Стивен Рид

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стивен Рид
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стивен Жон Рид
Төрсөн огноо 1981 оны 3 сарын 10 (1981-03-10) (31 настай)
Төрсөн газар АнглиАнгли, Лондон, Кингстон апон Темс
Өндөр 1.85м [1]
Тоглодог байрлал Хамгаалагч, хагас хамгаалагч
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб АнглиВест Бромвич Альбион
Дугаар 12
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1997–2003 АнглиМиллуолл 139 (17)
2003–2010 АнглиБлэкберн Роверс 113 (6)
2009 АнглиКуинз Парк Рейнжерс (зээллэг) 2 (0)
2010 АнглиВест Бромвич Альбион (зээллэг) 10 (1)
2010– АнглиВест Бромвич Альбион 23 (1)
Үндэсний шигшээ
2001–2010 Ирландын Бүгд Найрамдах УлсИрландын Бүгд Найрамдах Улс 23 (2)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 20:30, 2011 оны 3 сарын 19 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог сүүлд шинэчилсэн: 17:00, 2011 оны 2 сарын 7 (UTC)

Стивен Жон Рид (англ. Steven John Reid, 1981 Оны гуравдугаар сарын 10-нд төрсөн) нь Англи гаралтай Ирландын хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Вест Бромвич Альбион багийн хамгаалагч юм. Ирландын Бүгд Найрамдах Улсын шигшээ багт тэрээр 2010 оны долоодугаар сарын 13-нд зодог тайлах[2] хүртлээ хагас хамгаалагчаар тоглодог байлаа.

Агуулга

[засварлах] Тоглогчийн замнал

[засварлах] Клуб

Лондон хотын Кингстон апон Темс бород төрж өссөн Рид Миллуолл багийн бүрэлдэхүүнд 17 настайдаа буюу 1997 онд элсэж 1997–98 оны улиралд гараанд гарч байв. Хоёрдугаар дивизээс 2000–01 оны улиралд баг түүхэн амжилт үзүүлэн нэгдүгээр дивизэд дэвших үед Рид өөрийн чадварлаг ид үзүүлж байв. Тэрээр 34 орчим метрээс Норвич Сити багийн хаалганд гоол оруулж байв.[3] Рид энэ үед Ирландын шигшээ багт дуудагданы сацуу 2003 оны долоон сард Блэкберн Роверс багт 1.85 сая фунт стерлингийн гэрээгээр иржээ.

Блэкбернд тэрээр гайхалтай хүчтэй цохидог цохилтоо мөн л удаа дараа хийж байсан ба онцолбол 2005-06 оны Премьер лигийн Уиган Атлетик багийн эсрэг тоглолтонд булангаас ирсэн бөмбөгийг 29 метрийн зайнаас агаар дээр нь цохин гоёмсог гоол оруулан арван хоёр сарын Онцлох гоолын эзнээр тодорч байна. 2006 оны тавдугаар сарын 2-нд Рид 2006–07 оны УЕФА-гийн цомын тэмцээнд Челси багийг 1–0 харьцаагаар ялахад хожлын гоолыг оруулсан юм.[4]

2006-07 оны улиралд Рид шөрмөсний гэмтэл авч[5] 2008–09 оны улирлыг хүртэл гараанд гараагүй байж байгаад 2008–09 оны улиралд өвдөгний бэртэл авч байв.[6]

Куинз Парк Рейнжерс багт Рид 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд зээллэгээр ирж[7] 2010 оны гуравдугаар сарын 5-нд Вест Бромвич Альбион багтай гэрээ байгуулсан[8] ч зээллэгээр тоглох хугацаа нь дуусаагүй тул Куинзэд нэг сар тогложээ.[9] Альбионд анхны гоолоо Ковентри Сити багийн эсрэг тоглолтонд 2010 оны гуравдугаар сарын 24-нд оруулжээ.[10]

[засварлах] Шигшээ баг

Ирландын шигшээ багт тэрээр ээж нь Ирланд гаралтай хүн байсан тул тоглохоор болж байсан ба 2002 оны ДАШТ-д оролцож байсан ба ахлагчын туузыг Нидерландын шигшээ багийн эсрэг 2006 оны наймдугаар сарын 16-ны нөхөрсөг тоглолтонд зүүж байв.[11]

[засварлах] Үзүүлэлт

[засварлах] Блэкберн дэх үзүүлэлт

2010 оны нэгдүгээр сарын 20
Клуб Улирал Лиг Цом[12] Европ Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Блэкберн Роверс 2003–04 16 0 0 1 0 2 0 19 0
2004–05 28 2 4 6 0 0 0 34 2
2005–06 34 4 1 5 1 0 0 39 5
2006–07 3 0 0 0 0 0 0 3 0
2007–08 24 0 1 1 0 0 0 25 0
2008–09 4 0 0 0 0 0 0 4 0
Нийт 109 6 6 13 1 2 0 124 7

[засварлах] Эшлэл

[засварлах] Холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр