Стив Рэдгрэйв

Стив Рэдгрэйв
Сэлүүрт завь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стивен Жэффри Рэдгрэйв
Төрсөн огноо 1962 оны 3 сарын 23 (1962-03-23) (62 настай)
Төрсөн газар Бакинэмшир, Марлоу
Төлөөлсөн улс: Их БританиИх Британи Их Британи
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1984 Чиглүүлэгчтэй дөрвөл
Алт Сөүл 1988 Чиглүүлэгчгүй хос
Хүрэл Сөүл 1988 Чиглүүлэгчтэй хос
Алт Барселона 1992 Чиглүүлэгчгүй хос
Алт Атланта 1996 Чиглүүлэгчгүй хос
Алт Сидней 2000 Чиглүүлэгчгүй дөрвөл
Дэлхийн АШТ
Алт Ноттингем 1986 Чиглүүлэгчтэй хос
Алт Копенхаген 1987 Чиглүүлэгчгүй хос
Мөнгө Копенхаген 1987 Чиглүүлэгчтэй хос
Мөнгө Блэд 1989 Чиглүүлэгчгүй хос
Хүрэл Тасманиа 1990 Чиглүүлэгчгүй хос
Алт Вена 1991 Чиглүүлэгчгүй хос
Алт Рачице 1993 Чиглүүлэгчгүй хос
Алт Индианаполис 1994 Чиглүүлэгчгүй хос
Алт Тампере 1995 Чиглүүлэгчгүй хос
Алт Айгюбелетт 1997 Чиглүүлэгчгүй дөрвөл
Алт Кёльн 1998 Чиглүүлэгчгүй дөрвөл
Алт Сент-Катаринс 1999 Чиглүүлэгчгүй дөрвөл
Төлөөлсөн улс: АнглиАнгли Англи
 
Медалиуд
Британийн хамтын нөхөрлөлийн наадам
Алт Эдинбург 1986 Ганцаарчилсан
Алт Эдинбург 1986 Чиглүүлэгчгүй хос
Алт Эдинбург 1986 Чиглүүлэгчтэй дөрвөл

Сэр Стивен Жэффри Рэдгрэйв CBE (Англи: Steven Geoffrey Redgrave, 1962 оны 3 сарын 23-нд Бакинэмширийн Марлоуд төрсөн) нь Английн сэлүүрт завины тамирчин бөгөөд 1984 - 2000 оны хооронд 5 олимпоос дараалан алтан медаль хүртсэн алдартан юм. Түүнчлэн сэлүүрт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9, Британийн хамтын нөхөрлөлийн наадмын 3 алтан медальтай.

Рэдгрэйв таван олимп дараалан медаль хүртсэн дөрөвхөн тамирчны нэг бөгөөд уг амжилтаараа Их Британийн хамгийн шилдэг олимпч гэгддэг билээ.[1][2][3]

Рэдгрэйв 1988 онд Энн Коллэвэй (одоо Энн Рэдгрэйв)-тэй гэрлэжээ. Эхнэр Энн нь мөн 1984 оны Лос-Анжелесын олимпод Их Британийн эмэгтэйчүүдийн багт багтан өрсөлдөж байсан сэлүүрт завьчин бөгөөд1992 - 2001 онд Их Британийн шигшээ багийн эмнэлэг хариуцсан захирлаар ажиллаж байсан аж.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • "Стив Рэдгрэйв: Алтан үе" (Steve Redgrave: A Golden age) (2000) Ник Таунсэндтэй хамт. ISBN 0-563-55182-8
  • "Стив Рэдгрэйвийн сэлүүрт завины бүрэн сурах бичиг" (Steve Redgrave's Complete Book of Rowing) (1992). ISBN 1-85225-124-7
  • "Чи амьдралд ялж чадна!" (You Can Win At Life!) (2005) Ник Таунсэндтэй хамт. ISBN 0-563-48776-3.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Queen honours Redgrave". БиБиСи Ньюс. 2001-05-01.
  2. "Sir Steve steps out for diabetes". БиБиСи Ньюс. 2001-06-10.
  3. Hart, Simon (2003-09-06). "Olympics: London want Redgrave in driving seat". Дэйли Телеграф. Retrieved 2010-05-24.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]