Стехиометр

Стехиометр — (грек. stoicheion – суурь, элемент; metreо - хэмжээс) урвалд орж буй бодисуудын жингийн эсвэл эзэлхүүний харьцааны тухай ухагдахуун. Масс хадгалах тухай, эквивалентын тухай, Авогадрогийн, Гей-Люссакын г.м., бодисын атом молекулын бүтэц дээр суурилагдсан хуулиудын дагуу урвалд орж байгаа бодисуудыг стехиометрийн бодисууд, эсрэгээр, дээрхи хуулиудад захирагдахгүй бодисуудыг стехиометрийн бус бодисууд гэдэг.