Стид Мальбранк
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Стид Мальбранк | ||
| Төрсөн огноо | 1980 оны 1 сарын 6 | ||
| Төрсөн газар | Бельги, Мускрон | ||
| Өндөр | 1.68 m (5 ft 6 in) | ||
| Тоглодог байрлал | Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, жигүүрийн довтлогч |
||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | Сандерленд | ||
| Дугаар | 8 | ||
| Залуучуудын баг | |||
| 1995–1997 | Олимпик Лион багийн өсвөрийн баг | ||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1997–2001 | Лион | 77 | (5) |
| 2001–2006 | Фулхэм | 172 | (32) |
| 2006–2008 | Тоттенхэм Хотспур | 62 | (6) |
| 2008– | Сандерленд | 76 | (1) |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 20:28, 2010 оны 5 сарын 16 (UTC). † Гараа (Гоол). |
|||
Стид Мальбранк (фр. Steed Malbranque, 1980 оны нэгдүгээр сарын 6-нд төрсөн) нь Бельгиэс гаралтай Францын хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн «Сандерленд» багт тоглодог.
15 настайгаасаа Францын хөлбөмбөгийн Лион багийн өсвөр үеийг бэлтгэх сургуульд 3 жил гаран суралцаж 17 настайдаа залуучуудын багийн эгнээнд элссэн Мальбранк тус багт дөрвөн улиралын турш алба хаахдаа 77 тоглолтонд 5 гоол оруулсан бөгөөд 2001 онд Английг зорьсоноос хойш өдгөөг хүртэл Фулхэм, Тоттенхэм Хотспур багуудыг дамжин тоглосоор 2008 оны долоодугаар сарын 30-нд дөрвөн жилийн гэрээгээр Сандерленд багт Тоттенхэмийн багийн анд Паскаль Шимбонда, Тему Тайнио нарын хамт ирж байв.
Мальбранк 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Тоттенхэмийн бүрэлдэхүүнд байхдаа «Челси» багийн эсрэг «Лигийн цомын» шигшээ тоглолтонд тоглож 2-1 харьцаагаар хожиж түрүүлж байлаа.
Шигшээ багийн гарааны хувьд 2004 оны хоёрдугаар сард Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж байсан ч тоглолтонд оролцож байсангүй.
Агуулга |
Үзүүлэлтүүд [засварлах]
| Баг | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бүгд | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
| Франц | Лиг | Францын цом | Копа де ла Лиг | Европ | Бүгд | |||||||
| 1997–98 | Олимпик Лион | Дивиз | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
| 1998–99 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 24 | 0 | ||
| 1999–00 | 28 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 34 | 3 | ||
| 2000–01 | 26 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 2 | 36 | 4 | ||
| Англи | Лиг | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
| 2001–02 | Фулхэм | Премьер лиг | 37 | 8 | 6 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 46 | 10 |
| 2002–03 | 37 | 6 | 4 | 4 | 0 | 0 | 5 | 3 | 46 | 13 | ||
| 2003–04 | 38 | 6 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 8 | ||
| 2004–05 | 26 | 6 | 1 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 31 | 7 | ||
| 2005–06 | 34 | 6 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 35 | 6 | ||
| 2006–07 | Тоттенхэм Хотспур | Премьер лиг | 25 | 2 | 6 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 35 | 3 |
| 2007–08 | 37 | 4 | 3 | 0 | 6 | 2 | 8 | 1 | 51 | 7 | ||
| 2008–09 | Сандерленд | Премьер лиг | 36 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 1 |
| 2009–10 | 27 | 0 | 1 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 31 | 1 | ||
| 2010–11 | 8 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
| Бүгд | Франц | 77 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 | 96 | 7 | |
| Англи | 280 | 38 | 24 | 9 | 15 | 2 | 13 | 4 | 335 | 53 | ||
| Нийт | 330 | 43 | 24 | 9 | 15 | 2 | 32 | 6 | 430 | 60 | ||
Шагналууд [засварлах]
- Тоттенхэм Хотсфур
- Лигийн цом: 2007–08
Эшлэл [засварлах]
Холбоос [засварлах]
- Стид Мальбранк Тухайн тоглогчийн үзүүлэлт Soccerbase вэбсайт дахь
|
|||||