийрсөн байна.

2 дахь удаагаа мэс засал хийлгэснийхээ дараа оролцсон Лиллехаммерын олимпоос 2 хүрэл медаль л хүртэв. Эмч нь түүнд зодог тайлахыг зөвлөсөн ч тэр тамирчны замналаа үргэлжлүүлэхээр шийджээ. 1996-97 оны улирал түүний хувьд хагалгааны дараах амжилттай улирал байлаа. ДАШТ-ээс 4 медаль хүртсэний нэгд нь алтан медаль зүүж, нөгөө гуравт нь Оросын Елена Вяльбегийн дараа орж мөнгөн медаль хүртэв. Японы Наганод болсон 1998 оны олимпоос тэрээр багийн төрөлд хүрэл, хувийн 30 км-ийн зайд мөнгөн медаль зүүснээс багийн хүрэл медалийг онцлууштай. Хамгийн сүүлийн ээлжинд гулгах үүрэг хүлээсэн Белмондог уралдааны замаа эхлэхэд Италийн баг 9-р байрт явж байсан бөгөөд Белмондо 6 тамирчныг гүйцэж түрүүлсэн юм.

2002 он түүний тамирчны хувиар өнгөрүүлсэн сүүлчийн улирал байсан бөгөөд тэр жилийн дэлхийн цомд нийлбэр дүнгээр гурвалж, Солт-Лэйк Ситийн олимпоос медалийн цуглуулгатай харьсан билээ.

2006 оны өвлийн олимп түүний төрсөн Пьедмонт бүсийн Турин хотод зохиогдоход тэрээр нээлтийн ёслолд оролцож, олимпийн бамбарыг асаасан.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Стефаниа Белмондо – Викимедиа дуу дүрсний сан