Структур геологи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үндсэн бүлэг-1 Тунамал чулуулгийн байрлалын хэлбэр зураглал хийх онцлог 1. Тунамал чулуулгийн тухай ерөнхий ойлголт 2. Үе үелэлийн тухай 3. Үеийн гадаргын хэлбэр 4. Үелэлийн хэлбэр 5. Үеийн зузааны хэлбэр 6. Үеийн ердийн ба хөнтрүү байрлал 7. Үеийн үл нийцлэг байрлал 8. Тунамал чулуулгийн үеийн өвөрмөц хэлбэрүүд 1. Тунамал чулуулгийн тухай ерөнхий ойлголт Тунамал чулуулаг гэж тунаж хуримтлагдах, хуралдах замаар үүсч бүрэлдэн тогтдог чулуулгийг хэлнэ. Тунамал чулуулгийн байрлалын онцлог хэлбэр нь үелэж тогтдог. 2.Үе үелэлийн тухай Үе гэж хоёр хавтгайгаар тусгаарлагдсан нэг төрлийн чулуулгийг хэлнэ. Нэг төрлийн гэдэг нь өнгө, найрлага, амьтан ургамалын үлдэгдэл, бусад шинжээрээ нэгэн ижил байхыг хэлнэ. Доороос зааглаж байгаа хавтгайг ул, дээрээс зааглаж байгаа хэсгийг гадарга гэнэ. 3.Үеийн гадаргын хэлбэр Тунамал чулуулгийн үе нь гадарга дээрээ янз бүрийн хэлбэр дүрсийг хадгалан үлдээдэг тэр нь тухайн үеийн эртний газарзүйн нөхцлийг заадаг. Үеийн гадарга дээр борроны дусал, мөсний талст, амьтан ургамалын мөр зэрэг олон дүрс хэлбэр хадгалагдаж үлддэг.

а. Эх газар : - Арид ( Хуурай халуун ) нөхцөл

                      -Гумид ( чийгтэй ) нөхцөл

б. Далай тэнгис 4. Үелэлийн хэлбэр Олон өөр үеийн нийлж тогтсоныг үелэл гэнэ. Үелэлийн хэлбэрүүд нь үүссэн нөхцөлөө заадаг гол шинж нь дараахи хэлбэрүүдтэй байна.


4.1. Параллель үелэл Энэ үелэл нь далай тэнгисийн усны таталт түлхэлтээс доош харьцангуй гүн тайван нөхцөлд хурдас хуримтлагдсаныг заадаг. Ийм үелэлийн анхдагч байрлал ихэнхдээ хэвтээ байрлалтай байна. 4.2. Долгиолог үелэл Энэ үелэл нь далай тэнгисийн усны таталт түлхэлт ээлжлэн байдаг янз бүрийн давтамжтай хөдөлгөөнтэй нөхцөлд хурдас хуримтлал хуримтлагдсаныг тодорхойлно. 4.3. Ташуу үелэл Энэ дотроо дараах төрлүүдтэй байна. 4.3.1. Гол мөрний усны ташуу үелэл 4.3.2. Таталт түлхэлтийн ташуу үелэл 4.3.3. Далай тэнгисийн ташуу үелэл 4.3.4. Шуурмал элсний тушуу үелэл 4.3.4. Мэшил ( линз ) хэлбэрийн ташуу үелэл Энэ нь хурдас хуримтлалын тасалдаж явагдсан цаг уурын өөрчлөлттэй байсан үед ийм хэлбэрийн үелэл тогтдог. 5.Үеийн зузааны хэлбэр Тунамал чулуулгийн үе нь дараах төрлийн зузаантай байна. 1. Үзэгдэх зузаан (Видимая мощность) Энэ зузаан газрын гадарга дээр чулуулгийн үеийн ул гадарга хоёр дээр хэмжсэн зай юм. Энэ хэмжээ жинхэнэ зузаанаас голдуу их байдаг. Тэр нь илэгдлийн огтлол уг үеийн уналын өнцгөөс хамааралтай байна. 2. Хагас зузаан (Неполная мощность) Үеийн ул юм уу гадаргын тодорхой зай хүртэл хэмжсэн зайг хэлнэ. 3. Жинхэнэ зузаан (Истипная мощность) Жинхэнэ зузаан нь үеийн ул гадаргыг хоорондох хамгийн ойрхон зай . Өөрөөр хэлбэл ул гадаргын хоорондох татсан перпендукиляр Н=L*sin(α±β) томъёогоор олно. Н= Жинхнэ зузаан, L- үзэгдэх зузаан, α -үеийн уналын өнцөг, β- газрын гадаргын налуу Үеийн зузаанаар нь бас 4 хуваана. 1. Зузааны үе метрээр хэмжигдсэн үе 2. Нимгэн үе см-ээр хэмжигдсэн үе 3. Нарийн үе мм-ээр хэмжигдсэн үе 4. Микро үе (микроскопоор хэмжигдсэн үе) 6. Үеийн ердийн ба хөнтрүү байрлал Үе нь ердийн болоод хөнтрүү гэсэн 2 байрлалтай байна. Ердийн байрлал гэдэг нь улан дороо гадарга нь дээрээ байрласныг ердийн байрлал гэнэ.




Хөнтрүү нь дараах байдлаар илэрнэ.

Ердийн байрлал насаар эртнийх нь дороо байрлана. Эсрэг байвал хөнтрүү . 2. Элэгдэл өгөршлийн гадаргын дээд талд нь том хэмхдэстэй хурдас (конгломерат) байрладаг учиртай. Энэ байрлал эсрэг байвал хөнтрүү байна.


3. Үеийн гадарга дээр байдаг хэлбэр дээд талдаа байдаг. Эсрэг бол хөнтрүү байна. 4.

5. Үеийн үл нийцлэг байрлал Үеүд өөр хоорондоо нийцлэг, үл нийцлэг гэсэн хэлбэрээр нийлж байрладаг. Нийцлэг байрлал гэж хурдас хуримтлал ямар нэгэн тасалдал алгасалгүйгээр дэс дараалалаар үүсч тогтсоныг хэлнэ. Өргөгдөх, суух тасарч эвдрэх зэргээр дээрх байрлал алдагдсныг үл нийцлэг байрлал гэнэ. 7.Үл нийцлэг байрлал нь 7.1. Стратиграфийн 7.2. Тектоникийн гэсэн үндсэн 2 төрөлтэй байна. 7.1. Стратиграфийн үл нийцлэг нь: 7.1.1. Параллель 7.1.2. Өнцгийн 7.1.3. Газарзүйн гэсэн 3-н хэсэгтэй байна. 7.1.1. Параллель үл нийцлэг нь параллелиар тасалдсаныг хэлнэ.

7.1.2. Өнгийн үл нийцлэг Өөрөөр хэлбэл өнцгөөр байрласан тасаллдсаныг өнцгийн үл нийцлэг гэнэ. Уналын өнцөг өөр байсан гэсэн үг


7.1.3. Газарзүйн үл нийцлэг Газарзүйн үл нийцлэг гэж 10 –аас бага өнцөгтэй үл нийцлэгийг онолын хувьд ялгадаг. Энэ үл нийцлэг нь параллель болон өнцгийн үл нийцлэгтэй завсрын шинжтэй. Ихэнхдээ кратон платформ структурт ялгана. Хэдэн зуун мянган км үргэлжилсэн уудам их нутагт ялгадаг үл нийцлэг юм. Мөн үл нийцлэгийг илрэх байдлаар нь ил, далд гэж ялгадаг. 1. Ил үл нийцлэг гэдэг нь үл нийцлэгийн гадарга нь чухам хаана байгаа тодорхой ялгах үл нийцлэгийг хэлнэ. 2. Далд гэдэг нь үл нийцлэгийн гадарга нь хаана байгаа нь тодорхойгүй үл нийцлэгийг хэлнэ. Үүнээс гадна хуурамч үл нийцлэг гэж ялгах тохиолдол бий. Энэ нь Ташуу үелэлтэй хурдсуудыг өнцгийн үл нийцлэлээр ялган тодорхойлдог. 2-рт. Үл нийцлэгийг тасалдсан цаг хугацаагаар нь урт богино гэж хуваана. Урт гэдэг нь бүхэл бүтэн бүлэг хэд хэдэн тогтолцоо алгасан алга болсон байхыг хэлэх бол богино гэдэг нь хэлтэс юм уу ярус алгасаныг богино хугацаатай үл нийцлэг гэж ялгана. Үл нийцлэгийг хээрийн нөхцөлд тогтоож тодорхойлох шалгуурууд 1. Конгломерат – (Хайрга)

          2. Агломерат -                (Галт уулын лааваар хучигдсаныг агломерат)
          3. Тиллит –                     (Мөстлөгийн тогтсон конгломератыг тиллит гэнэ.)

Конгломератыг 2 ангилна. 1. Ул суурийн

                                                        2. Формац дундын

1. Ул суурийн конгломератыг гэдэг нь дороо байгаа (уланд) чулуулгийн хайрганаас тогтсон конгломератыг хэлнэ. Энэ хайрганы найрлаганд боржин ихэнх тохиолдолд ордог. Ийм конгломератыг нь үл нийцлэг шууд болсныг заах буюу геологийн олон олон асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр болж өгдөг учраас зураглалын үед онцгой анхаарч нарийн ажиглалт судалгаа хийх ёстой. Үл нийцлэгийн болсныг а. Өгөршил угаагдлын тэгш биш гадарга илэрвэл б. Дээд доод хурдасны шинж чанар эрс ялгарвал в. Харилцан байршиж байгаа хурдсанд агуулагдаж байгаа амьтан ургамалын үлдвэр эрс ялгаатай байвал г. Тектоникийн хагарал эвдрэл бутарлын шинж мэдэгдвэл тус тус үл нийцлэгийг болсон байх магадлалтай. 7.2. Тектоникийн үл нийцлэг Тектоникийн үл нийцлэг гэж тектоникийн хагарлаар чулуулаг шилжил дэс дараалал нь өөрчлөгдөхийг хэлнэ. Хагарал үүсгэж байгаа динамик, килиматик хүчин зүйлээс хамаарч хагарлын төрлүүд өөр өөр байдаг учраас үл нийцлэг ч өөр өөр байна. 8.Тунамал чулуулагт зураглал хийхэд анхаарах зүйл 8.1. Хэвтээ байрлалтай чулуулаг зураглал хийхэд анхаарах зүйл Хэвтээ байрлалтай чулуулаг гэж чулуулгийн үеүд хэвтээ хавтгайтай параллель байрласан бөгөөд уналын өнцөг 0 тэнцүү байрлалтай үелэлийг хэлнэ. Парактик дээр 100 хүртэл налуутай чулуулгийг хэвтээ байрлалтай чулуулаг гэнэ. Хэвтээ байрлалтай чулуулаг нь голдуу платформ, кратоны хэмжээнд олон зуун сая жил үргэлжилсэн бага зузаантай тогтоогдогоороо онцлог юм. Хэвтээ байрлалтай чулуулгийн үеийг геологийн зураг дээр зурахдаа байрзүйн зургийн хаялбарыг дагах буюу пареллийр зурагдана. Хэрэв хэвтээ байрлалтай чулуулийн үеийн а. өндөр мэдэгдэж байвал б. Зузаан мэдэгдэж байвал дээрх зарчимаар шууд зурж болно. Харин чулуулгийн үе тасарч эвдрэлд орж, зөрж шилжсэн тохиолдолд зурж болохгүй. Хээрийн нөхцөлд зураглал хийхэд газрын гадаргын хамгийн намаас хамгийн өндөр рүү чиглэлтэй маршрутыг сонгох учиртай. Жалга хөндий, гуу жалга, эрэг ганга зэрэг байгалийн илэрцийг ажиглаж зүсэлт хийдэг. Ийм газар насаар хөгшин настай хурдас байна. Дээрх гуу жалга байхгүй тохиолдолд цэвэрлэгээ, суваг, шурф, өрмийн цооног малтаж болно. Монгол орны хувьд хэвтээ байрлалтай чулуулаг мезозойн дээд (хожуу) хэсэг J, K, Палеоген, Неогений хурдас үндсэндээ хэвтээ байрлалтай (зарим тохиолдолд өөр) байна. Энэ хурдсууд голдуу улаан өнгөтэй исэлдэлд өрсөн байдаг. Эдгээр хурдсанд амьтан ургамалын үлдвэр нилээд элбэг байдаг. 8.2. Налуу байрлалтай чулуулагт зураглал хийхэд анхаарах зүйл Чулуулаг үеийн налуу байрлал гэдэг нь үеүд тодорхой өнцгөөр налж юм уу эсвэл ташуу байрлалыг хэлнэ. Энэ бол зөвхөн чулуулгийн байрлалын зөвхөн нэг хэсгийн тасалж авч байгааг хэлнэ. Налуу байрлал нь тунамал чулуулгийн анхдагч байрлал эвдэрч өөрчлөгдөж (деформацад орж) тогтсон хоёрдогч хэлбэр юм. Налуу байрлалтай чулуулгийн үе нь атираат структурын бүрдүүлдэг учраас ийм нутагт их зузаантай тогтдогоороо хэвтээ байрлалтай чулуулгаас ялгагдана. Налуу байрлалтай чулуулаг геологийн зурагт тэмдэглэгдэхдээ байрзүйн зургийн хаялбарыг огтолж зурагдана. Тэгэхдээ тухайн үеийн 1-рт Уналын өнцөг, 2-рт Зургийн масштаб, 3-рт Хаялбарын хоорондох зай зэргээс хамаарна. Хамгийн гол нь байрлалын элементийг зөв хэмжих шаардлагатай. Байрлалын элемент нь уналын азимут, уналын өнцөг, суналын азимут гэсэн 3-н зүйлээс тогтооно. Суналын азимут нь чулуулгийн сунасан чигт хэвтээ хавтгайтай параллелиар хэмжсэн хэмжээ юм. Энэ нь 00-3600 хэмтэй байх боловч хойд тал дугуй байгаа тоогоор авдаг. Уналын азимут нь налсан чигт хэвтээ хавтгайтай параллель хэмжсэн хэмжээ юм. Энэ нь налж байгаа чигийг заадаг учраас 00-3600 -ын хэмжээтэй байна. Уналын өнцөг уналын азимут суналын азимут ± 90 –ын зөрөөтэй байна. Уналын өнцөг нь уналын азимутын хэвтээ хавгайтай дээрх прокецын хоорондох үүсэн өнцгийг хэлнэ. Байрлалын элементийн зөвхөн 2 өөр чулуулгийн зааг буюу үелэл дээр хэмжинэ.


Тунамал чулуулгийн үеийн өвөрмөц хэлбэрүүд Тунамал чулуулгийн байрлалын онцлог хэлбэр нь үелэж тогтдог байрлал юм. Тэгвэл үелэл үүсгэдэггүй тунамал чулуулгийн тухай дурьдая. Тэр нь дараах хэлбэрээр илэрдэг. 1. Кластик дайк 2. Рифтийн шохойн чулуулаг 3. Булагдал al, dl, Prl 4. Үеийн нугарал 1. Кластик дайк а. Интрузив

                                  б.Тунамал
                                  в.Хувирмал

Кластик дайк буюу экзо дайк нь тунамал чулуулаг ан цавыг ихэвчлэн дээрээсээ дүүргэж тогтсон дайка юм. Энэ нь янз бүрийн хэмхдэстэй түүгээр зогсохгүй нүүрс агуулсан чулуулаг моласс зэрэг чулуулаг дүүргэдэг. Түүнээс гадна шавар, давс гипс зэрэг тунамал чулуулгууд ан цавыг доороос нь дүүргэж ийм дайкийг бүрдүүлдэг. Нэгэнт үелэхгүй учраас геологийн зураг дээр дайка зурдаг аргыг хэрэглэж шаардлагатай үед масштаб харгалзахгүйгээр параметрүүдийг зурна. Параметр гэдэгт урт өргөн (зузаан), байрлалын элемент (сунал, унал, уналын өнцөг) зэргийг хэмжиж зураг дээр суналын дагуу зурж тэмдэглэнэ. 2.Рифтийн шохойн чулуу Далай тэнгисийн ёроолд үелэлгүй амьтны гаралтай шохойлог хурдас ихээхэн хэмжээгээр үүсч бүрэлддэг. Үүнийг рифтийн шохойн чулуу гэж нэрлэдэг бас оргонеген шохойн чулуу биоаххах шохойн чулуу гэж нэрлэнэ. Жишээ нь : Австрийн эргийн дагуу 4000 урт, 200 км өргөн шохойн чулуу байна. Зурахдаа агуулж байгаа чулуулаг бусад үелэлтэй харьцуулж зурна. 3. Булагдал al, dl, Prl Энэ нь сан үүсгэж байсан байрлал хэлбэрээ хадгалж цементлээгүй үлдсэн хэсгийг хэлнэ. 4. Үеийн нугарал Чулуулгийн үеүд хүндийн хүчний нөлөөгөөр уулын хажууд нугардаг. Энэ нугарал нь байрлалын элементийн буруу хэмжих зохиох, структурын ангилал хийхэд будлиулах зэрэг олон төвөгтэй асуудлууд үүсгэнэ. Ийм зураглалын ажлын явцад ялангуяа элемент хэмжихэд онцгой анхаарах ёстой. 2.Бүлэг 2.1. Атирааны тухай ерөнхий ойлголт 2.2. Атирааны үндсэн элемент 2.2. Атирааны ангилал (хэлбэр бөгөөд гарал үүслийн ангилал) 2.2. Атирааны өвөрмөц хэлбэрүүд а.Антиклиз б. Синклиз в. Антиклинари г. Синклинари д. Длексур е. Дисгармоник 2.5.Атираат структурт зураглал хийхэд анхаарах зүйл 2.1. Атирааны тухай ерөнхий ойлголт Атираа гэж уян хатан диформацийн үр дүнд чулуулаг үүсэн нугарахыг хэлнэ. Энэ нугарал нь эндоген болоод экзоген хүчний аль алиных нь үйлчилсэн нөлөөгөөр байдаг. Атираа нь дотроо үндсэн 2 төрөлтэй. 1. Антиклиналь Гүдгэр тал нь дээшээ гүдийн нугарсан атираа юм. Ийм атирааны төвд эртний настай хурдас байрладаг онцлогтой. 2. Синклиналь Гүдгэр тал нь доошоо нугарахыг хэлнэ. Ийм атирааны төвд залуу настай хурдас байрладаг. Атирааны төвд Эртний настай –Антиклиналь Залуу настай – Синклиналь Атирааны үндсэн элемент


1. Жигүүр гэж атирааны 2 хажуу 2. Орой гэж атираанд орж байгаа үеийн нугарсан хэсгийн эсвэл жигүүрүүдийн уулзаж нугарсан хэсэг 3. Цөм жигүүрүүдийн хоорондох зай 4. Өнцөг жигүүрүүдийн үргэлжлүүлэн огтлолцоход үүссэн өнцөг юм. 5. Тэнхлэгийн хавтгай атирааг тэнцүүгээр таллан хувааж байгаа хавтгайг хэлнэ. Тэнхлэгийн хавтгай нь атираанд орж байгаа үеийн ул юм уу гадаргатай шүргэсэн хэсгийг хэлдэг. 6. Атирааны нугас нь шулуун байдаггүй үргэлж хотойж гүдийн байдаг тэр нь антиклиналь, синклиналь атирааны нийллэгийг үүсгэдэг.



3. Атирааны ангилал Атирааг 2 янзаар ангилдаг. 1. Хэлбэрээр нь Морфлогическая класфикация 2. Гарал үүслийн – Гинетическая класфикация 1. Хэлбэрийн ангилал. Энэ нь бүрэн тогтоогдсон ангилал бөгөөд ихэнхдээ энэ ангилалыг геологит баримтлана. Энэ ангилалыг хийсэн зарчим нь атирааны үндсэн элементүүдийг харгалзана. Өөрөөр хэлбэл үндсэн элементээр нь хийсэн ангилал юм. Энэ зарчмаар 1-рт Атирааны тэнхлэгийн хавтгайгаар 2-рт Жигүүрийнх байрлалаар 3-рт Өнцгөөр 4-рт Атирааны жигүүр болоод нуруун дээрх хурдас 5-рт Геологийн зурагт дүрслэгдэх


1.1. Тэнхлэгийн хавтгай


Тэгш хэмтэй симметр атираа Тэнхлэгийн хавтгай нь хэвтээ хавтгайд (ХХ) ┴ -аар байрласан атирааг хэлнэ. 1.2.





Тэнхлэгийн хавтгай (ТХ) нь хэвтээ хавтгайд тодорхой өнцөг үүсгэж байрласан хавтгай байна. Энэ дотроо 4 янз байна. а. Жигүүр нь эсрэг унасан тэгш биш хэмтэй атираа.


б. Жигүүр нь нэг тийш унасан атираа. Ийм атирааг хөнтрүү атираа гэнэ.

в. Хэвтээ атираа Тэнхлэгийн хавтгай нь хэвтээ хавтгайтай пареллиар байрласан.

г. Хөрвүү


2.1. атираа Жигүүрийн байрлалаар хийх ангилал. Жигүүрүүд нь 2.2. Изоклиналь атираа Жигүүрүүд нь паралелиар унасан атирааг хэлнэ. Тэгэхдээ жигүүрүүд нь босоо байвал үүнийг изоклиналь шулуун атираа гэнэ. 2.3. Дэвүүр маягийн атираа Дэвүүр маягийн атираа нь 2 талаасаа шахах хүч үйлчилж атирааны цөм нь тасарч Үүсэхэд энэ хэлбэрийн атираа үүснэ.


3. Өнцгөөр нь ангилах 3.1. Хурц өнцөгтэй атираа Атирааны өнцөг 900 – аас бага байна. α<900 3.2. Мохоо өнцөгтэй атираа α>900 3.3. Авдар маягийн (хайрцаг) 4. Төсөөтэй атираа 4.1. Энэ нь нуруун хурдсын зузаан нь жигүүр дээрх зузаанаасаа үргэлж их байх атирааг хэлнэ. 4.2. Атирааны нуруу болоод жигүүр дээрх хурдсын тэнцүү атираа . 4.3. Нуруун дээрх хурдас нь жигүүр дээрх хурдаснаасаа бага байна. 4.4. Диапир атираа Давс гипс, ангидрид, шавар зэрэг уян хатан чулуулаг цөмд нь орсон хүндийн хүчнээс ялгаатай чулуулгаас тогтсон атираа юм. Үүнийг диапир атираа гэхээс гадна давсны структур гэнэ. Цөмийнх нь хэлбэрээр диапир атирааг дотор нь линз, яндан маягийн диапир атираа гэж ангилна. 5.Геологийн зурагт дүрслэгдэх байдлаар нь ангилах нь 5.1. Атирааны урт нь өргөнөөсөө 3 буюу түүнээс илүү хэмжээтэй байвал энгийн шулуун шугаман атираа гэнэ.



5.2. Урт нь өргөнөөсөө их тэгэхдээ 3-аас илүүгүй атираа брахи атираа гэнэ.

5.3. Урт өргөн нь ойролцоо тэнцүү атирааг бүнхэр атираа гэнэ.

Атирааны өвөрмөц хэлбэрүүд Атирааны стуруктурыг ашиглахад ерөнхийдөө антиклиз, синклиз маягийн структур ялгадаг. Нилээд том хотгор гүдгэр структурт антиклинри, синклинори, флексур гэсэн төрлүүдэд хуваадаг. 1. Антиклиз, синклиз Энэ нь платформ структурт ангилдаг алгуур хотойж гүдийсэн структурыг хэлнэ. Гүдийсэнийг антиклинари эсрэг нь синклиз эдгээрийн жигүүрийн налуугийн өнцөг маш бага хурдасны зузаан ихгүй байдаг онцлогтой. Гол шалтгаан нь суурь юм. Жишээ нь Дорнод Европын платформ, Хятадын платформ, Тунгусын синклиз, Ордосын синклиз. Антиклинари синклинари атираа гэдэг нь олон тооны нийлмэл атирааны тогтсон структур юм. Онцлог нь атираа нь нийлмэл хурдас нь зузаан олон тооны хагарлуудаар хэрчигдсэн интрузивээр түрэгддэг учраас бүтэн структур тохиолдох нь ховор голдуу блоклог бүтцийг үүсгэдэг. Тэр нь Монгол орны геологийн тогтоц үндсэндээ энэ төрөлд хамаарч байгаа байна. Флексур атираа гэж үндсэндээ платформ атираат мужуудыг холбодог структур гэж үздэг нэг жигүүр нь алгуур нугарч бага өнцөгтэй байхад нөгөө жигүүр нь эрс их өнцгөөр унасан том хэмжээний структурыг хэлнэ. Өөрөөр хэлбэл өвдөг маягийн структур гэж нэрлэнэ.



Дисгармоник атираа Өөр өөр хатуу зөөлөн чулуулгаас бүрдсэн атирааны нийлэгийг дисгармоник атираа гэж нэрлэнэ. Ийм дисгармоник атирааг сэргээж босгохын тулд структурын нарийн хэмжилтээр баруун зүүн гарын гэдгийг тогтооно. Жигүүрийнх нь харьцаагаар зүүн гарынх нь жигүүр урт баруун гарынх нь богино байвал зүүн гарынх гэж тогтооно. Хатуу чулуулаг алгуур нугарсан энгийн атираа үүсгэж байхад зөөлөн чулуулагт бага хэмжээтэй олон нийлмэл заримдаа бичил микро атирааг үүсгэнэ. 3.2. Гарал үүслийн ангилал Эндоген, экзоген гэж ерөнхийдөө ангилна. Экзоген атираа нь газрын гадаргуу дээр нугарах , тэлэх хүндийн хүчний зэрэг нөлөөгөөр үүссэн атирааг орно. Мөн атирааг геологийн нөхцөлөөр нь ялгаж үзнэ. 1.Региональ атираажилт 2. Хагаралтай холбоотой атираажилт 3. Магматизмтай холбоотой атираажил хурдас хуримтлалтай холбоотой атираажил Атираат структурт зураглал хийхэд анхаарах зүйл Атираанууд зөвхөн тунамал, вулканоген, хувирмал чулуулгууд ордог. Зураглал хийхэд гаршийг баримтлана. 1. Агаар болоод сансрын зургийн тайлалт хийж атирааны ерөнхий хэлбэрийг тайлж зураг дээр зөв буулгах учиртай . 2. Байрлалын элементийн олон янз дахин хэмжиж байрлалын элементээ геологийн зураг дээр буулгаж уналын өнцгөөр нь атирааны төрлийг буулгасны дараагаар атирааны тэнхлэгийн хавтгайг татна. 3. Хэд хэдэн чиглэлээр зүсэлт хийж атирааны хэлбэр ангилалыг тогтооно. 4. Атираат структуртай холбоотой үүсдэг ашигт малтмалыг эрж хайх талаар анхаарч үзэх 5. Атирааны үүссэн геологийн болоод динамик хүчин зүйлийн сэргээх оролдлого хийнэ. 6. Атираат структурыг үүсгэсэн нөхцөл региональ структуртай хэрхэн холбогдож байгааг харьцуулж үзвэл өөрөөр хэлбэл геодинамикийн нөхцөлтэй уялдуулна. Ан цавын тасралт эвдрэл 1. Ерөнхий ойлголт 2. Ан цавын тухай 3. Ан цавын ангилал 4. Тасралт эвдрэл буюу хагарлын тухай 5. Хагарлын төрлүүд 6. Сброс түүний үндсэн элемэнт, ангилалын тухай 7.Бусад хагарлууд 8. Хагарлын судлах аргууд 9. Хагарал үүссэн нутагт зураглал хийхэд анхаарах зүйл 1. Ерөнхий ойлголт Тунамал, хувирмал, вулконоген, интрузив чулуулгууд анх үүсэхдээ болон үүссэн бүрэлдэхүүний дараа ан цавд орж тасарч эвдэрч бие биенээсээ зөрж шилждэг. Үүнийг ан цав буюу хагарал гэж нэрлэнэ. Ан цав нь дотроо шилжилттэй ба шилжилтгүй гэсэн 2 төрөлтэй байна. 2. Ан цавын тухай Чулуулагт гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн олон төрлийн ан цавууд байдаг. Тэр нь тухайн чулуулагт үүссэн хэсэгшилээр тодорхойлогдоно. Тухайлбал тунамал чулуулагт хавтгай тэгш өнцөгт хэлбэрийн, вулконоген чулуулагт бөмбөлөг хэлбэрийн хэсэгшил үүссэн байна. 3. Ан цавын ангилал 1.Хэлбэрээр нь 2. Гарал үүслээр ангилна. 1. Хэлбэрээр ангилах ангилалд 1.1. Шугаман байрлалтай ан цавшил нь харьцах байдлаар нь хөндлөн, ташуу, дагуу. 1.2. Ан цавын өнцгийн хэмжээгээр а. Хэвтээ 00-100 б. Налуу 100-450 в. Эгц 450-800 г. Босоо 2. Гарал үүслийн ангилал Гарал үүслээр нь ан цавыг экзоген, эндоген ан цав гэж ангилна. Экзоген ан цав нь дараах төрлүүдтэй байна. 1. Анхдагч ан цав (сингенетик ан цав ) 2. Өгөршилийн ан цав 3. Хүндийн хүчний ан цав 4. Техноген ан цав 5. Гулсалт нуралтын ан цав 1. Анхдагч ан цавууд нь түрүүн дурьдсан хэсэгшилээр илэрнэ. Өөрөөр хэлбэл хурдас хуримтлагдах магма талсжихтай хамт үүсдэг ан цав энэ хэсэгт орно. 2. Өгөршилийн ан цавнь Физик хими бусад өгөршилийн үр дүнд шинээр үүссэн буюу хуучин ан цавууд элэгдэж өгөршил өгөршиж үүнийг хамруулна. 3. Хүндийн хүчний нөлөөгөөр чулуулагт ан цавууд үүснэ. 3. Микро ан цав Микроскопоор буюу будагч бодисын тусламжтайгаар илрүүлнэ. 4. Даралт хүчний нөлөө орж байгаа нь энэ төрөлд орно. Техноген ан цав нь хүчний үйл ажиллагаагаар үүссэн ан цавыг хэлнэ. Тэр нь уул уурхай, барилга багууламж, зам гүүр зэрэг хүний болоод техникийн үйл ажиллаагаар үүссэн бий болсон ан цав юм. 5. Хагарал Энэ чулуулагт ан цавд орж хоорондоо зөрж шилжсэнийг хагарал буюу шилжилттэй ан цав гэнэ. Ө а чулуулагт үйлчилж байгаа хүч түүний бат бөхийн хэмжээнээс давж гарсан тохиолдолд энэ төрлийн хагарал үүснэ. Энэ нь үйлчилж байгаа хүчний хурд хүч, динамик болоод килиматик хүчин зүйлээс хамаарч дотроо дараах төрлүүдэд хуваадаг.

1. Сброс – зөрөл 2. Взброс – огшил


3. Сдвиг – Шилжилт 4. Раздвиг – Ангал


5. Надвиг - Тохрол 6. Покров – Хучаас