Стоунхенж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Стоунхэнж» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Стоунхенж, Авбюрийн хосолмол бүс*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Stonehenge back wide.jpg
Стоунхенж
Улс Flag of the United Kingdom.svg Их Британи
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii
Дугаар 373
Бүс** Европ дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1986  (10-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.
Stonehenge.jpg

Стоунхэнж нь (Англи хэл: Stonehenge) Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуу, шороон байгууламж юм. Уг байгууламжийг МЭӨ 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг ба 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Стоунхенжийг “сарсен” гэж нэрлэдэг чулуулгаар хийсэн байдаг. Египет болон Өмнөд Америкт үүнтэй ижил нэн эртний байгууламжууд олддог. Тэд бүгд нар буцах өдрийг тодорхой харуулдаг. Стоунхенж нь эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг. Тухайн үед уг байгууламж нь одон орон судлалын чухал хэрэгсэл болохоос гадна шашны гүн сүсэг бишрэлийн төв байв. Нас барагсадыг тэнд нутаглуулдаг байсан ба оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Зарим хүмүүс Стоунхенж нь ид шидийн хүч чадал агуулсан газар хэмээн итгэдэг. Стоунхенж нь Английн хааны удмынхны эзэмшилд оршдог байсан бөгөөд түүний эргэн тойрны нутгийн хамтаар Английн соёлын үнэт өвд багтжээ Aнглийн нийслэл Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертєнцийн 8 дахь гайхамшиг эртний ертєнцийн томоохон таавар гэж vздэг. Стоунхенж нь чулуун болон хvрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хєгжсєн vетэй хугацааны хувьд давхацна. Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний ємнєх 3100 оны vед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна Єсгийний чулуу ("холдон гvйж буй ламын гутлын єсгий"), дотор талд нь єргєл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр єнгийн бараг 8 метр єндєр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ. Стоунхенжийн сvрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг тvvхч, угсаатны зvй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хvн судлаач, барилгын инженер гэх зэрэг тєрєл бvрийн мэргэжлийн хvмvvс єнєє vед судалж олон таамааглал дэвшvvлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дvгнэлтэд одоо хэр хvрээгvй байна. ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж нь дєрвєн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бvрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дvрстэй гурав, дєрєвдvгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бvр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.

Чулуун зуунд амьдарч байсан хvн тєрєлхтєний євєг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог vvсгэж тойргийн дагуу мєн чулуун хавтангуудаар нvсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхvv барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг тєрvvлсээр байна. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зєєхийн тулд зассан зам, хvч ихтэй чирэгч, єргєгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагvй vед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь єнєє хэр таамаг хэвээр байна. Стоунхенж бол эртний хvмvvсийн одон орны судлалын тєв єєрєєр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах тєв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс vзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хvмvvсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна. Сvvлийн жилvvдэд Солсбер дэх энэхvv гайхамшгийг vзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг н бол зураач Ненси Хольт "Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах тєсєл хийжээ. Тэрхvv тєсєлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй тєрлийн шувууд нутагшуулах эртний vеийн бусад сонирхолтой зvйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.

Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгш хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна.Дэлхий дахинаа алдартай эртний чулуун зэвсгийн үеийн чулуун байгууламж Стоунхэнж ойролцоогоор таван мянган жилийн өмнө байгуулагдсан гэдэг. Чухам ямар зорилгоор эл гайхамшигт цогцолборыг байгуулсан нь одоо ч ойлгомжгүй, эрдэмтдийн маргаантай асуудал хэвээр байна. Эл чулуун байгууламжийг харь гарагийнхны бүтээл гэж зарим эрдэмтэд үздэг бол зарим нь соёл иргэншлийн өндөрлөгт хүрсэн эртний омгийнхны бэлэг гэдэг. Гэтэл бүр эртний хүмүүсийн урлагийн тайз гэсэн онолыг дэвшүүлсэн нэгэн ч буй. Тэгвэл хамгийн сүүлд Британийн археологичид Стоунхэнжийн эргэн тойронд нарийвчилсан судалгаа хийсний дүнд бас нэгэн хувилбар дэвшүүлсэн байна. Тэд чулуун хөшөө анх хоёр том хашаагаар хүрээлэгдсэн байсныг илрүүлсэн аж. Уг хашаа ариун дагшин чулуунуудыг хамгаалсан байж болох талтай бөгөөд нөгөө талаас хүмүүсийг харь ертөнцийн далдын хүчнээс хамгаалах зорилготой ч байж болох гэнэ. Хамгаалагч хашаа МЭӨ хоёр мянган жилийн тэртээ үгүй болсон гэж эрдэмтөд тооцоолжээ. Эрдэмтдийн илрүүлсэн эл олдвор . чулуун байгууламжийг хамгаалах хэрэгсэл байсан гэдэг шинэ таамналд хөтөлж байгаа юм. Гэхдээ их үерийн уснаас уу, нөгөө ертөнцийнхний далдын хүчнээс үү гэдэг нь бас л эргэлзээтэй үлдлээ.

Стоунхенж-н гайхамшиг[засварлах]

Английн нийслэл Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенж хэмээх гайхамшигт чулуун багана оньсого таавар мэт байдлаар жуулчдын сонирхолыг татсаар байна. М.Э.Ө 3100 онд буюу одоогоос 5108 жилийн тэртээ Британын арал дээр амьдарч байсан овог аймгууд нар, сарыг ажиглах гэж босгосон хэмээн таамагладаг ч зөвхөн одон орны дуран хэлбэрээр ашигладаг байсан нь тун эргэлзээтэй юм.

Тус бүр 25000 кг хүнд 30 ширхэг чулуун багана, 50000 кг жинтэй таван ширхэг хаалга, 5000 кг хүнд жинтэй 82 хавтан чулуунууд байдаг. 82 хавтангийн нийт жин 400000 тонн. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Эрдэмтэдийн үзэж байгаараар уг чулуун байгууламжийн чулууг усаар болон газраар авчирсан гэж үзэж байна. Чулууг гуалин модоор хийсэн салаар тээвэрлэн 1 тонн ачааг 24 хүн чирч өдөрт 1,5 км газар туулсан гэж таамаглаж байна. Учир нь хэд хэдэн гуалинг банзаар холбож хөвүүлэхэд их хүнд жинг дааж, жолоодоход хялбар байдаг аж. Тус байгууламжийг босгохд дээрхи чулуун хавтангаас гадна 15 км куб гуалин шаардагдсан ба 1000 ажилчин 300 жилийн турш ажиллаж нийт бийеийн хөдөлмөрийн 1,5сая/хүн өдөр зарцуулсан тооцоо гардаг. Юунд яах гэж энэ бүхинйг бий болгосон юм болоо?ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан болоод хэн барьсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жонсон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж судалсан аж.Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна. Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна. Гэхдээ Паркер Пирсоны багийнхан зөвхөн энэ хэдэн ясны насжилтыг тодорхой­лоход анхаарлаа хандуул­сангүй. Эр­дэм­­­тэд Дарринг­тоны хана хэ­мээн нэрлэдэг нэгэн сонир­хол­той газарт судалгаа хийжээ. Энэ нь Стоун­хенжээс хойд зүгт, хоёр километр орчим газарт байр­ладаг аж. Түүний төв хэ­сэгт Стоунхенжтэй төстэй, "Өмнөд тойрог" гэж нэрлэсэн эртний бай­гууламж байдаг гэнэ. Өмнө нь эрдэмтэд Өмнөд тойр­гийн орчмоос хэд хэдэн сууцны балгасыг олсон юм. Дарринг­тоны ханын ойролцоо 300 гаруй сууц байдаг байж. Энд бүр тухайн үед Европын хамгийн том суурингуудын нэг байсан бөгөөд 17 гектар тал­бай эзэл­дэг байжээ. Дарринг­тоны хана мөн л МЭӨ 2600-2500 оны үед ба­ригд­сан гэд­гийг радио­нүүрс­төрөгчийн аргаар тогтоогоод байна. Энэ бүхнээс үзэхэд Стоунхенж нь тусдаа цогцол­бор бус, эртний уран барилгын нэг хэсэг нь гэсэн энгийн дүгнэлтэд хүрэ­хээр байна.

"Английн өв" байгууллагын дарга асан Жефф Уэйнрайт чулуун байгууламж шүтээн мөргөлөөс гадна эртний хү­мүү­­сийн өвчнөө анагаах зан үйлийн төв гэж тайлбарласан байдаг. Түүний хэлснээр бол Стоун­хенж дахь оршуулгын үйл явц 2500 онд тасарч, эл цогцол­борыг өөр зорилгоор ашигладаг болсон юм байна.